Сум багийн ИТХурлын дарга болон ИНХурлын дарга, Засаг дарга
нарт Монгол улсын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д
заасан үүргийнхээ дагуу хариуцсан нутаг дэвсгэрийнхээ эрүү хэв журмын
нөхцөл байдал, нутаг орны онцлог байдалд тохируулан иргэдээс ирүүлж буй
санал хүсэлт, гомдол мэдээлэлд үндэслэсэн гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, иргэд
олон нийтийн оролцоотойгоор хамтран шинэлэг арга хэлбэрээр зохион
байгуулж, үр дүнг тооцон ажиллаж, мэдэгдлийн хүрээнд хийсэн ажлын
биелэлтийг өгөгдсөн чиглэлийн дагуу заалт бүрээр нь гарган сар бүрийн
25-ны дотор ирүүлж байхаар 2014 оны 3-р сарын 31-ний өдрийн 66, 67, 68,
69 тоот албан мэдэгдлийг хүрүүлсэн.
Уг мэдэгдлийн биелэлтийг 4-р сарын байдлаар тооцож үзэхэд:
Мэдэгдлийн хариу танилцуулгыг Чулуунхороот, Баян-уул, Сэргэлэн сумд
болон Хэрлэн сумын 3. 7, 10-р багууд 2014 оны 4-р сарын 25-нд буюу
хугацаандаа ирүүлсэн. Матад сум 4-р сарын 27-нд, Гурванзагал сум 4-р
сарын 28-нд, Халхгол сум 4-р сарын 29-нд, Дашбалбар сум 5-р сарын 1-нд
тус тус ирүүлсэн ба бусад сум, багууд ирүүлээгүй байна.
/Мэдэгдэлийн хариу ирүүлээгүй сум, багууд: Баяндун, Баянтүмэн, Булган,
Хөлөнбуйр, Цагаан-овоо, Чойбалсан сумд, Хэрлэн сумын 1, 2, 4, 5, 6, 8,
9-р багууд/ Сум тус бүрээр нь биеэлтийг тооцож, хийсэн ажлын гүйцэтгэл
нь бүрэн гарсан ажлуудыг түүвэрлэж үзвэл:
1. Чулуунхороот сум: Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Зөвлөлийн
гишүүдийн ажил үүргийн хуваарийг тодотгож, төлөвлөгөөнд тусгасан
ажлуудыг гишүүд тус бүрд хариуцуулж хувиарласан, Өнгөрсөн сарын
хугацаанд Хүүхдийн цэцэрлэг архинаас татгалзсан 2 иргэнийг ажлын байраар
хангасан, ГХУСАЗСЗөвлөлөөс Цагдаагийн хэсэгтэй хамтран Ерөнхий
боловсролын сургууль, ЗДТГазар, Хөдөөгийн 2 багт архины хор хөнөөлийн
талаар сургалт, мэдээлэл хийж, давхардсан тоогоор нийт 95 хүнийг
хамруулсан.
Гэр орон орчин тойрондоо түгшүүр төрүүлдэг 2 иргэнийг захиргааны журмаар
баривчлах арга хэмжээ авч, Цагдаагийн хэсгээс захиргааны зөрчил
гаргасан 89 иргэн 1 аж ахуйн нэгжид нийт 635.000 төгрөгийг торгууль
оногдуулж ажилласан. Иргэдийн эргүүл 2 удаа гарч ажилласан. ХӨТЯШ-тэй 3
хүнийг төсөл, хөтөлбөрт хамруулсан. Тус суманд Согтууруулах ундааны
худалдаа үйлчилгээ эрхэлдэг 6 цэг үйл ажиллагаа явуулж байгаад хяналт
тавьж ажиллаж байна уг 6 цэгт дотор гадна камержуулалт тавиулсан.
2. Баян-уул сум: /2014.04.04-ны өдөр/ "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажил зохион байгуулах тухай” Засаг даргын захирамж гарган ГХУСАЗСЗөвлөлд
хүргүүлэн багийн Засаг дарга нарт ажлын чиглэл хүргүүлсэн. Сумын
иргэдийг архинаас гаргах, архины эсрэг үйл ажиллагаа явуулах зорилго
бүхий "Эрүүл идэвхитэй амьдрал клуб”-ын үйл ажиллагааг дэмжин төсвөөс 1
сая төгрөг хувиарлан суулгасан.
Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд 40-өөс дээш насны
иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого чиглэлийн дагуу гудамж хэсэг
хариуцсан хэсгийн ахлагч нарыг томилон цалинжуулан ажиллуулж байна.
Байгууллагуудын дотоод журамд архидан согтуурсан тохиолдолд ажлаас халах
хүртэл хариуцлага тооцохоор тусгуулсан. Одоогоор 1 алба хаагч ажлаас
халагдсан, 2 алба хаагч сахилгын арга хэмжээ авагдаад байна. Хорихоос
суллагдсан 1 иргэнийг НХХэлтэстэй хамтран тусламж үйлчилгээнд хамруулан,
1 иргэнийг ХХэлтэст зуучилж ажилтай болгохоор хамтарч ажиллаж байна.
Архи согтууруулах ундааны цэгт Мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан
хяналт шалгалтыг 2 удаа явуулсан. Иргэдээс санал хүсэлт авах зорилгоор
"Иргэдтэй уулзах өдөр” зохион энэ үеэр иргэдээс гаргасан санал хүсэлтийг
ГХУСАЗСЗөвлөлийн төлөвлөлтөнд тусгасан.
Сумын ЗДТГазар гадна дотор талд камержуулалт тавьж, дотоод үйл
ажиллагаандаа хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд Сумын төвд 75 гэрэл
шинээр суурилуулан хуучин гэрлийн засварт 5,0 сая төгрөг төсөвлөөд
байна.
3. Гурванзагал сум: Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн –Эрх зүйн
сургалт сурталчилгаа хийх, -Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, -Архидан
согтуурахтай тэмцэх, -Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гэсэн ажлын 4
хэсэг болгон, ажлын хэсэг тус бүр өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөө
гарган ажиллаж байна. Сумын ГХУСАЗСЗөвлөл нь "Гэмт хэргээс урьдчилан
сэргийлье” уриатай самбар гаргаж, хууль тогтоомж, ухуулга сурталчилгаа,
зөвлөмж, сэрэмжлүүлэг байршуулж, иргэд олон нийтийг мэдээ, мэдээллээр
тогтмол хангаж ажиллаж байна.
Сумын хэмжээнд архины хамааралтай архинд донтох өвчтэй 17 хүн байгаа ба
тэдэнд сургалт мэдээлэл хийх архины эмчилгээнд хамруулах нийгэмшүүлэх
чиглэлийн ажлуудыг төлөвлөөд байна. Баасан гарагийн "Хууль сурталчлах
цаг”-аар архины хор уршгийн талаар сургалт, мэдээлэл зохион байгуулсан
ба үүнд давхардсан тоогоор нийт 84 хүнийг хамрагдсан байна. Гэр орон
орчин тойрондоо түгшүүр төрүүлдэг 9 иргэнийг судалгаа бүртгэлд авч
хяналт тавьж ажиллаж байна.
Сумын Засаг даргын А/33 тоот захирамжийн дагуу сумын хэмжээнд гэмт
хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 14 хоногийн
аяныг зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд төрийн байгууллагын алба хаагчид
нийтийн эргүүл, жижүүрт гарч ажилласан. Согтууруулах ундааны худалдаа
үйлчилгээ эрхэлдэг 3 цэг үйл ажиллагаа явуулж байгаад хяналт тавьж
ажиллаж байна уг 3 цэгт Мэргэжлийн байгуулагуудын төлөөлөлтэй хамтарч
хяналт тавьж ажиллаж байна.
4. Дашбалбар сум: Сумын ГХУСАЗСЗөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжиж байгаа
ба 2014 оны 1-р улиралд 132.000 төгрөгийн зарцуулж ажилласан. Сумын
хэмжээнд судалгаагаар архины хамааралтай архинд донтох өвчтэй 97 хүн
байгаа ба өнөөдрийн байдлаар 16 хүн архинаас татгалзаж гараад байна.
"Ухаарал” сэдэвт сургалтыг 35 хүнд зохион байгуулж, 15 хүнд тамхинаас
гарах наалт хийж, тамхинаас гаргав. Архинаас гарсан 1 хүнийг ажилд
зуучлаад байна.
ЗДТГазрын болон байгууллагуудын ажилчдын архи тамхины хэрэглээний
судалгааг гаргаж, 3-р сарын 21-нд БОЭТөвийн СНТасгийн эмч Батболдыг
урьж, "Хорт зуршил ба түүний хор холбогдол, буруу зан үйлээ хэрхэн засах
нь” сургалтыг зохион байгуулсан. Орон гэртээ хүн цуглууж бүлэг
бөөгнөрөл үүсгээдэг 3 өрхийн судалгааг гаргаж, 1 өрхийн гэр бүлтэй
уулзалт зохион байгуулсан. Тус суманд согтууруулах ундааны худалдаа
үйлчилгээ эрхэлдэг 17 цэг үйл ажиллагаа явуулж байгаад хяналт тавьж
ажиллаж байна уг 17 цэгээс 15 нь камержуулаад байна. Мөн бүх төсвийн
байгууллагууд гэрэлтүүлэгээ сайжруулсан, Тус суманд Хорихоос суллагдсан 3
иргэн байгаа ба одоогоор 3-уулаа хөдөө багт малчнаар ажиллаж байна.
5. Матад сум: Сумын хэмжээнд 365 малчин өрхийн судалгаа, нийт 5 багийн
10 малчны бүлгийн судлагааг гаргасан. ИТХурлын ээлжит 5-р хуралдаанаас
Цагдаагийн хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангахад 2 сая төгрөг, Олон
нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулахад 3 сая төгрөг төсөвлөж баталсан.
Цагдаагийн хэсэгтэй хамтарч сэрэмжлүүлэг, анхааруулгыг гаргаж, аж ахуйн
нэгжид 15 ширхэг, иргэдэд 50 ширхэгийг тараасан. ГХУСАЗСЗөвлөлийн
самбарын мэдээллийн байнга шинэчлэн мэдээлэл, сурталчилгааг иргэд олон
нийтэд хүргэж байна. Тус сумын 3 иргэн сайн дураараа өөрсдийн хүсэлтээр
архинаас гарах эмчилгээнд хамрагдсан. Нийгмийн хэв журам зөрчсөн 6
иргэнийг өөрсдийг нь Цагдаагийн хэсэгтэй хамтарсан эргүүлд ажиллуулсан.
Одоогийн байдлаар камержуулалт тавьсан 4 аж ахуйн нэгж байна. Хэсгийн
төлөөлөгч ээлжийн амралттай байгаатай холбогдуулан Олон нийтийн
эргүүлийг 4-р сарын 21-нээс эхлэн төсөвт байгууллагын алба хаагчдын
хүчээр зохион байгуулж байна.
6. Сэргэлэн сум: 2014 оны 1-р улирлын тайлан байдлаар бичсэн.
/Мэдэгдлийн мөрөөр хийсэн ажлын биелэлт ирүүлээгүй/ 2014 оны 1-р сард
багуудын ИНХурлыг хийж, 5 багийн 244 иргэнийг хамруулсан. Албан
байгууллага, багийн Засаг дарга нар айл өрх, иргэдтэй уулзаж, орчны хог
хаягдлыг цэвэрлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар
мэдээлэл өгч 3-р сард нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, 5 машин 135
хүн ажилласан. Малчин өрхүүдийн гар утасны жагсаалтыг авч нэгтгэн
ЦГазар, аймгийн ГХУСАЗСЗөвлөлд хүргүүлсэн.
7. Халхгол сум: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн самбар
гарган ГХУСЗөвлөл, Өсвөрийн цагдаа бүлгэмийн ажил, гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх талаар Засаг даргын Тамгын газрын ажил, аймгийн
Цагдаагийн газраас гаргасан мэдээлэл, уриалга, сурталчилгааны
материалуудыг байршуулан сурталчилж байна. "Архигүй Дорнодчууд”
хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг ГХУССЗ-ийн төлөвлөгөөнд тусган баяр
ёслолыг архигүй тэмдэглэх, байгууллага хамт олноороо гэмт хэрэг,
зөрчилгүй, архигүй хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэн сумын төсвийн
болон бусад аж ахуй нэгжүүдэд албан даалгавар, уриалга гаргаж хүргүүлээд
байна. Архины хамааралтай,архинд донтох өвчтэй иргэдийн судалгааг
гарган "Эрүүл идэвхтэй амьдрал” сургалт зохион байгуулж 14 хүн
хамруулсан.
Ажлын байранд архидан согтуурах явдлыг таслан зогсоох, аливаа гэмт
хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын дотоод үйл ажиллагаа,
аюулгүй байдлыг хангах зорилгоор Бүрэн дунд сургууль, Ялалт музей, сум
дундын эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Цэн дун, Хан чандмань, Цэцэглэн, Хан
сүмбэр зэрэг албан газар байгуулагууд, худалдаа үйлчилгээний газрууд
гадна дотор талдаа камер тавьж хяналт хийж байна. Хорихоос суллагдсан
хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй /ял тэнссэн, ял хойшлогдсон/ 7 иргэнд
хяналт тавин ажиллаж байна.
"Архигүй Дорнодчууд” хөтөлбөрийн нээлт хийсэн. Халхгол сум 2013 онд
"Архигүй амьдрал” аяныг 2 удаа зохион байгуулж уг аянд манай иргэд
идэвхтэй хамрагдан зохион байгуулсан ажлаараа аймгийн хэмжээнд 1-р байр
эзэлсэн бөгөөд 2014 онд энэ амжилтаа улам бататган аливаа баяр ёслолыг
архигүй тэмдэглэх, байгууллага хамт олноороо гэмт хэрэг, зөрчилгүй хамт
олон болох зорилт дэвшүүлэн сумын ГХУССЗ-өөс гаргасан "Уриалга”-ыг албан
даалгаврын хамт байгууллагын дарга нарт гардууллаа. Мөн сүүлийн
жилүүдэд архинаас 1-с 7 жилээр татгалзсан 16 хүнд сумын ГХУСАЗСЗ-ийн
дурсамжийг гардуулав. Сумын ГХУСАЗСЗ, ИТХ, Засаг даргын Тамгын газар,
Цагдаагийн тасгийн санаачлагаар Архидалтын эсрэг "Эрүүл идэвхтэй
амьдрал” клубын Халхгол дахь салбар байгуулагдаж 13 хүн 5 хоногийн
сургалтанд хамрагдан сертификат авлаа. "Эрүүл идэвхтэй амьдрал” клубын
Халхгол дахь салбарын цаашдын үйл ажиллагааг дэмжин сумын ИТХ, Засаг
даргын Тамгын газар хамтран клубын байр, дотоод тохижилтыг хийхээр
боллоо. Халхгол сумын Ташгай багийн малчдын бүлгийн ахлагч нарын сургалт
зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвөлгөөнд малчдын бүлгийн ахлагч 12 хүн
оролцсон.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын
эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, 150 малчин эмэгтэйчүүд
оролцсон. Халхгол сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа албан
байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай хүргэх
зорилгоор "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж ажилласан
талаар тус тус мэдээ, тайлан ирүүлсэн байна.
Дээрх тайлан мэдээнээс харахад: Сумдын төр захиргааны байгууллагууд
Цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын өгсөн
мэдэгдэл, зөвлөмжийн дагуу тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэн хийж буй
ажлын тайлан мэдээгээ ирүүлж, байгаа нааштай эхлэл байгаа хэдий ч ихэнх
сумд хийсэн ажил түүний үр дүнг тусгаагүй, хийхээр төлөвлөөд байгаа гэх
хэрэгжүүлээгүй ажлын талаар дурьдсан байгаа нь учир дутагдалтай байна.
Өөрөөр хэлбэл: Халхгол сумаас бусад сумд хийсэн ажлаа баримтжуулж,
зурагжуулаагүй, хийсэн ажлын тоон үзүүлэлт, мэдээлэл багатай ерөнхий
байдлаар бичигдсэн тайлан мэдээ ирүүлсэн байгаа нь бодит хийсэн ажил
бага, ажлын үр дүн хангалтгүй байна.
Мэдэгдэлийн хариу болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тайлан
мэдээ ирүүлээгүй сум, багуудад /Баяндун, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр,
Цагаан-овоо, Чойбалсан сумд, Хэрлэн сумын 1, 2, 4, 5, 6, 8, 9-р багууд/
хариуцлага тооцуулахаар санал гаргаж хүргүүлсэн.
Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Ариунсанаа мэдээлсэнийг М.Цэрэндаваа.