№ |
Хийгдэх ажил |
Хугацаа |
хуулийн |
хуанлийн |
Нэг. СОНГУУЛИЙН ТОЙРОГ, САНАЛ АВАХ ӨДӨР, ХЭСЭГ |
1 |
Санал авах өдөр тогтоох, сонгууль товлон зарлах |
Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.
Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.
(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 дахь хэсэг)
(УИХ-ын 2016 оны 06 дугаар тогтоол) |
2016.8.15-наас өмнө |
2 |
Сум, дүүргийн сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоох |
Орон нутгийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус тусын хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнөаймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд дараах мэдээллийн хамт хүргүүлнэ:
- орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тоо;
- тойргийн байршил /план зураг болон бичгэн мэдээллээр/, дугаар;
- тойрог тус бүрт ногдох мандатын тоо.
(Хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг) |
2016.8.19-нөөс өмнө
|
Хоёр. СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ |
3 |
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах |
Сум, дүүргийн хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог энэ хуулийн 16.2-т заасан хугацаанаас 80 хоногийн өмнө аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид энэ хуульд нийцүүлэн байгуулна.
(Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг) |
2016.7.31-нээс өмнө |
4 |
Сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулах |
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт 5-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулна. (Хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг) |
2016.8.15-наас өмнө |
5 |
Иргэний шилжилт, хөдөлгөөнийг зогсоох |
Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ.
(Хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг) |
2016.8.20-ноос эхлэн |
6 |
Санал авах байр байгуулах, ахлах зохион байгуулагч, бусад зохион байгуулагчдыг томилох |
Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрыг санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, ахлах зохион байгуулагчийг томилно.
(Хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэг) |
2016.9.19-нөөс өмнө |
Сум, дүүргийн сонгуулийн хороо нь санал авах байрын бусад зохион байгуулагчийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө томилно.
(Хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг) |
7 |
Сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэх |
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад ... өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар, нэгжээр дамжуулан аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.12 дахь хэсэг) |
2016.9.24-нөөс өмнө |
8 |
Сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлэх |
Аймаг, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнөхолбогдох санал авах байранд хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.13 дахь хэсэг) |
2016.9.29-нөөс өмнө |
9 |
Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчдод танилцуулах |
Санал авах байр нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын тамгын газрын байранд,санал авах байр бэлэн болсны дараа санал авах байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.14 дэх хэсэг) |
Сонгогч-дын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс |
10 |
Сонгогч сонгогч-дын нэрийн жагсаалтад бүртгэгдэн эсэхээ шалгасан байх |
Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.
(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.15 дахь хэсэг) |
2016.10.05-наас өмнө |
Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах |
Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.
(Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг) |
11 |
Сонгогчийн гаргасан гомдлоор сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг оруулж дуусгах |
Улсын бүртгэлийн холбогдох байгууллага иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санг үндэслэн гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба уг лавлагааг үндэслэн санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэгч тухайн сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.
(Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэг) |
2016.10.07-ны дотор |
12 |
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын хүсэлтийг хүргүүлэх |
Эрүүл мэндийн байдлын шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ. (Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэг) |
2016.10.14-нөөс өмнө |
Дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд уг хүсэлтийг, байгууллагын тодорхойлолтын хамт байгууллагын удирдлага санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ.
(Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэг) |
2016.10.14-нөөс өмнө |
Гурав. НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ |
13 |
Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх |
Намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.
(Хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг) |
2016.8.20-ноос өмнө |
14 |
Нам, эвсэл Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх |
Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана.
(Хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэг) |
2016.8.25-наас
2016.8.29-нийг дуустал |
15 |
Орон нутгийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх |
Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.
(Хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэг) |
2016.8.25-наас
2016.8.31-нийг дуустал |
16 |
Нам, эвсэл Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлэх |
Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан ... баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ.
(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэг) |
2016.9.01-ний 17.00 цагаас өмнө |
17 |
Орон нутгийн хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгч баримт бичгээ ирүүлэх |
Бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойшгурав хоногт багтаан ... баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнөтухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ.
(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэг) |
2016.9.03-ны 17.00 цагаас өмнө |
18 |
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх |
Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.
(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэг) |
Нам эвсэл - 2016.9.06-ны дотор
Бие даагч - 2016.9.08-ны дотор |
19 |
Нийт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нэгтгэн нийтэд мэдээлэх |
Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.13 дахь хэсэг) |
2016.9.13-ны дотор |
20 |
Нэр дэвшигчийн үнэмлэх олгох |
Нэр дэвшигчийг бүртгэсэн бол нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно.
