Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 05. Бархасвадь гараг. Шувуун хушуут одтой, Гурван хөх мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага
: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага:
Төрөн түгэхүй. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Мэргэжлийн үйл ажиллагаанд шийдвэр гаргах, бичиг баримттай ажиллахад тохиромжтой өдөр. Эрсдэлтэй алхам хийж хялбар аргаар мөнгө олох гэж байгаа бол та өөрөө л хохирно. Томоохон бизнесмэнүүд мөн хувийн жижиг үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид гарын үсэг зурах, ирээдүйн хамтын ажиллагааны нөхцөлөө тохиролцох зэрэгт туйлын анхааралтай бай. Таны хэлэх үгнээс ирээдүйн ажлын амжилт шалтгаалах тул үг хэлээ бодож байх хэрэгтэйг сануулж байна.
Үхэр (4/20-5/20)
Энэ цаг үед удамшлын өвчин илэрч магадгүй. Эрт оношийг нь тогтоолговол хожим гарах хүндрэлээс сэргийлнэ. Эрч хүч, бүтээлч, сексийн хүч нэмэгдэнэ. Хөнгөн байдлаар хувцаслах аз жаргалыг мэдэрнэ. Орой ахмадуудтай харьцаа хүндэрч болзошгүй. Эргэн тойрны хүмүүсийн сонирхлыг харгалзалгүй өөрийн асуудлуудыг шийдэх хэрэггүй. Хүүхдүүд холбоотой үүргээ биелүүл.
Хамтатгах (5/21-6/21)
Ашигтай чухал үйл явдал болох өдөр. Туршлага солилцох, эрүүл мэндээ бэхжүүлэх, барилга барьж эхлэхэд сайн. Бодит байдалд хандах хандлагаа өөрчилж чадвал аюултай нөхцөл байдлаас зайлсхийж чадна. Удаан хугацаанд хэрэгжих ажил хэрэг эсвэл нэмэлт үүрэг даалгавар давхар хариуцаж өөртөө ачаалалтай ажилла. Шинээр эхлэж буй ажил тань таныг маш их амжилтанд хүргэж магадгүй. Ажил болон гэр бүлийн амьдралаа хооронд нь зөв зохицуулснаар аз жаргалыг мэдрэх болно.
Мэлхий (6/22-7/22)
Эерэг сөрөг хандлага ээлжилсэн тогтворгүй өдөр. Уналт сэргэлт ээлжилнэ. Хэн нэгний хууран мэхлэлтэнд автана. Азгүй байдлын үндсэн шалтгаанууд нь таны өөрийн хэт итгэлтэй, хэт шүтэн бишрэгч чанарууд юм. Тиймээс өөртөө итгэлтэй байж, аливаа шийдвэр гаргахдаа бусдын үгийг хэт дагахаас болгоомжил. Болж өгвөл өнөөдөр чухал шийдвэр гаргах гэсний хэрэгтүй.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр хувь хүмүүс болон албан байгууллагуудтай харьцахад дөхөмтэй өдөр байх болно. Асуудлыг жижиг том гэлгүй дэс дараагаар нь тавих хэрэгтэй. Хэрвээ та борлуулалтын ажил хийдэг бол өнөөдөр багагүй хэмжээний борлуулалт хийж магадгүй байна! Удирдах албан тушаалтан бол доод хүмүүстэйгээ болгоомжтой харьцаарай. Учир нь таны суудалд хэн нэгэн санаархаж байна. Өнөөдөр хэн нэгнээс амттай зүйл авахгүй байхыг сануулж байна.
Охин (8/23-9/22)
Ашигтай бопомжийг бүү алдаарай. Магадгүй шинэ ажил руу томилогдох болно. Дурын уулзалт сайн үр дагавар авчирна. Гэхдээ хүндрэлтэй асуудлуудаар өөрийн толгойгоо бүү гашилга зөнд нь орхи. Санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжтой өдөр. Мэргэжлийн мэдлэг, бие даасан үйл ажиллагаа тань материаллаг урамшуулал авчирна. Цалин хангалттай байна. Гэр бүлийнхээ эсвэл пүүсийнхээ санхүүгийн бичиг баримтуудыг бүрдүүлэхэд таатай.
Жинлүүр (9/23-10/22)
Өөрийгөө болон бусдыг өнөөдөр та хэдий чинээ хүндлэнэ, төдий чинээ хариуг авах өдөр. Та өнөөдөр өөрийнхөө авьяас чадварыг өндрөөр үнэлэх хэрэгтэй бөгөөд хий дэмий зүйлээр биш хийсэн бүтээсэн зүйлээрээ бусдыг гайхуул. Үүний хариуд та бодсоноосоо илүүг авах болно. Үйлдвэр, үйлчилгээний салбарын ажилчид муу санаатан болон өрсөлдөгчдийн далд явуулга, бүдүүлэг зан, хууралт мэхлэлтэнд өртөж мэдэх тул анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй.
Хилэнц (10/23-11/21)
Хар хүчин идэвхжих, өдөөн хатгах өдөр. Таны нөхцөл байдлыг удирдах чадвар, байр суурины бат бэхийг шалгах болно. Шинээр эхэлсэн ажил ихээхэн хүч шаардана. Сэтгэл санааны хэт ачаалал авах, эрч хүч унах магадлалтай. Түгшүүр тогтворгүй байдал нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Үүссэн нөхцөл байдлаас гарахын тулд дээд зэргийн хүчин чармайлт шаардагдана
Нум (11/22-12/21)
Таны хүрээллийн хэн нэгэнд нь сэтгэл санаа эсвэл эд материалын тусламж хэрэг болно. Үүнд багагүй цаг, хүч, хөрөнгө мөнгө зарцуулагдана. Банкны тооцоогоо хянаж бичиг баримтаа ёсоор нь байлга. Элдэв хяналтын байгууллагуудтай бүү орооцолд. Хэрэв та сайнгүй байвал ажлаасаа илүүтэйгээр гэртээ байх нь ухаалаг алхам болно. Хэрэв та өөрийгөө хэт их хүчлэн ажиллах юм бол өвчин тусаж ч болох юм.
Матар (12/22-1/19)
Хувирал өөрчлөлттэй өдөр. Олон хонинууд ирээдүйнхээ төлөвлөгөөг дахин хянахад хүрнэ. Ажил хэргийн амжилт удаан хүлээлгэнэ. Гэнэтийн тохиолдолд бүү найд. Эрч хүчтэй, зорилготой хөдөл. Удирдлагатайгаа харьцах харьцаа танаас үл хамаарах шалтгаанаар муудах төлөвтэй. Та хүнд сонголтын өмнө зогсож байгаа бөгөөд гариг ертөнцийн тааламжтай байрлал эхлүүлсэн үйл ажиллагааг тань амжилттай болгоно.
Хумх (1/20-2/18)
Та эсвэл таны хань хэн нэг нь нөгөөгөөсөө давуу гэдгээ мэдрэх хүртэл та нарын харьцаа тун хэврэг байна. Дотны хүндээ өөрийгөө бууж өгсөн мэт сэтгэгдэл төрүүл. Нэгэнт л таны байр суурь хөдлөшгүй тул та үүнд бүү гутар. Өдрийн эхний хагаст бага зэргийн үймээн бужигнаан, сэтгэл зовнил үүсэх ба тэдгээрийг тэр дор нь засаж залруулах шаардлага гарч ирнэ. Харин та үүнд түүртэхгүй байж чадна.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр шаргуу байдал хувийн санаачлага, санхүүгийн хөрөнгө оруулалтаа ашиглан ажил хэргээ үхлүүт зогсонги байдлаас гаргахаар оролдоно. Санхүүгийн асуудлаа шийдэхэд хүчин чармайлтаа чиглүүлэх хэрэггүй. Сарын эцэс болтол чухал шийдвэр бүү гарга. Томоохон худалдан авалт бүү хий. Та өөрт тохиолдсон асуудлыг шинэ санаа юмуу шинэлэг аргаар хялбархан шийдэж чадна.