Өнөөдөр аргын тооллын 2014 оны
дөрөвдүгээр сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны
"Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд
улаагчин туулай сарын 18. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй
шарагчин хонь өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Мунхрахуй. Наран
06.12-д мандаж, 19.48-д жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул
элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд
шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх,
зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал
худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх,
хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, хэрүүл тэмцэл
хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай
болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс
шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай
хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Худал
амлалт хоосон найдлага толгой эргүүлсэн өдрүүдийн нэг болно. Эрсдэлтэй
алхам хийх түрэмгүй үйлдэлд оролцох бусдаас онцгойрох хэрэггүй.
Харилцаа холбоогоо багасга шинэ хүнтэй танилцахаас татгалз. Тэвчээртэй
бай хүлээх байр сууринаас ханд.
Үхэр (4/20-5/20) Хүслээ биелүүлэх өдөр. Шинээр бизнес эрхлэх гэж буй болон бизнес
эрхэлдэг байсан хүмүүс компани болон бизнесээ өргөжүүлэх шинэ боломжийг
олж харна. Хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээ сайн холбоо тогтоосноор
таны ажил хэрэгт ахиц гарна. Хамтын зорилго дэмжигдэж, илүү их амжилт
дагуулна.
Хамтатгах (5/21-6/21) Биеийн
дасгал, шинэ ажлын эхлэл, засвар зэрэгт сайн өдөр. Амьдралын эрч хүч
өндөр түвшинд байна. Өдрийн эхний хагаст бага зэрэг үүрэг даалгаврууд
өдрийн эерэг хандлагыг зогсоож болзошгүй. Биеийн дасгал хийж занших
хэрэгтэй. Энэ зуршил нь амьдралыг бүхэлд нь тодорхойлж чадна.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр та ядарч сульдсанаа мэдэрч, хийж буй ажилдаа сэтгэл ханамжгүй
болно. Даргаас зэмлэл ирж мэднэ. Бүх зүйл таны эсрэг эргэж болзошгүй.
Дотны хүнийхээ дэмжлэгийг олохыг хичээ. төрөл садантайгаа харьцахдаа
хязгаарлагдмал байх хэрэггүй. Өөрийгөө хэт хатуу шийтгэхээ боль.
Арслан (7/23-8/22)
Хүнд өдөр байна. Өнөөдөр танд хэцүү байна. Өөрийн санасан, бодсоноороо
цагийг өнгөрөө. Хариуцлагатай байж, өөрийгөө хориглох хэрэггүй. Натурал
бөс даавуун хувцас өмс. Үдшийг салхинд алхан ганцаар байхад зориул.
Охин (8/23-9/22) Гадаад
түрэмгийлэлтэй холбоотой аюултай өдөр. Энэ өдөр хоолны өндөр дэглэм
барих ёстой. Болж буй үйл явдалд санаа зовох хэрэггүй. Бүх зүйл танаас
шалтгаалж байгаа юм биш. Өнөөдөр та байгальтай ойрхон байх хэрэгтэй
бөгөөд их хөдөмөрлөх хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Энэ өдөр үнэн сэтгэлээсээ бай. Өнөөдөр та гэр бүлийн багахан таагүй
байдлыг эсвэл амжилтгүй дурлалын харилцаагаа арилгана. Нэр төрөө
хадгалж, нөхцөл байдлаас хамаарахгүй байхыг хичээ. Гэр бүлийнхэндээ
тэвчээртэй ханд. Ганц бие хүмүүс амьдралын ханиа сонгохдоо ухаалаг
тооцоотой бай.
Хилэнц (10/23-11/21) Азгүй
өдөр. Эрүүл мэнддээ анхаар. Таагүй хүмүүс тань руу халдаж мэднэ.
Хувийн амьдралын харьцаанаас болгоомжил. Ерөнхийдөө хянамгай бай.
Бүдүүлэг хүмүүсээс хол яв. Зөрүүд зан болон өөрийн боломж бололцоог
хязгаарласан байдал таны эсрэг чиглэж, ямар ч ажлыг нурааж мэднэ. Зөн
билгээ сонс. Тэр танд зөв замыг зааж өгөх болно.
Нум (11/22-12/21)
Тусламж дэмжлэг хүссэн өдөр. Тохиолдлын танилаас болж та хувийн
амьдралдаа сөрөг нөлөө үзүүлнэ. Танд ашигтай байх сайхан амралтаа мартаж
болохгүй. Өдрийн хоёрдугаар хагаст найз, төрөл садны тусламжид ханд.
Матар (12/22-1/19) Тайван бус өдөр. Та өнөөдөр
ажлаа хийхэд хэцүү болж, таны сэтгэл санаа алс хол газар байгааг мэдрэх
болно. Cap өнөөдөр таны адал явдал болон аялал жуулчлалын байрлалд
зочилж байна. Энэ нь хүсэл мөрөөдөл болон уран зөгнөлийг илтгэж байна.
Хэрэв та заргатай холбоотой асуудлаа шийдэхийг хүсч байвал сэтгэл
гутрал, зардлаас болоод энэ асуудал хойшлогдох нь. Эрч хүчээ гамна.
Хумх (1/20-2/18) Худал
хуурмагаар дүүрэн өдөр. Хий хоосон төөрөлдөх аюул нүүрлэж болзошгүй.
Саяхан болсон таагүй үйл явдалуудаа сэтгэлээсээ авч хаяж чадахгүй
байгаа нь өөрийгөө алж байна л гэсэн үг. Гаднаасаа сайхан байгаа бүх
зүйл сайн сайхан гэсэн үг биш. Үнэн мөн чанарыг нь харахыг хичээ.
Загас (2/19-3/20)
Таны хувийн амьдралд сонирхолтой үйл явдал тохиох өдөр. Секс холбоо,
нөхөрлөлийн, төрөл садны, хайр дурлалын харилцаа баяр баясгалан, өөртөө
итгэх итгэлийг авчирна. Энэ өдөр хуримлавал удаан амьдрах болно.
Зугаалга, холын аялалд тааламжтай.