ХӨЛӨНБУЙР СУМ
Хөлөнбуйр сум 1945 онд Өвөр Монголын
Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймгаас 89,1 мянган толгой мал бүхий 256 өрх
айлын 997 хүн ам нүүдэллэн ирсэн барга ястан ард иргэдийн
бүрэлдэхүүнтэй Чойбалсан аймгийн Хөлөнбуйр сум нэртэйгээр байгуулагдсан.
Улмаар 1956 онд Түмэндэлгэр сумаас 30,0 гаруй мянган толгой малтай 220
хүн ам бүхий 70-аад өрх айл нэмэгдэн ирж өргөжин зохион байгуулагдсан.
Нэгдэлжих хөдөлгөөний үед Шинэ-зам, Баянцагаан, Оч, Баян-Өлзийт зэрэг
жижиг нэгдлүүд байгуулагдан 1959 онд эдгээр жижиг нэгдлүүд нийлж "Шинэ
зам” нэгдэл болон нэгджээ.
Сумын Хүн эмнэлэг 1946 онд бага эмчийн салбараар байгуулагдаж 1965 онд их эмчийн салбар болжээ.
Сумын сургууль 1946 онд Эрхтийн бүрд гэдэг газарт нэг ангитай 36
сурагчтай анх байгуулагдсан бөгөөд 1970 онд 8-н жилийн дунд сургууль
болон өргөжсөн байна.
Сумын Холбооны салбар 1949 онд байгуулагдаж аймгийн төвтэй утсан
харилцаатай болсноос хойш үйлчилгээний хүрээ нь өргөжин радио зангилааны
өсгөгч, сумын доторхи холбооны автомат станцтай болж айл, өрх,
холбоогоор харилцаж байна. Олон улсын "Азиасат” системд холбогдсоны дүнд
айл өрх олон сувгаар телевизийн нэвтрүүлэг үзэх бололцоотой болсон ба
үндэсний нэвтрүүлгийг 140 гаруй өрх үзэж байгаагийн дотор хөдөөгийн 25
өрх байна.
Соёлын төв 1947 онд сайн дурын уран сайханчдын бүлгэмд түшиглэн улаан
булангийн хэлбэрээр зохион байгуулагдан улмаар 1950 онд сумын клуб, 1980
онд соёлын төв болон өргөжсөн.
Тус сумаас төрөн гарсан алдтартнууд /эрдэмтэн, мэргэд/:
Эрдмийн зэрэг цолтон
С.Мажигсүрэн, Б.Намсрай, Ц.Сүрэнжав
АИХ-ын депутатууд
Н.Дэнсмаа, Т.Ламжав, О.Гонгор, Б.Жадамбаа
Тахидаг уул, овоо, түүх соёлын дурсгалт газар:
Эртний тахилгат Баян-Уул, Батхаан, Өлзийт зэрэг уул овоо байдаг. Мөн Хүн
чулуу, Чингисийн ор, Тэмээн чулуу, Гахайн хад зэрэг түүх соёлын
дурсгалт газруудтай.
Нутгийн онцлог давуу тал, цаашдын ирээдүй:
Тус сум Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Түмэнцогт, Хэнтий аймгийн
Баян-Овоо, Норовлин сумд болон өөрийн аймгийн Цагаан-Овоо, Булган зэрэг
сумдтай нутгийн хил залган, зүүн гурван аймгийн уулзварт Улаанбаатар,
Чойбалсан хотыг холбосон төв зам дээр оршдогоороо онцлог юм.
Хэрлэн голын хоёр талдаа нутаг бэлчээртэй уул толгодтой, өвс ургамал
сайтай. Нутгийн малын ихэнхийг Барга хонь эзэлдэг.Барга хонь нь орон
нутгийн эрс тэс уур амьсгалд зохицсон өөх махны бүтэц, биологийн
шинжээрээ илүү нуруу хавиргатай, 100 эхээс бойжих төлийн тоогоор өндөр,
нутгийн хонины давуу талтай байдаг.
Сул тал
Нутаг бэлчээрийн хувьд бусад сумдтай харьцуулахад бага, сумын ашигт
малтмалын орд нөөцгүй, аж ахуйн нэгж цөөнтэй, ой, хөвч тайгагүй, дэд
бүтцийн хөгжлөөр зэргэлдээ сумдаас сул юм.
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
Сумын нутаг дундуур төрөл бүрийн загас бүхий Хэрлэн гол урсан өнгөрдөг бөгөөд хангай, хээрийн уулзвар нутаг юм.
Чулуут булаг, Ханангийн хар, Хавсгайт
Байгалийн баялаг :
Уул, тал хээр, ус, говь хосолсон нутгаар бор гөрөөс, цагаан зээр,
тарвага, чоно, үнэг, хярс, дорго зэрэг ан амьтан, тас, харцага, элээ
хэрээ, ятуу, болжмор зэрэг төрөл бүрийн шувууд нутагшин амьдардагийн
дээр хун, тоодог, тогоруу, бор, шар галуу, цагаан хун зэрэг усны шувууд
дулааны улиралд нүүдэллэн ирдэг.
Таван салаа, чонын таваг мэтийн эмийн болон үхрийн нүд, нохойн хошуу,
гишүүнэ, зэрлэг сонгино, таана, мангир төрөл бүрийн мөөг зэрэг хүнсний
ургамал ургадаг ба малын бэлчээрийн шимт ургамлаар дүүрэн баян тансаг
нутаг юм.
Суманд ажиллаж буй үйлдвэр аж ахуйн нэгжүүд
1.Атарчин хоршоо
2.”Барга хонь” УҮГазар
3.Весхоз ХХК
4.”Нам-до” ХХК