Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 8. Ангараг гараг. Бага морь одтой, 2 хар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлагаӨтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ өдөр сөрөг үйл явдлаар дүүрэн байх өдөр. Нэг хэсэг нь таны идэвхтэй үйл ажиллагаанд, нөгөө нь ойрын хүрээллийн сөрөг тусгалаар илэрнэ. Нэг асуудалд ганцаар төвлөрсөн нь хамтдаа өргөн фронтоор хөдлөхөөс үр дүн илүү байна. Таны нийтэч, өөртөө итгэлтэй байдал болон эв найрамдал, тэнцвэртэй байдал чинь сэргээнэ. Энэ өдөр эрч хүчтэй байж төлөвлөсөн ажлаа сүүлчийн хагас гэхэд гүйцэлдүүлж, хэн нэгэнтэй хэл ам хийхээс зайлсхий.
Үхэр (4/20-5/20)
Ажил бүтэмжтэй байх өдөр. Гэрээ хэлэлцээр байгуулах, бичиг цаас цэгцлэх, санхүүгийн асуудлын араас хөөцөлдөхөд таарах өдөр. Өнөөдөр танд томилолтоор явах болон ажил хэргийн уулзалтанд оролцох шаардлага гарч болзошгүй. Үл таних хүнтэй маргалдах, дээрэмдүүлэх, гэмтэл бэртэл авах магадлал өндөр байгаа учир анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг сайтар судлахаа бүү март.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжгүй өдөр. Танд элдэв сөрөг бодол санаа төрж магадгүй. Гэр орондоо хэрүүл хийх, ойр дотны хүн, найз нартайгаа мууцалцаж ч мэднэ. Одод таныг хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж, оюун санаагаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Үдэш өөртөө амрах, тайвшрах цаг гаргаж дуртай зүйлээ хийгээрэй. Махан хоол болон архи дарс хэрэглэх хэрэггүй. Цахилгаан хэрэгсэлтэй анхаарал болгоомжтой харьцах нь чухал. Энэ өдөр өөртөө болон гэр бүлийн хүндээ үнэт эдлэл авахгүй байхыг зөвлөж байна. Учир нь түүнийг дагаад элдэв муу зүйл дагаж ирнэ. Хуурч мэхлэх, худал амлалттай тааламжгүй өдөр.
Мэлхий (6/22-7/22)
Таагүй өдөр. Бусадтай хамт ажиллах нь уур бухимдлыг төрүүлэх тул та тэднийг хамтран ажиллах сонирхолгүй хэмээн буруутгаж магадгүй. Энэ нь тийм таатай зүйл биш гэдгийг анхаар. Өнөөдөр албан томилолтоор явах буюу аян замд гарах магадлалтай. Гэхдээ тийм ч амжилттай өдөр биш гэдгийг анхааралдаа ав. Хөндлөнгийн хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай. Түүнчлэн хулгай дээрэмд өртөх, бэртэл гэмтэл авахаас сэргийлээрэй.
Арслан (7/23-8/22)
Зөрчилдөөнтэй байдлыг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой өдөр. Магадгүй та өөрт байгаа айдас түгшүүр болон эргэлзээ тээнгэлзээг ялан дийлэх бололтой. Энэ өдөрт болох үйл явдал нь өөрийнхөө талаар бодож байсан ойлголтонд хүчтэй нөлөөг үзүүлнэ. Хэрэгцээгүй гэж үзсэн бүх харилцаа холбоог таслахыг од гарагс зөвлөж байна. Өөрийгөө зөвхөн итгэж болох хүмүүсээр л хүрээлүүлэхийг хичээгээрэй. Энэ нь таны цаашдын ажил төрөл, амьдралд тустайг анхаар.
Охин (8/23-9/22)
Чухал өдөр. Таныг эрсдэлд оруулах зүйлээс зайлсхийж, мэргэжлийн ажил хэрэгт хянагдаж шалгагдсан хуучин аргаар хөдлөхийг зөвлөж байна. Гэр бүл болж амжаагүй байгаа хэн нэгэн өөрийн зав, чөлөөт цагийг гэрээсээ гадуур ихээр өнгөрүүл, учир нь яг энэ өдөр уулзаж учрах хүнтэйгээ цаашдын хамтын амьдралын хувь заяагаа холбох магадлал өндөр байна. Шинэ бизнесийн төлөвлөгөө зорилгыг хөгжүүлж хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг.
