Өнөөдөр аргын тооллын 2014 оны
наймдугаар сарын 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь
сарын 19. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, 8 цагаан мэнгэтэй
улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Нэр өнгө.
Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана.
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу,
хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл
муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал
үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол
газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр
үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Үр
дүнгээ амсана. Идэвх зүтгэл сайтай хонины ордны хүүхдүүдэд хамгийн
таатай байна. Од гарагийн нөлөөн дор харилцаа холбоондоо сэтгэл
хангалуун байна. Таны бусдыг татах чанар өндөр байгаа ч энэ өдөр эхэлсэн
холбоо удаан үргэлжлэхгүй. Хэрэв та түншээсээ өөрийн боломжоо
нэмэгдүүлэх талаар ярихыг хүсч байсан бол энэ бүхнийг одоо л хийнэ.
Бүтээлч төсөл санхүүжилт авна. Хайртдаа дуртай зүйлийг нь хийж өгөөрэй.
Үхэр (4/20-5/20)
Залбирал
болон ямар нэгэн эмийн эмчилгээ стрессийг тайлах болно. Бясалгалд
яван бие сэтгэлээ ариусган, толгойдоо бодсон олон зүйлээ цэвэрлэн,
шинэ зүйлсүүдээр өөрийгөө цэнэглээрэй. Дэлгүүрээр явахдаа болгоомжтой
байгаарай. Аливаа зүйлийг худалдан авахаасаа өмнө сайтар бодохгүй бол
эргээд тухайн зүйл чинь буцаагдахгүй гэсэн тохиолдолд та дэмий мөнгөө
үрсэн хэрэг болоод л дуусна.
Хамтатгах (5/21-6/21)
Хэрвээ
залуу ихэрийнхэн замбараагүй байвал хэдэн зэмлэлийн үг сонсож
магадгүй. Романтик байдал сайн зүйлсийг авчрах болно. Эртхэн унтаж
өглөөг сэргэгээр угтаарай. Өөрийнхөө замд тохиолдсон бүх зүйлийг сайн
хийснээс чинь илүү сайн хийх гэдэг ойлголт байхгүй. Ажил, амьдралын аль
ч асуудалд бизнесийн зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой.
Мэлхий (6/22-7/22)
Олон
төрлийн саад тотгор, сорилт, амжилт бүтээл таныг хүрээлэх болно. Хүн
бүр өөрийн гэсэн бодолтой байдаг учраас үл ойлголцох байдал болон
бусад хүмүүс таны үзэл бодлоос зөрөх тохиолдол гарна. Өөрийнхөө зарим
цагийг сайн дурын ажилд болон буяны үйлст зарцуулснаар сэтгэл
ханамжийг мэдрэх болно.
Арслан (7/23-8/22)
Болгоомжлох
өдөр. Өнөөдөр сонссон бүхэндээ итгэх хэрэггүй. Ямар нэг хууль бус
зүйлд орооцолдох магадлал тун өндөр байна. Үнэндээ бол дохиоллын
системээ ажиллаж байгаа эсэхийг дахин нягталж, өөрийнхөө аюулгүй
байдлыг хангах нь зөв шүү. Төсөөлөн бодох чадвар чинь сайн байгаа тул
бүх зүйл бодсоноос чинь ч илүү байна. Хэрвээ боломжтой бол хөшигний ард
ажиллаарай. Тэгвэл та бусдын нөлөөнд автах болон анхаарлыг нь
татахаас хол байж чадна.
Охин (8/23-9/22)
Хэрвээ
та илүү их хичээл зүтгэл гаргавал элбэг хангалуун байдал ч дээшилнэ.
Бодол санаагаа болон мэдрэмжээ бичиж тэмдэглэ. Юу болоод буйг ойлгоно.
Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм ч мөн их чухал шүү. Хоол хүнсэндээ
шинэ ногоо, жимс, самар ихээр хэрэглэвэл таны эрч хүч нэмэгдэнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Тайван
зан тань аз жаргалтай уур амьсгалыг энэ өдөр авч ирнэ. Жинлүүрийнхний
нэр хүнд энэ өдөр өснө. Хэрвээ та цалингаа нэмэгдүүлэх хангалттай
гавъяатай бол таны цалинг нэмэх хэлэлцээр амжилттай болж өндөрлөнө.
Ажлын ярилцлагад орохдоо сэтгэл татам төрхөө бас ашигла. Ажлын чадвараа
өсгөхийн тулд оффис болон ажлын өрөөндөө өөрийгөө хадгал.
Хилэнц (10/23-11/21)
Эерэг
өдөр. Өнөөдөр таны хувийн амьдрал анхаарлын чинь төвд байх болно.
Хамгийн гол асуудал нь таны ажил бөгөөд яаж хувийн амьдрал, ажил хоёроо
зохицуулах вэ гэдэг нь чухал байна. Хэрвээ та өглөө үүрээр ажилдаа
явж, орой бүрийгээр гэрийн бараа хардаг бол гэртээ ойр ажилд орох
эсвэл ажлынхаа ойр нүүж ирэх талаар бодох хэрэгтэй болох нь. Өнөөдөр
гэр бүлийн цугларалт хийж юу чухал болохыг тодорхойлон зарим нэг нэн
тэргүүний асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Өнөөдөр
алдаа эндэгдэл авчрах яаруу сандруу үйлдэл учирч болзошгүй байна. Та
ямар нэг зүйл хийхээсээ өмнө бод. Таны эрүүл мэндийн асуудал сайжирна.
Тамирчин нумууд сонгосон салбартаа өөрсдийн онцгой чадвараа хүлээн
зөвшөөрүүлэх болно. Шигшээ багийн байр суурь танд өөрийгөө хүндлэх, бие
бялдраараа бахархах, урам зориг өгөх бололтой. Дасгал сургуулилтаа
үргэлжлүүлэн хий.
Матар (12/22-1/19)
Энэ
өдөр тааламжтай гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь. Таны амьдрах чадвар,
итгэлтэй байдал, урам зориг зэрэг нь ид үедээ байна. Та ямарч зүйлд
бэлэн байдаг. Шинэ уулзалтуудад оролцоно. Өнөөдөр үдэшлэг, зугаа
цэнгэл, сайхан баяр хөөр бүгд байх бололтой. Ажилсаг матруудад өөрийн
ажилд анхаарахаас гадна олон гадуур ажилууд толгойд нь эргэлдсээр байх
болно.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр
од эрхэс таны ухамсрын гэрт байрлаж байна. Үүний нөлөөгөөр та өөрийн
бодол санаа, хүслээ хаалттай хаалганы цаана илэрхийлэх болох нь. Энэ
хугацаанд хүсэл сонирхол чинь нуугдмал байна. Зарим хумхынхны хувьд
ямар нэгэн зүйлийн төгсгөлийг хийж, хоорондын харилцаагаа бодож тунгаан,
ямар нэгэн зүйлийг хүсч мөрөөдөх үе. Харилцаа холбоонд саад бэрхшээл
гарч ирнэ. Ялангуяа бизнесийн гэрээ хэлэлцээр хойшлогдоно. Нууц хайрын
харилцаа үүсч магадгүй.
Загас (2/19-3/20)
Хүчирхэг
өдөр. Эрч хүчтэй байдал хэвээр байх болно. Та хуучин хожигдож үлдсэн
зүйлдээ дахин хожих хэрэгтэй. Загасны ордны төрөлх зан чанарт хүчтэй
тэмцэгч зан чанар байдаг. Танд тэсвэр тэвчээр бусад ордныхонд байнга
халдаж байдаг шалгалт туршилтыг давж гарах хүч байдаг. Одоо өөрийнхөө
энергийг бүтэц зохион байгуулалттайгаар ашигла. Зам дээр хаягдсан
байлдааны олзууд та бүхэнд харагдахаар ил гарч ирсэн байна.