Японы Сангийн сайд Акира Амари албан тушаалаасаа огцрохоо албан ёсоор мэдэгджээ. Түүнийг барилгын компаниас авлига авсан хэмээн буруутгаж эхэлсэн нь ийнхүү албан тушаалаа хүлээлгэн өгөх шалтгаан болжээ. Акира Амари Шинзо Абэгийн Засгийн газрын албан тушаалаасаа огцорсон хамгийн нэр нөлөө бүхий гишүүн болж байна.

Тэрбээр Японы өрсөлдөх чадварыг сайжруулах стратегийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Акира Шинзо нар Номхон далайн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар Шинэ Зеландыг зорих төлөвлөгөөтэй байсан аж. Сангийн сайд нь гэнэт огцорсон нь Шинзо Абэгийн эдийн засгийн бодлого хэрэгжилтэд хүндрэл учруулж болзошгүй хэмээн шинжээчид дүгнэж байна.

politok.mn