Зүүд гэдэг хүний сэтгэл санаа болоод тухайн хүний амьдралд тохиох үйл явдлыг зөгнөдөг хэмээдэг. тэгвэл энэхүү сэтгэлийн түлхүүрээ нэг ажаад үзээрэй. Таньд юу ч хэлж магадгүй. Гэхдээ та уншаад сэтгэлээр унах хэрэггүй шүү. Энэ хорвоо дээр өөрийн бодол хамгийн зөв байдаг юм. Ингээд өөрсдийн хоёрдох ертөнцийн цонхыг нээгээд үзье.
Сайн зүүд: та ийм зүүдийг хүнд хэлдэггүй учир нь биелэхгүй болчдог
Муу зүүд: ийм зүүдийг заавал хүнд хэлж байгаараа та өөр хүнд хэлснээр биелэхгүй болох ба зүүд зүүдэлснийхээ өглөө өлөн шээсээрээ дом хийж байгаараа
Хүний тархины хамгийн нууцлаг хэрнээ хамгийн гайхалтай процессын нэг зүүдний талаарх 10 сонирхолтой баримтыг толилуулъя.
1. Хараагүй хүн зүүдэндээ хардаг
Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ.
2. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг
Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох "Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ.Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй.
3. Бүх хүн зүүдэлдэг
Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % -ийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.
4. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлхүйц хүчтэй байдаг
Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөлөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дарааллан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна.
5. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг
Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтой. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.
6. Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй
Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй байна. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар цагаан өнгөтэй зүүдэлдэг гэнэ.
7. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдэгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг
Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдэлдэгч ихэнх зүүд маань бэлэг тэмдэгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг.
8. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг
Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи,тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршилаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдэлдэг байна.
9. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг
Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ.
10.Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог
Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд тухайлбал өндөрөөс унах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна.
Шүд унах
Зүүд: Таны шүднүүд хорхойд идэгдэж, сулраад тэгээд бүр тэрнээс дор…унаж байна гэж зүүдлэх. Энэ зүүд таныг үнэхээр сэтгэлийн дарамтанд оруулдаг.
Утга: Бодит амьдрал дээр ичгүүрт явдлаас айх, эрх мэдлээ алдаж болохыг зөгнөдөг.
Хоцрох болон бэлтгэлгүй байх
Зүүд: Энэ төрлийн зүүдэнд та чухал уулзалт, арга хэмжээнд хоцорч байгаагаар дүрслэгдэж магадгүй. Тэгээд түүндээ ямар ч бэлтгэлгүй байх нь элбэг.
Утга: Тайлал нь тун тодорхой. Таны сургууль, ажил төрөл өөрчлөгдөхийг зөгнөж байж болзошгүй. Энэ утгаар авч үзвэл та амьдралдаа зохицуулж дийлэхээргүй шалгуураар шалгагдаж байна гэсэн утгыг мөн илэрхийлнэ.
Олон нийтийн газар бие засах
Зүүд: Энэ төрлийн зүүд нь сэтгэл зовж буй мэдрэмжтэй хамт илэрнэ. Ихэнх тохиолдолд 00-ийн өрөө хайж хайж эцэст нь олон нийтийн газар "ажлаа амжуулах”-аас өөр аргагүйд хүрч буй тухай байдаг.
Утга: Зүүд шинжээчдийн олонхийн үзэж байгаагаар ийм зүүд зүүдлэх нь та амьдралдаа ямар нэг юмнаас чөлөөлөгдөхийг хүсч байгааг илэрхийлдэг гэнэ. Олон нийтийн газар нь эргэн тойрны хүмүүс чинь задлахыг хүсч буй нууцыг ямар ч байсан мэдэх л болно гэсэн таны ухамсарыг илтгэдэг байна.
Урхинд орсон
Зүүд: Хар дарсан эдгээр зүүд үнэхээр сэтгэл санааг түгшээдэг. Ямар нэг муухай байдлаар баригдсан байхаар илэрдэг.
Утга: Бодит амьдрал дээр эргэлзээтэй, "занганд орсон” мэт сэтгэгдэл төрүүлэх үйл явдалуудыг зөгнөж байж болзошгүй. Болж буй үйл явдалаас болоод өөрийн чадвараа бүрэн ашиглаж чадахгүй болсоныг мөн илэрхийлнэ.
Үхэл
Зүүд: Хайртай хүмүүс юм уу дотны найзаа алдаж байгаагаар ихэвчлэн илэрдэг.
Утга: Зүүдэнд чинь хэн нэгэн нас барж байвал тэр хүнээс харилцаа чинь тасарч байна гэдгийг зөгнөж болзошгүй. Өөрөөр тайлбарлавал энэ нь тухайн хүнтэй ямар ч холбоогүй байж болох юм.