Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар
сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын
25. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 5 шар мэнгэтэй
харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага СансарӨдрийн
наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр
үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд
хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм
дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд
сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн
цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу
засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна
хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Тогтворгүй өдөр. Эзэрхүү, албархуу байдлаас болж зөрчил үүсэж магадгүй.
Бүхий л харилцаагаа хянаж эелдэг бай. Ямар нэгэн зөрчил үүсэхгүй л бол
таны оюун ухаан саруул байх болно. Санхүүгийн байдалдаа анхаарлаа
хандуулахгүй бол өрөнд орж, ирээдүйд тань асуудал үүсэх болно. Хониныхон
хамтран амьдрагчтайгаа маргаж магадгүй. Маргахын оронд юу хүсэж
байгаагаа мэдэж, түүнийгээ хамтран хий. Гэр бүлээрээ уулзаж цугларахад
таатай.
Үхэр (4/20-5/20)
Түгшүүртэй
өдөр. Хуурч мэхлэх асуудал тулгарч магадгүй бөгөөд ийм зэргийн
сорилтонд бэлэн байх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ муудалцвал тэмцэл
хурц байдалд хүрнэ. Хэрвээ ямар нэгэн асуудалд тайван амгалан хандвал
үр дүн нь хялбар гарах болно. Асуудлыг сэтгэлдээ далд нуулгүй ил гарган
хэлэлцээрэй. Гэвч зарим нэг будлиантай асуудлууд үүсч болзошгүй.
Гэрийнхэнтэйгээ холбоотой асуудлыг зөөлөн дипломат аргаар зохицуулахыг
одод зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Хүчтэй
өдөр. Та өөрийнхөө таалалд нийцсэн бүх зүйлийг өөрийн болгоно. Таны
нэр хүнд өсөж олон үйл ажиллагааны урилгад дарагдах болно. Олны өмнө
очих учраас гадаад үзэмжиндээ анхаарал хандуулаарай. Үдэшлэгт очоод
хувийн холбоо харилцаагаа нэмэгдүүлнэ. Сайн дурын ажил болон буяны ажил
хийн, ойр дотны хүмүүстээ бэлэг өг.
Мэлхий (6/22-7/22)
Залхуу
өдөр. Ганц бие мэлхийнүүд нэгэн хэвийн амьдралаасаа залхах нь. Та одоо
л гэр бүлтэй болох талаар нэлээн тунгаан бодох хэрэгтэй. Танд хэрвээ
найз байгаа бол одоо л гэр бүл болох талаар ярилцах цаг нь болжээ.
Арслан (7/23-8/22)
Мөрөөдөлдөө хүрэх өдөр. Хэдийгээр та ажиллахаа зогсоосон ч өчигдрийн
эерэг нөлөөллүүд өнөөдөр ч байна. Завгүй ажиллах нь танд дэлхий
ертөнцийг нээж өгөх болно. Анхааруулга байсан ч гэсэн. Ямар нэгэн чухал
зүйлийг мартахгүйн тулд анхаарлаа нэг мөчид нэг л зүйлд хандуулах
хэрэгтэй. Төслийн ажил тань дуусах шатандаа явж байгаа тул жижиг зүйлс
дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд эргэн тойрон
дахь анхаарал сарниулах зүйлсээс холд.
Охин (8/23-9/22)
Таньд
өөр соёлыг мэдрүүлэх концерт наадамд оролц. Өнөөдөр таны ертөнцийг
үзэх үзлээ өргөтгөх өдөр. Тиймээс найзуудаа цуглуулан өөрийн адал
явдлыг бүтээ. Сэтгэл хөдлөм сайхан боломжууд таны зам дээр байна. Эсрэг
зүйлд хариу үйлдэл хийж тааламжгүй нөлөөнөөс зайлсхий. Хайр дурлал
аялал зугаалагт тааламжтай. Хуучин хайрт чинь урьд өмнөхөөсөө илүү
сэтгэл татмаар гарч ирэх бололтой. Та 2 ямар нэг асуудалгүйгээр хуучин
харилцаагаа сэргээж магадгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Эрч хүчээр дүүрэн өдөр. Таны удаан хугацааны турш идэвх зүтгэл
гаргаж байсан зүйл тань энэ өдөр биелэгдэж болзошгүй. Дараагийн хэдэн 7
хоногийн турш даргын тань нэр хүнд унан та өөрийгөө шудрага ёсны
өрсөлдөөнд сойно.Та удаан хүсэн хүлээж байсан байр сууриндаа хүрч
магадгүй. Бусдын таны талаарх сэтгэгдлийн талаар санаа зовж ажилдаа
хамгийн сайн чадах бүхнээ хийн, сэтгэгдэл төрүүлэхүйц хувцасла.
Хилэнц (10/23-11/21)
Хоёрдмол өдөр. Үдээс өмнө бүх зүйл энгийн байх боловч үдээс хойш
жаахан төвөгтэй болж эхэлнэ. Уучлалт бол бас их чухал зүйл. Хэрвээ та
оюун ухааны дасгал, иог, бясалгал хийдэг бол таны энэ байдал удахгүй
замхарч та тайван болно. Зүрх сэтгэлдээ хамгийн их хүсч явдаг бүхнийг
чинь мэддэг дотны хүн чинь танд зөвлөгөө өгөх юм бол үүнийг нь заавал
дагах албагүй шүү. Өөрийн дотоод сэтгэлээ сонсож зөн совингоо дага.
Нум (11/22-12/21)
Шинэ
хайр дурлалтайгаа учирсанаар өөртөө итгэлтэй байх байдал нэмэгдэн,
итгэлгүй байдал ард хоцрох болно. Арвич хямгач нумын ордныхон байсан ч
өөрийгөө хазаарлах байдал асар их хүчийг шаардах болно. Зарим нумынхан
буяны байгууллагад цагийн ажил хийхээр шийдэж магадгүй. Бусдад тусалж
болох боломжтой бүхнийг хий.
Матар (12/22-1/19)
Бодлоготой
байх өдөр. Дотроо бодолтой байх нь танд хэрэгтэй. Ер нь та өөрийн
хүсэл сонирхлоо тэргүүн эгнээнд тавь. Өөрийн мөрөөдөл, хүслээ туршиж
үзэхээс бүү ай. Аливаад ухаалаг үзлээр хандахгүй бол жижиг зүйлийг
орхигдуулан, хэт том зүйлийг төлөвлөн тооцоолох хандлагатай.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр од гарагс таны секс, хүч чадлын
гэрт байрлаж байна. Тиймээс та хайр сэтгэл, мөнгө санхүүдээ яаж амжилт
олохоо тунгааж бичих болно. Чи юуг хүсдэг, юуг хийхэд бэлэн байгаа,
таны хэрэгцээ юу болох гэх мэт. Яг одоо бол таны гадаад үзэмж, цаг
хугацаа хоёр амжилтад хүргэх гол түлхүүр чинь байна. Ялангуяа албан
ажил дээр чинь суут хүмүүс мэдлэг болон оюун ухааны талаар зөн совинтой
байдаг. Хэзээ тийм эсвэл "үгүй” гэж хэлэхээ мэддэг бай.
Загас (2/19-3/20)
Таны
амьдралд нэлээн өөрчлөлт гарахыг энэ өдөр амлаж байна. Өөрчлөлтөнд
бэлэн бай. Сэрэмжтэй байж хэний ч зөвлөгөөг бүү дага. Учир нь таны уян
хатан байдал, тэсвэр хатуужил нууц зангыг сөрөн гарахад тусална. Олон
нийтийн аливаа үйл ажиллагаанд болгоомжтой оролц. Романтик байдал халж
эхэлнэ. Тиймээс тэр газар ,үйл явдал ,цагийн сайн талыг шингээж ав.