Намрын чуулганаар хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцэж дуусаагүйгээр
шалтаглаж, ҮХЦ-ийн даргыг огцруулах далд зорилго өвөртөлсөн ээлжит бус
чуулган дахиад л нээлтээ хийж чадсангүй. Өнгөрсөн даваа гарагт
товлогдсон ээлжит бус чуулганы нээлтэд УИХ дахь МАН-ын бүлгийнхэн
оролцоогүй. Тэд эрх баригчдыг ирцээ бүрдүүлбэл чуулганы хуралдаанд
оролцоно гэсэн юм. Тэдний шаардлагын дагуу гадаад, дотоодод томилолттой
яваа УИХ дахь АН-ьгн бүлгийн гишүүдийг цуглуулахаар болж, ээлжит бус
хуралдааны нээлтийг хойшлуулж, пүрэв гарагт товлосон нь ийнхүү
бүтэлгүйтэв.
Өчигдөр үдээс өмнө чуулганьг танхимд УИХ дахь АН-ьш бүлгийн 34
гишүүн, ИЗНН-аас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, МҮАН-аас УИХ-ын гингүүн
Н.Батцэрэг, М.Сономпил нар ирж, 37 гишүүн ирцэд бүртгүүлсэн байв. Үүн
дээр УИХ-ьтн гишүүн Д.Бат-Эрдэнэ, С.Оюун хоёрыг нэмбэл ирц бүрдэх
боломжтой байсан ч тэд гадаадад томилолттой яваа аж. Эрх баригчид 37
гишүүн цуглуулж, ирц бүрдүүлэхэд тун дөхсөн ч хоёр гишүүн нэмж чадахгүй
байсаар үдийн цайны цагтай золгож, ээлжит бус чуулганьг нээлтийг дахин
хойшлуулж, 14.00 цагт товлов.
Үдээс хойш ч байдал хэвээр үргэлжилж, оройхон АН- ын бүлгийн 35
гишүүн бүгд хуралд ирсэн тухай телевизийн дэлгэц ашиглан орон даяар
зарлаад ч МАН, МАХН- ынхан чуулганы танхимд орж ирсэнгүй. Эрх баригчид
чуулганаа нээж чадахгүй гацсан ч сөрөг хүчингүйгээр микрофон эзэмшиж,
телевизийн дэлгэцээр орон даяар гарах боломжоо ашиглахаа маргсангүй. Тэд
"МАН. МАХН хоёрьш хооронд том наймаа явагдаж байна. Сонгуульд хамтарна,
нэгдэнэ гэсэн яриа ч явж байхыг үгүйсгэхгүй” хэмээн хардаж, "УИХ-ын
чуулган хуралдуулж чадахгүйд хүрч төрийн ажил гацсан нь харамсалтай”
хэмээн ээлжлэн үг хэлж байгаад 18.00 цаг өнгөрөөгөөд тарлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийнхэн "Ээлжит бус чуулганыг зарлахдаа Дэгийн
хууль зөрчсөн, Үндсэн хуупийн цэцийн гишүүнийг хууль зөрчин чөлөөлөх гэж
байна” гэсэн шалтгаанаар ээлжит бус чуулганьг нээлтэд оролцохгүй байгаа
бол МАХН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох асуудлыг шийдэхгүй
байна гээд ээлжит бус чуулганд оролцохгүй байгаа юм.
А.Амин /ҮНДЭСНИЙ ШУУДАН/