Их аварга Асашёорюү Д.Дагвадорж ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвшихээр бэлдэж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Д.Дагвадорж өнгөрсөн хавраас хойш нутаг нугаараа явж, иргэдтэй уулзалт хийж, бэлэг сэлт тараах болсон гэнэ. Түүнийг хөдөөгийн иргэдтэй ийн уулзалт цуглаан хийж буйд нутгийнхан их таатай хүлээж авдаг ажээ. Дашрамд дуулгахад, Аса аварга саяхан баруун гурван аймагт байрлах алт, хүдрийн их нөөцтэй газрыг ашиглах тендерт ялсан гэнэ лээ.