Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 12. Ангараг гараг. Гар одтой, 2 хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлагаХүрэлцэхүй. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ололттой өдөр. Хувийн болон байгууллагын ажил тань мөнгө санхүү, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбогдох болно. Мэргэжлийн салбарт хуучин шалгагдсан аргаар ажиллах нь зүйтэй. Гэр бүлийнхэн тань танд сэтгэл дундуур байх бололтой. Үүний шалтгаан нь таны ажил бас ойр дотныхондоо анхаарал тавихгүй байгаа байдал.
Үхэр (4/20-5/20)
Аюултай өдөр. Худал амлалт, хууран мэхлэлт, ажил хэргийн бүтэлгүйтэл болох магадлалтай тул шинэ ажил эхлэх гэж байгаа бол өнөөдөр ямар ч гэсэн хойшлуулаарай. Хамгийн муу үр дагаварт хүрч болзошгүй. Муу мэдээ сонсож магадгүй. Энэ ордны эрчүүд сонирхолтой санал хүлээж байна. Тэрхүү санал нь тийм ч ашигтай байж чадахгүй. Спортоор хичээллэж гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өдөр од гаригс хувийн амьдрал, бие сэтгэлдээ санаа тавих хэрэгтэй гэж сануулж байна. Үүний үр дүнд өөрийн хүч чадалдаа итгэж амжилтыг ар араасаа дагуулах болно. Өнөөдөр таныг ойлгохгүй байгаа хамаатан садангуудын харилцаа улам бэрх болж болох юм. Өөрийн зөн совингоо дагалгүй нөхцөл байдлыг хундрүүлэлгүй хүлээцтэй хандахыг хичээгээрэй. Энэ нь таныг эвгүй байдалд орох, нэр хүнд тань унахаас сэргийлэх болно.
Мэлхий (6/22-7/22)
Зөрчилтөй өдөр байж магадгүй. Та зогсоод ойр тойрноон анхааралтай харах хэрэгтэй. Эргэн тойрны улсуудаас таагүй нөлөө эсвэл алдаа, хуурталт гарч болох юм. Одод хамгийн ойр дотнын улсуудтайгаа уулзахыг зөвлөж байна. Өөрийн түгшүүр, таамаглалын тухай сэтгэлээ хуваалцах хэрэгтэй. Магадгүй эдгээр уулзалтуудын дараа та илүү өөдрөг үзэлтэй болж мэдэх юм. Зүүд нь зөнтэй байх бөгөөд удахгүй биелнэ.
Арслан (7/23-8/22)
Мөнхийн үнэнийг олох, гар урлал, шинжлэх ухаанд суралцахад таатай өдөр. Өсөн нэмэгдэж буй амьдралын эрч хүч хувийн амьдралд тань эерэгээр нөлөөлөх болно. Од эрхэс илүү шинэлэг үзэл санаа олоход туслахад бэлэн байна. Удирдлага, хамт ажиллагсадтайгаа хамтран тулгамдаж буй асуудлуудыг олон талаас нь шүүн хэлэлцэхэд таатай. Хамтрагчийнхаа сэтгэлийн гүнд юу байгааг олж мэдсэнээр таны санаа тайвшран амрах болно. Оройг хүүхдүүдийнхээ хичээл, сурлаганд зориулахад сайн.
Охин (8/23-9/22)
Амжилт дүүрэн өдөр хүлээж байна. Идэвхи чармайлттай байж хийе гэсэн бүх зүйлээ биелүүлээрэй. Хэрэв та ажлын уулзалт зохион байгуулсан бол түүнийгээ өглөөгүүр хийгээрэй, учир нь үдээс хойш зөв шйидвэрүүдийг гаргаж чадахгүй байх болно. Идэвхитэй амралт, бяцхан хэмжээний баяр хий. Хүүхдийн дуу цангинасан газар байх нь таатай байх болно. Гэр бүлд болж буй нөхцөл байдлыг өөр өнцгөөс хар.
Жинлүүр (9/23-10/22)
Хууран мэхлэлт, муу хэлэх өдөр. Урагшлахыг хүсэвч тийм ч амар биш удаан байх болно. Эрсдэлтэй зүйлтэй орооцолдох хэрэггүй. Тайван байхыг эрхэмлэ. Эрүүл мэндтэй холбоотой асуудал нилээн өргөн байх бөгөөд үүнийг мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авах юмуу хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй. Хэрвээ өвчин хүндэрвэл нилээн ноцтой байж болзошгүй тул эмчид болохгүй байгаа зүйлээ үнэнээр нь хэлэх хэрэгтэйг анхаар.
Хилэнц (10/23-11/21)
Шүүмжлэлтэй өдөр. Гадны нөлөө эсвэл хуурамч мэдээллээс болоод санхүүгийн алдагдалд орно. Өнөөдөр аялал зугаалганд явсаны хэрэггүй. Энэ нь тааламжтай байхгүй. Магадгүй томоохон таагүй зүйл тохионо. Энэ нь таны эд хөрөнгөтэй холбоотой байна. Галын аюул, хулгай дээрэм байж болзошгүй. Азгүйдэл бодлогогүй байдлаасаа болоод хэн нэгнийг алдаж болно. Ялангуяа автомашин сонирхогчид илүү анхааралтай байгаарай.
Нум (11/22-12/21)
Эрх мэдэлд дурлах, өөрийгөө тоох байдлыг шалгана. Таны үйлдэл нь эргэн тойрон дахь улсуудын идэвхтэй эсэргүүцэлтэй тулгарахаас гадна сургах, зөвлөх гэсэн хандлага нь таны уурыг хүргэнэ. Түр хугацаагаар ажлын идэвхийг бууруулах мөн ойрын хүндээ тавих шаардлагыг зөөлрүүлэхийг одод зөвлөж байна. Энэ өдөр хоолны хатуу дэглэм барь.
Матар (12/22-1/19)
Хамгийн тааламжгүй өдөр. Оюун санааны хувьд мухардалд орох, ухамсар доройтох, хордох хандлагатай байна. Хууран мэхлэлт, муу санаатны далд явуулгаас болж зорьсон зорилгодоо хүрэх гэсэн ажиллагаанд хүндрэл бэрхшээл үүснэ. Магадгүй энэ бүхнээс үүдэж мөнгө санхүүгийн хувьд алдагдал хүлээх, сэтгэл санааны уналтад орж мэднэ. Санамсар болгоомжгүй хэлсэн үг амлалт, хөнгөн хуумгай үйл хөдлөл гаргасны улмаас уналт сүйрлийн бай болох нь тодорхой. Иймд маш онцгой анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Өөрийн гэр бүлийнхэндээ анхааралтай ханд. Жижиг зүйлээс болж яасан ч хэрэлдэж болохгүй. Тааварлашгүй үр дүнд хүргэж мэдэх юм. Хамтрагчийнхаа өмнө буруутай бол түүнээс уучлахыг гуй. Таны уужим сэтгэл ба тэвчээр гэрт тань ая тухтай тайван байдлыг авчирна. Шинэ сонирхлоос болгоомжил. Гэнэт урьдын хайртай хүнтэйгээ тааралдаж магад. Энэ нь сэтгэл уналтанд хүргэж ядраана. Өнгөрсөн амьдралаа одоогийн байгаатай хутгахгүй байхыг хичээ.
Загас (2/19-3/20)
Таатай өдөр. Амжилт бүтээл гаргах эсэх нь зөвхөн танаас л шалтгаална. Ямар ч ажил хэрэгт бусдын зүгээс ирэх тусламж дэмжлэгт итгэж найдсаны хэрэггүй. Урьд өмнөх өдрүүдэд болсон уур бухимдал, урам хугаралт, гомдол тэмцэл ард хоцорч, та дахин шинэ эрч хүчээр цэнэглэгдэх болно. Хувийн амьдралын бүх асуудлууд амжилттай, бүтэлтэй байна.