(Хуулийн 157 дугаар зүйлийн 157.10 дахь хэсэг) |
2016.9.27 |
Дөрөв. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА |
21 |
Улсын болон нийслэлийн хэм-жээнд нэвтрүүл-гээ цацдаг радио, телевиз сонгуу-лийн сурталчил-гаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх |
Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ... сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.
(Хуулийн 82 дугаар зүйлийн 82.8 дахь хэсэг) |
2016.9.19-нөөс өмнө |
22 |
Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь батлах |
Сонгуулийн төв байгууллага нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нам, эвсэлд, ... ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож сонгуулийн сурталчилгаа эхлэхээс таваас доошгүй хоногийн өмнө батална.
(Хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэг) |
2016.9.26-наас өмнө |
23 |
Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз сонгуу-лийн сурталчил-гаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх |
Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ... аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 82 дугаар зүйлийн 82.9 дэх хэсэг) |
2016.9.29-нөөс өмнө |
24 |
Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх |
Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана
(Хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг) |
2016.10.01-нээс |
25 |
Нам, нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулах, нийтлэх, тараахыг хориглох |
Аливаа этгээд санал авах өдөр хүртэлхдолоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.
(Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалт) |
2016.10.12-ноос эхлэн |
26 |
Сонгуулийн сурталчилгааг зогсоох |
Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.
(Хуулийн 68 дугаар зүйлийн 68.6 дахь хэсэг) |
2016.10.18-ны 00:00 цагаас өмнө |
Тав. САНАЛЫН ХУУДАС, САНАЛ АВАХ, АЖИГЛАХ, ДҮН ГАРГАХ, ХҮРГҮҮЛЭХ, |
27 |
Санал авах өдөр, цаг, байрыг нийтэд мэдээлэх |
Санал авах байр сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэг) |
2016.10.05-наас |
28 |
Санал авах бай-рын дугаар, нэр, хаяг, байршил, орчны дэвсгэр зургийг нийтэд зарлан мэдээлэх |
Санал авах байр санал авах өдрөөс 10 хоногийн өмнө тухайн хэсэг дэх санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны дэвсгэр зураг /план/-ийг нийтэд зарлан мэдээлнэ.
(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.8 дахь хэсэг) |
2016.10.09 |
29 |
Санал авахад шаардлагатай зүйлсийг бэлэн болгох |
Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай ... зүйлийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэг хүлээнэ.
(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэг) |
2016.10.14-нөөс өмнө |
30 |
Саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх |
Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
(Хуулийн 84 дүгээр зүйлийн 84.13 дахь хэсэг) |
2016.10.16-наас өмнө |
31 |
Санал авах байрыг хамгаалалтад авах |
Санал авах байранд саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.
(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.11 дэх хэсэг) |
Саналын хуудас хүлээн авмагц |
32 |
Ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлэх |
Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, ... санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлнэ:...
(Хуулийн 107 дугаар зүйлийн 107.8 дахь хэсэг) |
2016.10.16-наас өмнө |
Санал авах байр ажиглагчаар томилогдсон этгээд шаардлага хангасан эсэхийг шалгаж, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 48 цагийн дотор нягтлан шалгаж, шаардлага хангасан этгээдийг бүртгэж, ажиглагчийн үнэмлэх олгоно.
(Хуулийн 107 дугаар зүйлийн 107.10 дахь хэсэг) |
2016.10.17-ны дотор |
33 |
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах |
... Сонгогчийн саналыг ... зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд авна
(Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг) |
2016.10.18-ны 09.00-20.00 цаг |
34 |
Санал авах өдөр |
... Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.
(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг)
(УИХ-ын 2016 оны 06 дугаар тогтоол)
Сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
(Хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг) |
2016.10.19-ний 07.00 – 22.00 цаг |
35 |
Орон нутгийн Хурлын сонгуулийн дүн гаргах, мэдээлэх |
Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ.
(Хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэг) |
2016.10.24-ний дотор |
2016.10.26-ны дотор |
Зургаа. СОНГУУЛИЙН ЗАРДАЛ, ТАЙЛАН |
36 |
Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ тогтоох |
Орон нутгийн Хурлын сонгуулийн тухайд төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон жишигт нийцүүлэн аймаг, нийслэл дэх төрийн аудитын салбар байгууллага нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх орон нутгийн Хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө тогтооно.
(Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэг) |
2016.7.21-нээс өмнө |
37 |
Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргаж хүргүүлэх |
... Орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. (Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг) |
2016.11.18-ны дотор |
38 |
Орон нутгийн Хурлын сонгуулийн зардлын дансны гүйлгээний тайлан гаргаж хүргүүлэх |
Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, санал хураалт дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлнэ.
(Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг) |
2016.12.03-ны дотор |