Өнөөдөр аргын тооллын 2014 оны
дөрөвдүгээр сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны
"Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин
туулай сарын шинийн 11. Үнэг одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Мунхрахуй. Наран 06.25-д мандаж, 19.35-д жаргана. Тухайн өдөр туулай
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх
зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим
хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах,
сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь,
хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал
зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Хайр
сэтгэлийн хувьд таагүй өдөр. Та гэр бүлдээ анхаарал тавих цаг иржээ.
Тийм ч үнэтэй бус олон зүйлийг худалдан авна. Эдгээр нь дараа таны
гайхшралыг төрүүлнэ. Та нэрээ нууцалсан хүнээс энэ сард бэлэг авна. Хэт
үнэтэй бэлэг өгснөөр танд тийм хариу барих боломжгүй байгаа найзыгаа
эвгүй байдалд оруулж мэднэ.
Үхрийн орд (4/20-5/20): Завгүй
өдөр. Өнөөдөр гэрийн жижиг сажиг асуудал болон санхүүгийн асуудлыг
шийдвэрлэх зэрэгтэй тулгарах болно. Өөрийнхөө давуу тал болон
дутагдалтай талыг ухамсарлах, амьдралынхаа зорилгийг тодорхойлох боломж
олдоно.
Ихрийн орд (5/21-6/21): Хүнд
өдөр. Өнөөдөр таны хүсэл болж буй үйл явдалд ухаангүй байдлаар
хандахад хүргэнэ. Таагүй зүйлээс болж өөрийгөө гутарч байгааг мэдэрнэ.
Таны үйлдэл цочмог болно. Өөрийн зөн билгээ сонс, хямралаас гарах замыг
чинь хэлж өгнө.
Мэлхийн орд (6/22-7/22): Аливаа
ажлыг олуулаа хамтарч хийвэл ямар ч ажил хурдан бүтдэг. Та хэрэв
үүнийг үнэн сэтгэлээсээ хүсч л байвал хайртай хүнтэйгээ тасалсан
харилцаа холбоогоо буцаан сэргээж болно. Өөрийнхөө дотоод сэтгэл рүү
өнгийж, үнэт зүйлсээ дахин эргэн хар. Энэ учрал тань жинхэнэ хайр байсан
уу эсвэл зүгээр л та бусдад хэрэгтэй хүн байх гэсэн хүслээсээ болж
түүнтэй уулздаг байсан уу гэдгээ тунгааж үз.
Арслангийн орд (7/23-8/22): Амьдралын
эрч хүч өндөр байна. Иймээс аливаа ажлыг хялбархан гүйцэтгэнэ. Таны
бусдыг захирах хүсэл түрэмгүй зан сул талуудаа зоргоор нь тавьдаг
байдал тань танд саад тотгор учруулна. Өнөөдөр танихгүй хүмүүстэй
муудалцахаас зайлсхий. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүйд хүрч болзошгүй.
Охины орд (8/23-9/22): Таатай
өдөр. Эмэгтэйчүүд эр нөхөр эсвэл дотны найзаасаа бэлэг хүлээн авна.
Тэд найз нөхөд ба гэр бүлийн гишүүдийнхээ анхаарлын төвд оршино. Харин
од эрхэс хайр дурлалын асуудлаар хэт хөөцөлдөх нь танд азгүйтлыг
авчирна гэдгийг анхааруулж байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Ядарч,
сульдах өдөр. Таны өмнө олон зам нээлттэй байна. Зөв сонголт хийхэд
хэцүү байна. Дотны хүмүүсийн ятгалга дэмий хоосон болно. Хянамгай
байвал ажилдаа болон хувийн амьдралд алдаа гаргахгүй. Зөв сонголт
хийвэл та аз жаргалыг мэдэрнэ. Таны амьдралд сайн сайхан зүйл ирнэ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Завгүй
өдөр. Өнөөдөр таны нэр хүнд нэлээд бэхжих бололтой. Сайн муу бүх зүйлд
үнэлэлт дүгнэлт хийх боломж олдоно. Учир нь танд урьд нь үүнд цаг
гаргах боломж байсангүй. Гэр орны жижиг асуудлууд болон санхүүгийн
асуудлуудаа цэгцлэх бололтой.
Нумын орд (11/22-12/21): Таатай
өдөр. Та энгийн үйл явдалд хөндлөнгөөс оролцохгүй байвал өөртөө таагүй
байдал үүсгэхгүй. Зүрх сэтгэлийн тал дээр гэнэтийн таатай үйл явдал
болно. Та хайр дурлалын асуудлуудаа амжилттай шийднэ. Ирээдүйгээ
өөдрөгөөр хар, гэхдээ өнгөрсний гунигт дурсамжийг мартах хэрэггүй.
Матрын орд (12/22-1/19): Заль
мэх, хуурмаг байдал, танд зөрчил авчрах аюултай өдөр. Шуугиантай баяр,
найзуудын үдэшлэгт хэт дурлах нь хоол боловсруулах эрхтэн хямрах
өвчнийг үүсгэнэ. Зүгээр суух эсвэл хэт их ажилтай байх хэрэггүй. Амрах
дасгал хийж байхыг зөвлөж байна. Өнөөдөр хумс, үсээ авч болохгүй.
Хүүхдүүд, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд гол анхаарлаа хандуул.
Хумхын орд (1/20-2/18): Эрүүл
мэндэд аюултай хүнд өдөр. Таагүй мэдээ ирснээр таны сэтгэл санаа
тавгүйтэж гэр оронд таагүй нөхцөл байдал бий болно. Эрэгтэйчүүд үг хэлээ
хянаж үзэл бодолдоо туйлшрахгүй байхыг зөвлөе. Өвчин эмгэгээ аль болох
эмийн ургамлаар эмчлэхийг зөвлөж байна.
Загасны орд (2/19-3/20) Загасныханы
хувьд бүх зүйл зогсонги байдалд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Эрсдэлтэй
наймаа хийх хэрэггүй. Худалдаа наймаа хийхдээ үл хөдлөх хөрөнгийн
худалдаа хийхгүй байх нь дээр. Ихэнх загасныханы хууч өвчин сэдэрч
хүндрэх магадлалтай.