
БХЯ-ны гэрэл зурагчин, МУСТА Ц.Баярсайханы санаачлагаар Монголын Үндэсний музей, Монгол цэргийн музей хамтран Монгол цэргийн едрийг упгаж "Монгол Цэрэг-Дэлхийн цэрэг" гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ. Ирэх сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгээс НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний үе, үеийн цэнхэр дуулгатнуудын энхийн төлөөх үйл ажиллагааг харж болох юм. Тодруулбал, цэргийн анхны хоёр ажиглагч офицер, анхны эмэгтэй цэргийн ажиглагч, үе, үеийн штабын офицеруудын гүйцэтгэсэн үүрэг, "Иракийн эрх чөлөө", Афганистан дахь АНУ-ын тэргуүлсэн олон үндэстний "Тогтвортой эрх чөлөө", "Нисдэг тэрэгний засварын хөдөлгөөнт баг", Косово, Сьерра Леон, Чад болон ТАБНУ, Хойд, Өмнөд Судан улс дахь ажиллагаануудад цэргийн багуудын үүрэг гүйцэтгэсэн байдал болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Өмнөд Судан Улсад хийсэн айлчлал, үйл ажиллагаатай холбогдох гэрэл зурагчин Ц.Баярсайханы болон бусад цэргийн сэтгүүлчдийн авсан 180 гаруй түүхэн баримтат, сонирхолтой гэрэл зургуудыг дэлгэжээ. Үзэсгэлэнд саатсан хэн бүхэн монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн, эх орныхоо нэрийн хуудас болж харь газар, халуун цэгт, байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд цэрэг хүний эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбааг харуулж, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалтаараа бусад орны мөрдэс нэгтнүүдээ хошуучлан, үүргээ өндөр хариуцлага, ур чадвартайгаар биелүүлж буй үе, үеийн энхийг сахиулагчид, шинэ цагийн дайчин баатрууд дэлхийд данстай цэрэгэрс, олон мянган цэнхэр дуулгатнуудаараа бахархахын зэрэгцээ монгол цэргүүдийнхээ үүрэг гуйцэтгэсэн улс, орнуудын ард түмний аж амьдрал, дайн дажин, үймээн самууны хөлд нэрвэгдсэн хот, суурингийн байдал, байгалийн үзэсгэлэнгээр аялж болох юм. Мөн МЦМ-н сан хөмрөгт хадгалагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд хэрэглэдэг цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, Ирак дахь цэргийн баазад болсон халдлагын үед шатсан Монгол Улсын Төрийн далбааны хэсэг, дэлбэрсэн пуужингийн үлдэгдэл, минийн хэлтэрхий зэрэг бодит туүхийг өгүүлэх биет үзмэр, эд өлгийн зүйлийг ч үзнэ.
Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ, ССАЖЯ, ЗХЖШ-ын зарим удирдлага, ард иргэд оролцлоо.
Соёомбо
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=322
Сэтгэгдэл бичих