Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг энэ сараас эхлэн шинэчлэн тогтоож байгаатай холбогдуулан аймгийн
Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Сарангаас доорх тодруулыг авлаа.
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээнд хэд хэдэн өөрчлөлт орж байх шиг байна. Энэ талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөөч?
-Тэгэхээр нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээнд хэд хэдэн еөрчлөлт орж байгаа. Нэгдүгээрт ЗГ-ын 15-р тогтоолын дагуу тэтгэвэр нэмэгдэж байна. Уг тогтоолын дагуу бүрэн тэтгэврийн доод хэмжээ 207300, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 172200 төгрөг болсон. Хоёрт нь ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулиин дагуу ажилласан жилээ нөхөн тооцуулсан иргэдийн баталгаажиж ирсэн ажилласан жилийг ажилласан жил дээр нь нэмэж тэтгэврийн нэмэгдлийгхийх. Мөн тэтгэврийн насанд хүрсэн ч ажилласан жил нь хүрэхгүйн улмаас тэтгэвэрт
гарч чадахгүй байсан иргэд ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль хэрэгжснээр тэтгэвэрт гарах боломжтой болсон. Эдгээр иргэдийн тэтгэврийг тогтоож, тэтгэврийн нэмэгдлийг хийх. Гуравдугаарт 1991-1994 онд хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч байсан иргэдийн 1991-1997 оны 02 дугаар сар хүртлэх ажилгүй байсан хугацааг ажилласан жилээр нөхөн тооцох гэсэн хэд хэдэн ажил хийгдэж байна.
-Эдгээр ажлыг хийхэд хүндрэлтэй ямар асуудал тулгарч байна?
-Аймгийн хэмжээнД 16438 хүн ажилласан жилээ нэмэгдүүлэн тооцуулсан. Эдгээр ажилласан жилээ нэмэгдүүлэн тооцуулсан иргэдийн дунд өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэд нэлээдгүй байсан. Тэгэхээр одоо тэтгэврийн нэмэгдэл хийхийн тулд эдгээр иргэдийн баталгаажиж ирсэн ажилласан жилийн нэмэгдлийг хийж байж тэтгэвриин нэмэгдлииг хиих ёстой. Жишээ нь тэр хүмүүс манай хэлтэст ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу "Миний ажилласан жил 6 жил 6 сараараа нэмэгдсэн . Энэ нэмэгдсэн жилийг өндөр насны тэтгэвэрт нэмж өгнө үү" гэсэн өргөдөл гаргах ёстой. Энэ нь ажилласан жилээ нөхөн тооцуулахаар өгснөөс өөр өргөдөл. Бүр тодруулъя. Өмнө нь иргэд маань ажилласан жилээ нөхөн тооцуулах гэж өргөдөл гаргаж байсан бол одоо миний баталгаажаад ирсэн ажилласан жилийг тэтгэвэр дээр нэмэж тооцож өгнө үү гэсэн өргөдөл гаргах юм. Гэтэл иргэдийн зүгээс энэ өргөдлөө гаргахгүй дээр нь баталгаажаад ирсэн ажилласан жилийнхээ нөхөн төлөлтийн мөнгийг тушаахгүй байгаагаас тэтгэвэр нэмэх ажилд хүндрэл гарч байна.
- 1991-1994 онд хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч байсан хумүүсийн ажилласан жилийг нөхөн тооцохоор болсон тухай ярилаа энэ талаар жаахан дэлгэрүүлээч?
-1991-1994 оны хооронд дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эсхүл олон жил ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй, хөдөлмөрийн
хэвийн бус нөхцөлөөр тэтгэврийн насанд хүрээгүй иргэдэд тэтгэвэр тогтоосон. Эдгээр иргэдийг "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль"-д хамруулан бүртгэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлүүлж, баталгаажуулахаар болсон. Тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдлаас болоод эдгээр иргэдийг тэтгэврийн нас хүрээгүй 4 хенгөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гаргаж байсан учраас төр эдгээр иргэдийн 1991 -1997оны 02 дугаар сар хүртлэх ажилласан жилийг нөхөн тооцохоор болсон. Эдгээр иргэдийн ажилласан жилээ нөхөн тооцуулах хүсэлтийг энэ оны 2 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 01-нийг хүртэл хүлээж авна. Хүлээж авсан материалаа дээд газартаа хүргүүлснээр тухайн иргэний ажилласан жил нь баталгаажиж ирэх юм. Тэгээд 2015 оны 01-01 нээс тэтгэврийн нэмэгдэл нь яригдана. Тэгэхээр нэг иргэнд дээд тал нь 5 жил 1 сар нэмэгдэнэ гэсэн үг. Жишээ нь 27 жил ажилласан хүн 1991 онд хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан гэж бодоход 5 жил нэмэгдээд 32 жил болно. Тэгэхээр нэмэгдсэн 5 жилийн нэмэгдэл 1,5 хувиар бодогдож тэтгэвэр нь нэмэгдэнэ. Хүн бүрийн нэмэгдэл янз бүр байгаа. Эдгээр ажилласан жилээ нөхөн тооцуулах иргэд маань тухайн жилүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар байсан тэр хэмжээгээр нөхөн төлөлт төлнө. Нөхөн төлөлтийн мөнгө нь 24000 төгрөг болж байгаа. Нөхөн төлөлтийн мөнгөө материалаа бүрдүүлж өгөхдөө тушаасан байх шаардлагатай. Эдгээр иргэдийн материалыг нэг цэгийн үйлчилгээн дээрх манай байцаагч хүлээж авч байгаа.
-Өнгерсөн онд "Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хууль хэрэгжснээр тэтгэвэрт гарах гээд ажилласан жил нь хүрэхгүй байсан иргэдийн хувьд тэтгэвэрт гарах боломж нь нээгдсэн. Энэ оны эхэнд хичнээн иргэн шинээртэтгэвэртогтоолгохоор өргөдлөө өгч тэтгэврээ тогтоолгов?
Б.ТУЯАМАА

-"Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хууль хэрэгжснээр ажилласан жил нь хүрэхгүйн улмаас тэтгэвэрт гарч чадахгүй байсан олон иргэнд боломж нээгдсэн. Хуулийн хугацаандаа буюу 2013 оны 08 дугаар сарын 01-ний дотор материалаа бүрдүүлж өгсөн тэтгэвэрт гарах болзол нь бүрдсэн иргэдийн хувьд энэ оны 01 дүгээр сараас эхлэн тэтгэврээ тогтоолгож байна. Харин хуулийн сунгасан хугацаа буй 08 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний дотор материалаа өгсөн тэтгэвэрт гарах нас нь хүрсэн иргэдийн хувьд 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс тэтгэврээ тогтоолгох юм. Уг хууль хэрэгжснээр энэ оны эхний байдлаар гэхэд 2000 гаруй иргэн тэтгэвэр тогтоолгохоор материалаа өгч тэтгэврээ тогтоолгоод байна. Энэ тоо бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэлээдгүй өндөр тоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=181
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих