
"Хөх толбо" сонины 2014 оны 10 дугаарт пост коммунизмын тухай дурдсан билээ. Үүнийг дахин хөндвөл: "Коммунист системд амьдарч байсан улс орнууд коммунизмын дараа хаашаа, ямар систем рүү шилжих вэ гэж судалгаа хийжээ. Зүүн Европын ихэнх орон пост коммунизм гэдэг систем рүу орсон. Уг нь энэ улс орнууд ардчилсан зах зээл, чөлөөт эдийн засгийн замаар явна гэж итгэж байсан ч өөр систем рүү явчихсан байна гэдгээ хулээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, ардчилсан нийгэм гэдэг хуулийн засаглалтай байдаг.
Гэтэл өнөөдөр Монголд "Хуулийн засаглал" гэж байхгүй. Харин хуулийн биш "Хүний засаглал" л байна. Чөлөөт өрсөлдөөн байхгүй. Монополь болон олигархи ноёлсон эдийн засагтай л болсон. Өөрөөр хэлбзл, бид ардчилсан биш пост коммунист нийгэмд амьдарч байгаа. Үүнийгээ одоо хүртэл шилжилтийн нийгэм гэж андуурсаар байна. Үнэндээ энэ бол шилжилтийн биш, пост коммунизм гэдэг нийгмийг бие даасан чөтгөрийн тогтолцоог бий болгожээ гэж эрдэмтэд дүгнэлт хийж, зүүн болон төв Европын улс орнууд пост коммунизмаас гарах суурь реформоо хийж эхэлсэн. Тэд улс төр, нийгмийн, эдийн засгийн суурь бүтцээ эргэн харж, шинэчилж байна. Харин монголчууд бид өөрсдийгөө шилжилтийн үед амьдарч байна гэж ойлгоод чөтгөрийн энэ тогтолцоондоо л хий эргэж явна. Олонхийг ядуу, эрх мэдэлтэй цөөнхийг баян болгодог энэ тогтолцоог эргэн харахаас өөр аргагүй" гэжээ.
Зүүн Европын социалист орнууд одоогоос хорь гаруй жилийн тэртээд шинжлэх ухааны социализмыг, бодит социализмыг нийгэм-эдийн засгийн ирээдүйгүй тогтолцоо болж хувирсаныг мэдэрмэгц шинжлэх ухааны социализмаас татгалзаж Барууны чөлөөт зах зээлийн бүтэц рүү, парламентын дэглэм рүү, олон намын тогтолцоо руу хуйлран орцгоосон билээ. Чөлөөт зах зээл нь Европын социалист орнуудыг байнгын хүндрэл, эдийн засгийн тогтворгүйжилт, улс төрийн сөргөлдөөн, баян ядуугийн хүчтэй ялгарал зэргийг даамжруулж эцсийн дүнд зүүн Европын улс орнуудын эрх баригчдыг сэхээрүүлж эдгээр улсад нийгмийн ямар тогтолцоо төлөвшчихсөн бэ гэдгийг шүүж тандахад хүргэв.
Европын социалист орнуудыг бид 1960-аад оноос Улс ардын аж ахуйн телөвлөгөөний зохицуулалтын чиглэлээр Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн шугамаар ойртон хамтарч ажилладаг болсон. Ялангуяа 1960-аад оны эцсээр социалист орнуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бодит шаардлагатай тулгарч ийм шаардлага нь социалист эдийн засгийн интеграци гэсэн нэгэн цогц ухагдахуун дээр зангидагдах боллоо. Социалистэдийн засгийн интеграцийн асуудлаар 1968 оны эцсээр Польшийн ажилчны нэгдсэн намын дээд удирдлага албан ёсны байр сууриа илэрхийлсэн захидлыг коммунист болон бусад ажилчны намуудад илгээжээ. Үүний дараагаар бусад намууд ч социалист интеграцийн талаар нэн чухал мэдээллүүдээ МАХН-ын төв хороонд ирүүлсэн юм.
Миний бие 1960-аад оны эцсээс ЭЗХТЗ-ийн шугамаар социалист интеграцийн цогц сэдэв рүү татагдаж орж олон удаагийн уулзалт хуралдаануудад оролцох аятайхан завшаан олдлоо. Европын социалист орнууд социалист эдийн засгийн интеграцид ямар байр суурь баримталдгийг миний бие гүнзгийрүүлж ойлгох боломжийг олж авсан.
Юуны түрүүнд социалист эдийн засгийн интеграцийг Европын социалист орнууд өөрсдийн баримталдаг язгуур эрх ашигтай, нам төрийн бодлогын зарчмын чиглэлүүдтэй, эдийн засгийн хүч чадал, хөгжлийн төвшин, улс орныхоо цаашдын төлөвтэй нарийн чанд холбож үздэг нь бидний анхаарлыг сүрхий татдаг байв. Бидний анзаарсан бас нэг зүйл бол Европын социалист орнуудын дээд удирдлага марксизм-ленинизмийг онолын чиглэлэзр ч, үзэл сурталын голдрилоор ч, улс төрийн бодлогын өндөрлөгөөс ч тун чамбай эзэмшсэн гэдэг нь алхам тутамдаа мэдрэгддэг байв. Онол үзэл суртал бодлогын хүрээнд Европын социалист орнуудын мэргэжилтнүүд, улс төрчид, эдийн засагчид, хуульчид, эрдэмтзд санал бодлоо өөрийн орны улс төрийн үзэл номнолын дагуу итгэл үнэмшилтэй тайлбарлаж улмаар нэгдсэн нэг үзэл баримтлалын сүлжэзнд оруулдаг байсныг 40-50 жилийн дараа эргэн дурсаж санахад лав л миний хувьд өөдрег сзтгэгдэл төрж байдгийг хэлэх нь зүйтэй байх.
Ийм их нөр ажлын үр дүнд социалист орнуудын дээд удирдлага 1971 оны 7-р сар гэхэд социалист эдийн засгийн интеграцийн цогцолбор программыг боловрсуулж баталсан гэлтэй, Социалист орнуудын олон удаагийн зөвлөгөөнд оролцсон явдал ялангуяа том бодлогуудын уялдаа шутэлцзл зангидалтын асуудалд нэн хариуцлагатай хандах явдал зарчмын ач холбогдолтой байдгийг миний бие бие сэтгэл идэвхи зүтгэлээрээ ойлгосон, Энэ нь хожим нь Ардчилсан хувьсгалын онол, үзэл, бодлогыг шүтэлцүүлж боловсруулахад миний олж мэдэж хуримтлуулсан туршлага тус дэм өгсөн гэдгийг ч хэлзх хэрэгтэй,
1980-аад оны эцсээр ЗХУ-ын коммунист нам өөрчлөн байгуулалтыг Европын социалист орнуудад хэрэгжүүлэх чиглэлийг өгөхдөө 1960-аад оны эцсээс эхлэн Европын социалист орнуудтай нэгдсэн нэг үзэл дор хамтарч социапист эдийн засгийн интеграцийн цогцолбор программыг тодорхой үе шат, эрэмбэ дараалалтайгаар сайн зохион байгуулж боловсруулсан шигээ Зөвлөлтийн дээд удирдлага 1980 оны эцсээр өөрчлөн байгуулалтын нэгдсэн хөтөлбөрийг Европын социалист орнуудтай санал бодлоо нэгтгэн эрэмбэ дараалалтайгаар боловсруулах тийм алтан боломж байсныг ашиглаж чадаагүй алдсан аж. Үүнээс гадна бид бас нэг бодит баримтыг дурьдъя. 1980 оноос Польш нөхөд маань социализмыг шүүмжилж Ардчилал, эрх чөлөө, зах зээлийн асуудлыг санаачилан ярьж эхэлсэн.
1960-аад оны эцсээр мөнөөх л Польш нөхөд маань социалист эдийн засгийн интеграцийг бас л бусдаас төруулж хөндөж ярьсан юм шүү, 1980-аад оны эцэс гэхэд польшийн болон унгарын улс төрчид, судлаачид шинжлэх ухааны социализмд нэн шүүмжлэлтэй хандаж чухамдаа Ардчилсан социализмыг, зах зээлийн социализмыг ирээдүйгүй нийгмийн тогтолцоо гэж дүгнэж хэлээгүй мөртлөө харин шинжлэх ухааны социализмыг, марксизм-ленинизмд суурилсан социализмыг явуургүй нийгмийн тогтолцоо мөн хэмэзсэн зарчмын дүгнэлтийг гаргаж тавив. ЗХУ болон Европын социалист орнуудад эдийн засгийн өсөлт удааширч социалист бүтээн байгуулалт үр дүнгүй болсон нь социалист эдийн засгийн интеграцийн цогцолбор программын хэрэгжилт тун тааруухан болсонтой холбогддог болов,
Бид энэ бүгдийг ийнхүү дурьдахдаа хамгийн гол нь ЗХУ-ын дээд удирдлагын, Европын социалист орнуудын дээд удирдлагын социалист бүтээн байгуулалтын бодлого нь марксизм ленинизмийн онолын үндэслэлүүдтэй харшилддаг болсныг, бас социалист орнуудын дээд удирдлагынхны баримталдаг язгуур эрх ашиг тэр бүр марксизм-ленинизмийн зарчмын томъёоллуудтай зөрчилддөг практик том гүрэн, дунд ззргийн болон бага буурай улсуудын харилцаан дээр айхавтар ажиглагддаг боллоо. Том улс гүрэн бага буурай орнуудад язгуур эрх ашигаа тулгах, эдийн засгийн далд мөлжлөгт нэрвэгдүүлэх, гадаад худалдааны алдагдалд оруулах, херөнгө оруулалтын үр ашиг унах зэрэг хэлбэрэзр социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа
доголддог болжээ. Зөвлөлтийн дээд удирдлага далд колониалист бодлогыг
явуулдаг нь ялангуяа манай орны жишээн дээрээс бид хамгийн түрүүнд олж
мэдсэн. Марксизм-ленинизм бол дээд үнэнийг эрхэмлэдзг ажилчин ангийн
үзэл номнол мөн гэдгийг социалист орнуудын дээд удирдлага тэр бүр
ойшоодоггүй бөгөөд том нам, жижиг намуудаа агдалж чиглүүлэх, улс
төрийнхөө бодлогыг бусад орнууддаа тулгах зэрэг зөрчлүүд улам
гүнзгийрдэг болов.
Ер нь түүхэн замналаар өөр, хүчин чадал болон хөгжлийн төвшингөөр харилцан адилгүй улс орнууд түүхэн замналынхаа тодорхой үе шатан дээр элдэв зөрчлүүдтэй тулгарч эцсийн дүнд бие биенээсээ нүүр буруулдаг хандлага ийнхүү 20-р зууны эцсээр бодит зүйл болж хувирсан гэлтэй. Шинжлэх ухааны социализмын замналаар гэлдэрсэн социалист хэмээгч орнууд шинжлэх ухааны социализмыг явуургүй тогтолцоо гэж элдвээр муучилж чөлөөт зах зээл рүү идэвхийлэн орж зутгэсээр 20 жилийн дараа гэхэд дахиад л итгэл үнэмшил нь гээгдэж өөрсдийгөө Ардчиллын болон чөлөөт зах ззэлийн замналаар явж байна гэж ярьсаар байгаад шал өөр тогтолцоо руу гулсаад орчихлоо гэж гайхшран ийм хачин тогтолцоогоо пост коммунизм гэж элэглэн нэрлэдэг болчихоод байна. Пост коммунизм нь бие даасан чөтгөрийн тогтолцоо гэсэн дэгжин гоё нэр хаягийг зуүдэг болж улмаар мөнөөх зүүн Европын орнууд пост коммунизмаас салж ангижрах, бие даасан чөтгөрийн тогтолцоогоо нэг мөсөн тонилгох гэж мэрийж өргөн цар хүрээний суурь шинэчлэлийг хийж эхлээд байна аа.
Европын хуучин социалист орнууд явуургүй социализмаасаа ангижирч зөв тогтолцоо руу бөөнөөрөө шилжиж явсаар 20 жилийн дараа өөрдсийгөө бие даасан чөтгөрийн тогтолцоо руу шургалж орсоноо гэнэт ухаарсныг манай эрх баригчид гэнэт сэхээрэн анзаарч Монгол улс маань бас л бие даасан чөтгөрийнхөө тогтолцоонд хий эргэлдэж байна гэж дүгнээд энэхуү чөтгөрийн тогтолцооны гол онцлогыг товойлгож тавиад байгаа. Тухайлбал, эрх мэдэлтэй цөөнхийг баяжуулж, түмэн олноо навсайтал ядууруулдаг нь чухамдаа бие даасан чөтгөрийн тогтолцооны гол шинж мөн гэдгийг олж
тогтоогоод байна. Эрх баригчид маань монголчууд биднийгээ "Хуулийн
засаглал гэж байхгүй, харин хуулийн биш хүний засаглал"-тай нийгмийн
тогтолцоонд амьдарч байна хэмээн үздэг болов. Эрх баригчид маань бие
даасан чөтгөрийн тогтолцооны бас нэг шинжийг онилж харсан гэдгийг ч
дурьдвал: "Чөлөөт өрсөлдөөн байхгүй, Монополь болон олигархи ноёлсон
эдийн засагтай" тийм нийгэмд Монголын ард түмэн, хувийн өмчит эдийн
засаг орчихоод байна гэж дүгнэлээ.
Эрх баригчид маань дээрхи шинжүүдийг нэгтгэн зангидаж: "бид ардчилсан биш пост коммунист нийгэмд амьдарч байгаа. Үүнийгээ одоо хүртэл шилжилтийн нийгэм гэж андуурсаар байна. Үнэндээ энэ бол шилжилтийн биш, пост коммунизм нийгмийг бие даасан чөтгөрийн тогтолцоо" хэмээн нэрлэдэг боллоо. Ингээд манай удирдагчид зүүн Европын орнуудыг дуурайж улс төр, нийгмийн, эдийн засгийн суурь бүтцээ эргэн харж шинэчлэхээс өөр зам үлдсэнгүй гэсэн гол дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар хэлүүлээд байгаа шүү.
Монголчууд бид нийгэм-эдийн засгийн тогтолцоогоор, түүхэн замналаар, нийгэм улс төрийн зөрчлүүдээр бөөн төөрөгдөлд, бөөн будилаанд үлэмжийн мунхаглалд өртчихөөд байна. Монголчууд бид 1921-1990 онд жинхэнэ социализмыг байгуулж чадаагүй. ЗХУ-ыг Монгол улсын найдвартай өмөг түшиг гэж дээдэлж монголчууд бид социалист байгуулалтыг зүрх сэтгэлээрээ сүндэрлүүлэхийн төлөө ажилласаар яваад Зөвлөлтийн дээд удирдлагын баримталдаг далд колониалист бодлогыг олж харалгүй гэлдэрсээр яваад түүхэн том залиланд өртөж жинхэнэ шинжлэх ухааны социализмыг бадрааж чадаагүй бөгөөд харин далд колониалист мөлжлөг дээр суурилсан колони тогтолцоог сүндэрлүүлсэн гэдгээ одоо ч ойлгохгүй гэлдэрч явсаар л байна. Олонхийг ядууруулж, цөөнхийг баяжуулдаг тийм нийгэм бол шинжлэх ухааны социализм биш, пост коммунизм ч биш гэдгийг бид "Хөх толбо" сониноор зон олондоо сонордуулсаар л байгаа.
1990 оноос улс орон маань монжооч зах зээл рүү, үнэхээриин зальжин неоколониализм руу, хоёр хөрш гүрнийхээ далд колониализм руу мөлхөж орсныг бид коммунизмаас пост коммунизм руу шилжиж орсон гэж томъёолох нь унэхээрийн томоос том төөрөгдөл, ихийн их солиорол гэж хэлбэл зохино. Манай улсын адармаатай түүхэн явцыг дээд үнэний шалгуураар цэгнэн дүгнэхэд цаг ямагт нэгэн том асуудал үргэлж товойн тавигддаг. Энэ ямар асуудал вэ гэвэл Монгол улс маань их улс байснаа сүүлийн 500 жилээс хойш хоёр давхар колоничлолд ч өртөөд, нэг том гүрний далд колоничлолд нэрвэгдээд л, тэгснээ гурван давхар далд колоничлолд нүдүүлээд л гэлдрэх тийм ярвигтай түүхэн замнал, адармаат хувь тавилан хэмээсэн лут асуудал юм.
Монголчууд еөрсдеө сайн дураараа далд колоничлолд нэрвэгдэн зовлон зүдгүүр амсая гэж гүйж очоогүй юм шүү. Их Монгол улс сүндэрлэн боссон тэр он жилүүдэд монголчуудын Их засаглал дэлхийг түвшин сайхан байлгах бодлогыг хэрэгжүүлж байжээ. Ийм бодлогын хэд хэдэн чиглэлийг бид дахин толилуулах хэрэгтэй болоод байна. Эхний чиглэл нь төр улсаа төвхнүүлэх, засаглах ёсонг төлөвшүүлэх, улсаа бүтэн босгоход хэрзглэдэг арга барилтай шууд холбогдож байгаа. Энэ талаар Их Тэмүчин Чингис хааны соёрхсон айлдварыг толилуулбал:
"Хөх Монголоо бүтэн болгож
Хас төрөө бүтээн цогцлохдоо
Хатуу аргыг урьтал болгож
Хүмүн цөсийг цалиглуулав, бидэн
Хотлоор амаржин элгэн болж
Засаглах ёсон тогтсон тул
Хатуу аргыг хойш тавьж
Зөөлөн аргыг гол болгогтун!
Хүлэг мориноос буул үгүй
Хөрстийг дагуулах түвэг үгүй
Хүлэг мориноос буун саатаж
Төр улсаа төвхнүүлэх бэрх буй
за" гэжээ. Их Тэмүчин Чингис хааны саяын дурьдсан айлдвар бол Их Монгол улсыг сүндэрлүүлзхэд, түүнийг бүтэн улс гүрэн болгоход хатуу арга хэрэглэснийг цэгнэн дүгнэсэн төдийгүй Их Монгол улсад түвшин сайхны нийгэмийг бадраахад хатуу хахир арга биш, чухамдаа зөөлөн арга, эвлэрлийн арга, түншлэлийн арга, бүтээн байгуулалтын их давалгаа хэрэгтэй гэдгийг зааглаж тодрууллаа. Харин үүнтэй холбогдуулж нэг
зүйлийг тодруулахад дээрхи 12 мөр шүлэг бүхий айлдварын сүүлийн дөрвөн
мөр нь Их Тэмүчин Чингис хааны тунхагласан зарлиг байсан бөгөөд харин
"Д.Сүхбаатар" кинонд наймдугаар Жавзандамба Богдын буулгасан үгс биш юм
шүү. Түүхэн нөхцөл байдал, түүхэн замнал зөв голдрил руугаа ороход
засаглалын арга, хотол олноо түвшин амьдруулах арга нэн чухал болдогийг
Чингис хааны дээрхи зарлиг харуулж өглөө.
Дээрхи зарлигийг Их Тэмүчин
Чингис хаан 1207 онд соёрхсон бол мөн энэ онд бас нзг өөр чухал зарлигийг буулгажээ. Төр улсаа төвхнүүлчихээд, эгэл жирийн монголчуудаа харийнхнаас ядуу зүдүү амьдруулах юм бол улсаа нэгтгэж харийг номхотгох хэрэггүй юм гэсэн утгатай айлдварыг буулгажээ.
"Өнчин үр ч, бэлбэсэн эмсийг
Өөрийн бүл мэт асрагтун.
Хөх Монголын эгэл харцас
Хөрстөд заяасан нутаг уснаа
Харь боол, зарц, шивэгчнээс дор
Халаглан зүдэрч амь зуух ахул
Хамгийг хамтатгах хэрэг юун
Харийг номхотгох зол юун
Эгэл дордсыг эс асрах ахул
Эзэн ноёдыг тэнгэр гэсгээмүй".
Ийм гоё айлдварыг Их Тэмүчин Чингис хаан 800 жилийн тзртээд зарласныг цөөнгүй монголчууд мздээгүй яваа байх. Өнчин үрс, бэлбэсзн эмсийг, эгэл дордосыг заавал асарч хамгаалах эрхэм дээд зорилгыг Их Улс гүрнээ сүндэрлүүлэх үйлстэй шууд холбож тайлбарласан явдал Их Тэмүчин Чингис хааны улс төрийн ухаарал ямар төвшинд хүрсэнийг дээрхи айлдвар гэрчилж байна. Ийм эрхэм дээд зорилгыг хөсөрдүулсэн эззн ноёдыг гэсгээсүгэй гэсэн лут захиасыг бидзнд үлдээж өглөө.
Дэзрхи айлдварын улс төрийн чиглэмжтэй ямарч л байсан олонхи нь ядуурч, цөөнхи нь түнтийтлээ хөрөнгөждөг балай хандлага огт нийцэхгүй гэдгийг хэнбугай ч хэлнэ байх. Гадныхан Монгол нутагт ирж сард 10 сая төгрөгийн цалин авах, жинхэнэ Монгол иргэд нь эх орондоо чин үнэнээсээ зүтгээд 1 сая төгрөгийн цалинг сард авах нь шударга ёс биш. Гадныхныг бишрэн дзэдэлж, өөрсдийнхнийгөө доромжлон дордуулдаг эзэн даргуудыг гэсгээн шийтгэх ёстой. Чингис хааны дээрхи зарлиг өнөө уед ч дараагийн он жилүүдэд ч ач холбогдлоо хадгалсаар байх болно.
Онолын өндөр сэтгэхүйтэй үндэсний их үзлийг баримталдаг Монгол хүн
бүрийн баримтлах нэгэн лут зарчим ийнхүү 800 жилийн тэртзэд амилсан
ажээ.
Өнөө үед манай сонин хэвлэлүүдэд, радио телевизээр газрын наймаа,
эрдэс баялагийн панзлалыг дээдлэн өргөмжилдөг болчихлоо. Бас харийнхан
эгэл монголчуудыг дайрч доромжлох, дарлаж мөлжих үзэгдэл улам түгсээр
байна. Дээрхи хууль бус үйлдлүүдийг хориглосон хоёр чухал айлдвар
1206 онд Их Тэмүчин Чингис хааны тунхагласан улс төрийн бодлогод яруу тодоор бичигдсзнийг бид зон олондоо толилуулъя:
"Хөх Монголын эл нутаг усыг
Хаан эзэн ч хөндөж үл зүрхэлмүй
Мөнх тэнгэр соён дархалсан
Монгол угсаатын амь эрдэнэ буюу
Уулын чинээ алт амлан гуйвч
Тохмын чинээг бүү арилжигтун
Алалдая хэмээн айлган халдавч
Алга дарам ч буү тасдан өгөгтүн".
Энэхүү зарлигад нутаг усыг Монгол угсаатны амь эрдэнэ гэж нэрлээд нутаг усыг эзэн хаан ч хөндөх эрхгүй гэдгийг тогтоож өглөө. Хэрэв нутаг усаа харийнханд алдвал Монгол угсаатан мөхнө гэсэн улс төрийн лут үнэлгээ энэ айлдварын цаана томъёологдож орсоныг бид хэлэх өстой. Алгын чинээ газрыг ч харийнханд өгч болохгүй, "Уулын чинээ алт амласан ч тохмын чинээ газрыг бүү өг" гэж зарлигдлаа. Манай хэвлэлүүдэд нийт монголчуудын маань 7 хүрэхгүй хувь нь газраа өмчилж аваад байна. Бусад нь газрыг өмч гэж ойлгохгүй, газрыг баялаг гэж үздэггүй мунхагууд гэж нэрлэх нь холгүй жирийн иргэдүүдийг загнаад байдаг боллоо.
Гэтэл Их Тэмүчин Чингис хаан нутаг усаа ч, алгын чинээ газрыг ч харийнханд бүү өг, хэн дуртай хүнд нь өмчлүүлж болохгүй гэж тунхаглачихаад байгааг бид мартах ёсгүй. Үүнээс гадна Монгол хүнийг эрхэмлэн дзэдлэх ёсыг Их Тэмүчин Чингис хаан сонордуулж, харийн ноёд Монгол хүнийг дарлан зовоовол ийм ноёдыг цаазлах хэрэгтэй гэсэн зарлигийг буулгажэз. Тархи толгойгоо, сэтгэл оюунаа зд мөнгөнд, хов живд захируулсан дарга ямбатнуудад анхааруулсан, бүр зориуд бичиж үлдээсэн зарлигаа Их Тэмүчин Чингис хаан 1216 онд айлтгав. Тухайлбал:
"Харийг даган дууриавал
Хөх Монгол гутмуй
Хахаж цацтал цадвал
Хамаг олон жигшмүй
Дээдсийн эрхэмсэг хэтийдвэл
Дэмий балайд амташмуй
Татвар гувчуур хэтийдвэл
Дордос зовлонд унамуй
Улсын эзэн мунхарвал
Завсрын сайд завшмуй
Ухаант мэргэд адлагдвал
Засаглах ёсон завхармуй", Их гүрнийг сүндэрлүүлэхэд, түвшин сайхны нийгэмийг бадраахад Их Тэмүчин Чинтис хааны "тунхагласан зарлигууд үнэнхүү ач холбогдолтой болсоныг бид зориуд дурьдаж хэлэх учиртай. Их Тэмүчин Чингис хаан ухаант мэргэдийг, улсын эзнийг улс орноо төвхнүүлэхэд чухал үүрэг хариуцлагатайг онцолсон төдийгүй гурван чухал санааг дээрхи айлдвартай оруулсаныг бид цохож дурьдах ёстой. Нэг дэх нь татварыг хэтрүүлж болохгүй гэдэгтэй, хоёр дахь нь дээдсийн тансаглалтай холбогдож байгаа бол, гурав дахь нь харийнхныг даган дуурайж болохгүй гэсэнтэй шууд уялдаж буйг онцолж хэлэх нь зүйтэй байх.
Их Тэмүчин Чингис хаан түвшин сайхны нийгэмийг сүндэрлүүлэх явцад хүнлэг ёсыг улс төрийнхеө бодлогод түлхүү тусгахыг эрхэмлэдэг болжээ. Үүнтэй уялдуулж бид хоёр зарлигийг дурьдъя. Эхний зарлигийг бид "Хөх толбо" сонинд хоёр гурван удаа толилуулсан. Гэвч энэ зарлигийг дахин дээдлэн өргөмжлөх нь зүйтэй гэж бид үздэг. Тодруулбал:
"Дайн тулаанд шархдан унасныг
Дайсан өөрийн хэмээн бүү ялга
Дайн тулааны хөлөөс холдуул
Даруй түргэн асран эдгэрүүл"
Их Монгол улсыг Их Тэмүчин Чингис хаан өөрийн биеэр цогцлон мандуулсантай шууд уялдаж саяын айлдвар гарсаныг бид зориуд хэлэх гэсэн юм. Дайн
тулааны үед шархадсан дайснаа заавал гүйцээж алдаг тийм бичигдээгүй хууль үйлчилдгийг хэнбугай ч мэдэх биз. Ийм бичигдээгүй хуулийг Их Тэмүчин Чингис хаан өөрчилж Монголын их цэргийн ажил үйлсэд хүнлэг ёсны дээд зэрэглэлийн зарчмыг тунхагласныг дээрхий айлдвар нотлон харуулж байна."
Тулаанд шархадсан дайсныг тулаанаас холдуулж асран эдгэрүүл гэсэн ийм гоё үгийг анх удаа Их Тэмүчин Чингис хаан хэлсэн юм шүү. Хүнийг дээдлэнэ гэдэг зөвхөн өөрийн хүмүүсийг төдийгүй бас дайсныг ч гэсэн хүн ёсоор үзэж хүндлэх хэрэгтэй гэдгийг аугаа удирдагч хүн л, лутын лут эрдэмтэн л, улс төрийн гайхамшигт бодлоготон, хүнлэг ёсыг дээдэлдэг энэрэнгүй үзэлтэн хүн л хэлж чадна. Дээрхи зарлигийг Их Тэмүчин Чингис хаан 1212 онд толилуулсан бол дараагийнхаа зарлигийг 6 жилийн дараа буюу 1218 онд сонордуулжээ, Энэ зарлигийг толилуулбал:
"Дүрэвсэн дайсныг
Даран сөнөөхдөө
Суугуул иргэний
Сахлыг ч бүү хөнд
Дутаасан дайсныг
Довтлон дарахдаа
Гуулин иргэний
Гэзэгтийг бүү уйлуул
Урьж үл өгвөл
Уруул бүү хөдөлгө
Хүргэж үл өгвөл
Хуруу бүү хөдөлгө
Дайснаа дараад
Даруй буцагтун
Эв эедэх ёсонг
Эрдэм болгогтун". Түүхийн ном зохиолуудад Их Тэмүчин Чингис хааныг, түүний их цэргийг алуурчин харгисаар нь цоллож хот тосгодыг түйвээн шатаагчид, их замын дээрэмчингүүд ард иргэдийг хүйс тэмтрэгчид хэмээн дэгсдүүлж бичдэг явдал байдгийг бид мэднэ. Их Чингис хааныг болхи бүдүүлгээр нь дуудаж, эд баялагийн шуналтай, олон арван эхнэрүүдтэй, харгис ширүүн зантай гэж, бас улс төр гэдгийг мэдэхгүй, эрдэм ном
боловсролгүй, дайн дажингаас өөр зүйлийг мэддэггүй гэх зэргээр зөндөө л харлуулж бичдэг.
Гэтэл Их Тэмүчин Чингис хааны айлтгасан зарлигуудыг судалж үзэхэд түүнийг гайхамшигт онолын нээлт болсон уялгын онолыг яаж томъёолсныг үзсэн хэнбугай ч Их Тэмүчин Чингис хаан үнэхээр билигухааныг, билигоюуныг, дээд онолыг аугаа ууч сэтгэлээр амилуулан хэрэгжүүлж чадсан гайхамшигтай бие хүн байсныг олж мэдэж болно. Их Тэмүчин Чингис хааны 1224 онд айлтгасан ааплигийг толилуулбал:
Дагаар орж бүтэн үлдсэнийг
Даргачийн үгээр тохинуулсугай
Балгадыг засах төр ёсонг
Эзэн даргач нар сурагтун
Балгад хоорондын харгуйг
Энх амгалан болгогтун
Аму будаа, алим ургуулах
Агуурс бүтээж, бөс нэхэх
Алт мөнгөөр дарх үйлдэх
Алив сайныг ёсоор үйлдэгтүн". Их Тэмүчин Чингис хаан 800 жилийн тэртээд Их засрийг сүндэрлүүлэхдээ бүтээн босголтыг улс гүрнийхээ цогцлоон мандуулалттай холбож үзсэн төдийгүй дайн байлдаанд сүйдсэн хот суурин газруудыг сэргээн жирийн голдрил руу оруулах асуудалд онцлон анхаарч байдгийг ч бид хойч үеийнхэндээ сонордуулж хэлэх хэрэгтэй. 1224 онд сонордуулсан энэ зарлиг ямар чухал болохыг бид толилуулахын хамт Их Тэмүчин Чингис хааны 1215 онд өргөн барьсан нэгэн айлдварыг дурьдах хэрэгтэй.
Энэ айлдвар нь зөвхөн эзэн хааны алтан сантай холбоотой төдийгүй энэхүү алтан санг Их Монгол улсын өмчид өргөмжилж, энэхүү алтан санг зохист зүйлсэд зөв зарахыг анхааруулж олохуйг дээдэлж хэмнэлттэй зарцуулах чиглэлийг дэвшүүлж тавьжээ. Саяын зарлигийг дурьдвал:
"Хаан эзний эрдэнэс баялаг
Хамаг Монголын өмч буюу
Хааны сан арвижих ахул
Хамаг Монголд тусгай буй за
Ан ав, алба барих хийгээд
Аян дайн, арилжааны олзыг
Атга чимх хоцроол үгүй
Алтан санд хураан арвижуул
Зарахаас олохыг түрүү болго
Задгай сулыг цэгцтэй болго
Завсраас завшихыг тас хорь
Зохист үйлсэд зөв зарагтун!". Эзэн хааны алтан сан бол Их Монгол улсыг цогц сүндэрлэн мандуулахтай холбогддог бөгөөд алтан санг арвижуулахад "зарахаас олохыг түрүү болгох" зарчим тэргүүн зэргийн ач холбогдолтойг Их Тэмүчин Чингис хаан онцгойлон дурьдахын зэрэгцээ бас эмх цэгцтэй байхыг, завсраас завшихгүй байхыг зориуд сонордуулж энэхүү алтан санг зохистой үйлсэд зөв зарахыг зарлигдлаа.
Ер нь Их Тэмүчин Чингис хааныг хамгийн баян хүн гэж үздэг бөгөөд түүний хөрөнгө мөнгийг 700 гаруй тэрбум доллартай тэнцхүйц эд агуурстай хэмээн тооцоолдог ч явдал бий. Бидний саяын дурьддаг айлдварт Их эзэн хааны эрдэнэс баялаг бол Их Монгол улсын өмч бөгөөд их хааны санг арвижуулах нь Их Монгол улсад тустай болно гэдгийг зориуд товойлгон айлдсаныг хэнбугай ч заавал анхаарах ёстой. Үүнтэй уялдуулж бид Их Тэмүчин Чингис хааны бас нэг айлдварыг толилуулах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал:
"Зуу наслах заяагүй байж
Зувчуулах, олзлоход шунаж
Мянган жил эдэлж барахгүй
Эд эрдэнэс хураахыг цээрлэ.
Зуурдын жаргалд сатааран
Эрх мэдэлд шунахыг цээрлэ.
Биеэ мэдвэл хүмүүн болмуй
Би-гээ танивал ухаан суумуй". Ийм сургааль нь ялангуяа внөө үед эд мөнгөнд тархиа мэдүүлсэн, эрх мэдэлд дээд зэргээр шуналтсан хэнбугайд ч анхааруулж сэрэмжлүүлсэн, мундаг сургааль гэж бид үздэг. Зуу наслахгүй байж хэмжээшгүй их баялагаар яах ч юм билээ. Эрх мэдэлд донтохын оронд би гэдгээ мэдэж ухаан суувал өөрт нь ч хэрэгтэй, өрөөлд ч тус нэмэртэй байх болов уу.
Орчин үед харийнхны олон шашин Монголын газар нутаг дээр ёстой нэг дур зоргоороо тонгочиж, түмэн олныг мунхагжуулж, өргөл барьцаар ард иргэдийг шулдаг боллоо. Үүнийгээ зөвтгөхийн тулд 800 зуун жилийн тэртээх түүхийг дурьддаг хүн цөөнгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Их Тэмүчин Чингис хааны үед Их монголчууд гадныхны элдэв шашинтангуудыг ивээн тэтгэж хүндэлдэг байсан мэтээр ярьж бичдэг болсон. Их монголчууд бол хэзээ ч шашинг шүтэж байгаагүй, тэр тусмаа харийн шашнуудыг дээдлэн биширч яваагүй тийм аугаа монгол түмэн байсан юм аа. Арван онолыг гаргуун эзэмшиж улмаар Их засгийн бодлогод өргөмжлөн хэрэгжүүлдэг тийм ард түмэн онолын дээд сэтгэхүйг, их үнэнийг, хамтын хариуцлагыг, улсаа өмөөрч босоо оршихуйн есөн ухааныг, улс болохуйн эзэн эрхээ эдлэхүйн найман оюуныг эрхэмлэхээс биш харийн элдэв шашинуудад билиг ухаанаа, билиг оюунаа, аугаа ууч сэтгэлээ хэзээ ч даатгуулахгүй гэдгийг бид хэлэх ёстой. Үүнтэй уялдуулж 1220 онд Их Тэмүчин Чингис хааны шашинтай холбогдсон нэгэн айлдварыг толилуулъя:
"Аллах хүчтэй хэмээн
Архиран бүү омтгойрогтун
Аллах айлдсан хэмээн
Алалдах шалтаг бүү болгогтун
Алив сурталтан айлсаж
Ах дүүс мэт ижилдэгтүн
Атаа өвөрлөн арцалдвал
Аврал үгүйг мэдтүгэй
Ману суртал илүү хэмээн
Мэтгэлзэн бүү дайсан босго
Чинү суртал буруу хэмээн
Чичилцэн бүү алалдагтун!". Их Тэмүчин Чингис хаан, түүний алтан ургийнхан шашин шүтэж байгаагүй. Онолын өндөр сэтгэхүйг эзэмшсэн бөгөөд дээд үнэнийг хамтын хариуцлагатай шүтэлцүүлж, их засгийг сүндэрлүүлсэн тийм лут хүмүүс шашнаас хол байдаг юм шүү. Харин олон үндэстэн ястнууд Их Монгол улсад сайн дураар дагаар орж Их засгийн ивээлд аж төрөх ёсыг илэрхийлсэнийх нь хувьд Их Монгол улсын нутаг дэвсгэр дээр тэдний сүсэг бишрэл, шашин хамтдаа орж ирсэнийг ч Их монголчууд мэдэхийн дээдээр мэдэж байсан төдийгүй шашнуудын зөрчил тэмцэлдээнийг онцгойлон анхаарч болгоомжтой сонор сэрэмжтэй байхыг ч дээрхи зарлигтаа тусгасан.
Тухайлбал шашнууд атаа хорсолоо тэргүүнд тавьж үймээн дэгдээвэл, Ману суртал мундаг гэж Чину суртал буруу гэж чичилцээд байвал, Аллах тэнгэр айлдсан гэж дөвчигнөөд байвал аль ч шашныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ, аврал үзүүлэхгүй гэдгээ, алалдсаных нь төлөө өршөөхгүй гэдгээ зарлиг болгон буулгалаа. Аливаа шашинтангууд ах дүүс мэт ижилдэн амьдарвал энэ нь Их монголчуудын аж төрөх ёсонд нийцнэ гэдгийг харийн шашинтангуудад Их Тэмучин Чингис хаан анхааруулж толилуулсаныг уг айлдвар харуулсан.
"Зууны мэдээ" сонины 2014 оны 5-р сарын 1-ний өдрийн 100 дугаарт Н.Нагаанбуугийн сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн. Уул ярилцлаганд эрдэмтэн Нагаанбуу Итгэхүйн ухааны асуудлуудыг хөндөж Аливаа хүнд гурван өмч амь, ухаан, удам байдгийг сонордуулж бидний анхаарлыг байнга татдаг хоёр чухал асуудлаар тухайлбал, шарын шашны оюун сэтгэлгээний нуугдмал колоничлол, манжгүй манжийн колоничлолыг тун зөв чиглэлээр илчилж тавив. Шарын шашны сэтгэл оюуны колоничлолыг Н.Нагаанбуу түвдизм гэдгээр, манжгүй манжийн колоничлолыг манжизм гэдгээр томъёолж тавилаа. Үүнтэй уялдуулж бид Нагаанбуугийн ярилцлагаас хоёр том ишлэлийг гоц ач холбогдлыг нь харгалзан түмэн олондоо толилуулж байна.
"Өнөөгийн монголчуудын ухаан санаа түвдизмээр дүүрчихэж.
Өнөөдөр нэг яам нь шинэ ордны суурь тавилаа гэхэд баахан лам суулгачихсан ном уншуулж байна.
Орой нь тэр ордныхоо нээлтэд зориулж бөх барилдана гэсэн чинь хэдэн нүцгэн толгойтой лам нар суучихсан боорцог тарааж байдаг. Энэ бол өнөөгийн хүмүүсийн толгойноос түвдизм салахгүй байгаагийн илрэл. Шашнаар улс гүрнийг өөд нь татдаг, түүнийг итгэл үнэмшил болгосноор мандсан түүх Монголд байхгүй. Чингисийн үед монголчууд шашингүй байсан. Бөө мөргөл бол шашин биш. Шашин гэдэг хэн нэгэн үзэл сурталчтай, номлогчтой байдаг.
Монголчууд үнэхээр төвдийн шашинд орсноор уруудсан. Богдыг хаан болгосноор бүр баларсан. Өнөөдөр бидний тархи толгойд түвдизм бат оршиж байна шүү дээ. Ингээд бидний итгэлзүй алдагдсан. Нөгөөтэйгүүр бидний тархи толгойгоор дүүрэн манжизм байна. Манжизм дуусаагүй байна. Тухайн үед, малгайд хаддаг чулуу, шувууны өдний төлеө тэмцэлдэж, хошуу нутгаа үгүйрүүлж байсан. Чин ван, гүн гэхчлэн Манжийн хаанаас цол, зэрэг авахын төлөө хошуу нутгаа худалддаг байж. Өнөөдрийн алдар цолыг хар, юу ч хийгээгүй байж гавъяат, тэргүүний болчихож байна шүү дээ". Эрдэмтэн Нагаанбуу Итгэхүйн ухааныг судлаж энэхүү ухааны уриа болгож "Итгэлээ гээвэл сүг болдог, Сэтгэлээ гээвэл буг болдог" гэсэн ардын сургааль үгийг дээдэлж авчээ.
Итгэхүйн ухаан нь иргэнд ёс, төрд хууль, байгальд жам гэсэн жаяг дээр тулгуурладгаараа Монголын гурвал онол амилж болдогийг илэрхийлж харууллаа. Иргэнд ёс гэдэг нь хүн хөгжихтэй холбогддог бол төрд хууль гздэг нь нийхэм дэвшихтэй, байгальд жам хэмээх нь байгаль дэвжихтзй шүтэлцдгийг тодруулж тавьлаа. Гурван янзын шүтээн байдгыг тэрбээр томъёолсон. Тухайлбал төрсөн нутаг, ээж аав, "би" шүтээн нь амин гурван шүтээн гэсэн утгыг агуулж байна. Амьдрахын эрхэм гурван шүтээн байдгийг хас зүй, хөх-улаан-хөх далбаа, олз хээ гэдгээр харуулсан. Үүнээс гадна бас нэг шүтээнийг үндэстэн угсаатны дээд шүтзэн гэж нэрлэж уул дээд шүтээнд, нэгд нь, гал нар сар, хоёрт нь, хар цагаан туг, гуравт нь, Их Тэмүчин Чингис хааны бүтэн биеийн хөрөг багтаж байна. Нагаанбуу үнэнийг итгэлийн дээд, сүүг идээний дээд гэж өргөмжлөн итгэл нь зорилго тэмцэлийн гол сүнс гэдгийг томъёолохдоо итгэл төвтэй төр, төрийн минь сүлд өршөө гэсэн хоёр чухал томъёоллыг гаргаж тавив.
Монголын гурвал онол гэдгийн утга санааг ийнхүү тод томруунаар Нагаанбуу гаргаж тавьсан. Мэргэн цэцэн үгийг нэн оновчтой томъёолдгийг бид Нагаанбуугийн Итгэхүйн ухаанаас олж мэдсэн. Ялангуяа, мөнгөнд итгэвэл шунал, шашинд итгэвэл горьдлого, амьдралд итгэвэл зүтгэл гэсэн томъёоллыг итгэл гэдэг үгтэй шүтэлцүүлж гаргалаа. Үүнээс гадна хүнтэй түвшин сайхан харьц, инээмсэглэл бол хүний эрүүл энхийн билэг тэмдэг!, цаг, зүг, ёсоо дагаж амьдар!, оюун бадралаар, ууч сэтгэлээр, дээд үнэнээр тэмцэж амьдар! гэсэн томъёоллыг өргөмжилж итгэл, итгэхүйн ухааны ач холбогдлыг өндөржүүлж буйг бид хэлэх ёстой. Бас амгалан, жаргалан, баяс-галан, сэргэлэн, үзэсгэлэн гэсэн таван чимэг үгээр арван цагаан буяныг билэгдэж тавьсаныг бид зон олондоо сонордуулж хэлэх гэсэн юм. Ийнхүү эрдэмтэн, зохиолч Н.Нагаанбуугийн туурвисан ном манай түүх судлалд, гүн ухааны сэтгэлгээнд нэгэн гэрэл гэгээг цацруулах болсныг бид сэтгэл нийлэн дэмжиж байгаа.
ДОКТОР П.НЭРГҮЙ /ХӨХ ТОЛБО/