Жинлүүр (9/23-10/22)
Алдаа дутагдлаа хүлээж, бүхнийг уучлах өдөр. Аливаа нэг томоохон арилжаа наймаа, хэлэлцээр хийхээс өмнө ямар нэг эрсдлээс сэргийлж, урьдчилан сайтар судалсан байх хэрэгтэй. Эс бөгөөс бүгдийг нэг дор алдах магадлал өндөр байна. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа онцгой анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Зөвхөн өөрийн хүч чадалд найдсан нь дээр. Нааштай цаг үеийг хүлээн бүхий л чухал тушаал шийдвэрийг хойшлуулах шаардлагатай. Үнэн сэтгэлээсээ ярилцсаны үр дүнд гарсан бэрхшээл маргааныг давж чадна. Өнгөрсөн үед гаргасан алдаанаас шалтгаалсан томоохон асуудал тулгарах магадлалтай.
Хилэнц (10/23-11/21)
Эрсдэлтэй өдөр. Энэ өдөр таны хувьд эрсдэлтэй болон эргэлзээтэй үйл хэргээс хол байхыг од эрхэс сануулж байна. Нөхцөл байдал таниас шийдэмгий байдлыг шаардана. Хамгийн гол нь ямарваа нэгэн шийдвэрийн тань үр дүн төдийлөн таатай байхгүй нь. Чухал уулзалт, ажлын ярилцлага, гэрээ хэлэлцээр хийх үед цэгцтэй товч тодорхой ярьж, ухаалаг байхыг хичээ.
Нум (11/22-12/21)
Аюултай байх өдөр. Үдээс хойш осолд өртөж гэмтэл бэртэл авах, өвчин хууч хөдлөн хүндрэх магадлал өндөр байна. Анхаарал болгоомжтой байснаар аливаа муу зүйлээс өөрийгөө хамгаална. Энэ өдрийг гэр бүлийн цомхон хүрээнд өнгөрүүлээрэй. Дотны найз тань үнэлж баршгүй тусыг танд хүргэх ба түүний үнэнч шударга занд дахин итгэх болно. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал хандуулахыг од гарагс зөвлөж байна. Ялангуяа ахимаг насны хүмүүст илүүтэй анхаарал тавь.
Матар (12/22-1/19)
Худал мэдээлэл авснаас болоод чармайлт гаргах өдөр мөн гомдол, бодлогогүй алхам хийж магадгүй. Өнөөдөр ахиад гайхалтай агуу маргаануудын нэг гарах болно. Хойшлуулж боломгүй тийм л ажлаа хий. Магадгүй бие тавгүйрхэж сэтгэл санаагаар унаж, их хэмжээний зарлага гаргана. Аливаа сөргөлдөөн, зөрчлөөс зайлсхийж, зөвшилцөхийг урьтал болго. Тэгвэл бүх зүйл аажмаар хэвэндээ орно. Хайр сэтгэлийн асуудалд өөрчлөлт гарахгүй.
Хумх (1/20-2/18)
Сансрын энерги хувиран өөрчлөгдөх өдөр. Амлалт өгөхдөө болгоомжтой бай гэж одод зөвлөж байна. Та бараг дайсангүй хүн. Гэхдээ л өөрийн төлөвлөгөө, зорилгыг хөндлөнгийн хүмүүст мэдэгдэх хэрэггүй. Өгөөмөр, өглөгч зангаа тат, хэмнэлттэй амьдрахыг хичээ. Удахгүй том наймаа хийх буюу санхүүгийн алдагдалд орж магадгүй. Ном зүүдэлбэл найз нөхдөөсөө зөвлөгөө авах хэрэгтэйг сануулж байна.
Загас (2/19-3/20)
Санхүүгийн хүрээнд их цаг хугацаа ба хүчин чармайлтын үр дүнд амжилт гаргаж болохоос гадна хамтрагч нартайгаа уулзах нь худал найдлага төрүүлэх ба сэтгэлээр унагана. Сөрөг нөлөө, худал зөвлөлгөө нь ажилдаа алдаа гаргах, санхүүгийн алдагдалд хүргэнэ. Туйлын болгоомжтой бай, гэмтэх магадлал өндөр байна.