Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун өөрийн авга ах Чан Сон Текийг
цаазалсны дараа түүний бүх хамаатан саданг нь хороох тушаал өгсөн талаар
Өмнөд Солонгосын "Ренхап” агентлаг 1-р сарын 26-нд мэдээллээ.
Эсэргүү Чан Сон Текийн том эгч Чан Ге Сун ба түүний нөхрийг
цаазалсан байна. Чан Ге Суны нөхөр Чон Ен Жин улсаа төлөөлөн Кубад Элчин
сайдаар сууж байсан юм. Мөн Жины зээ хүү Чан Ен Чхолийг 20 настай хоёр
хүүгийн нь хамт хөнөөжээ. Чан Ен Чхоль мөн Малайзид Элчин сайдаар
ажиллаж байсан юм.
Элчин сайдуудыг 12-р сарын эхээр Пхеньянд дуудаж авч ирэн цаазалсан
аж. Тэр бүү хэл тэдний насанд хүрээгүй хүүхдүүд, ач зээ нарыг ч цааш
харуулсан аж.
Заримыг нь гэрээс авч гарах үедээ хөршүүдийн нүдэн дээр буудан
хороосон гэнэ. Яагаад гэвэл тэд гэрээ орхин цөллөгт явахаас татгалзсан
байна. Иймээс Ким Чен Уны тушаалаар шууд газар дээр нь буудан хөнөөжээ.
Харин Малайзад сууж байсан Элчин сайдын гэргийг өршөөж, холын тосгонд орших лагерь руу цөлжээ.
www.mnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=47
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих