Эртнээс эс үзэж сонссоны эрхээр
Элдэв хувилсан шүлгийг байтугай
Энгийн үгсийн төдийг эвлүүлж
Эс чадсанд туслахын тул
Эгнэгт авах гээхийг эрхэлсэн утга
Энэ нэгэн хэдэн үгсийг бичсүгэй
Тэдгээрийн ухаанд орохын амрыг бодож
Тэмдэгтэй дөрөв дөрвөн үгсээр ялган таниулах ану.
ДӨРВӨН МӨНХ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Бодь хутаг хүртэл үл сүйдэхийн тул зорьсон буян мөнх
Булаах хулгайд үл автахын тул сонссон эрдэм мөнх
Буруу мөрт үл одохын тул амирласан нирваан мөнх
Буцалтгүй магад амсахын тул үйлийн үр мөнх
ДӨРВӨН ХЭВРЭГ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Эгнэгт бат үгүйн тул энэ бие нас хэврэг
Үүрд үл ханилахын тул амраг садан бүхэн хэврэг
Элдвээр солилцон ирэх болзоо үгүй тул жаргал зовлон хэврэг
Эцэст барагдахын тул хураасан бүхэн хэврэг
ДӨРВӨН БУЙ АЛЬ ВЭ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Хэнд эрдэм буй болбоос түүнд тус буй
Хэнд эеэ буй болбоос түүнд нөхөр буй
Хэнд эд буй бөгөөс түүнд харам буй
Хэнд эрх буй бөгөөс түүнд хилэнц буй
ДӨРВӨН ҮГҮЙ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Хэнд эрдэм үгүй бөгөөс түүнд олз үгүй
Хэнд энэрэл үгүй бөгөөс түүнд амраг үгүй
Хэнд эд үгүй бөгөөс түүнд хүчин үгүй
Хэнд эрх үгүй бөгөөс түүнд бач үгүй
ДӨРВӨН САЙН АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Охь дээдийн номын ёсоор явагчдын үйл сайн
Осол муу явдлыг тэвчигчдийн зориг сайн
Олны тусыг бодогч мэргэдийн санаа сайн
Онц бусдын үйлийг бүтээгчдийн чадал сайн
ДӨРВӨН МУУ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Үнэн гурван эрдэнийг шүтэгчдийн заяа муу
Үйлийн үрийг үл хайхрагчдын ухаан муу
Үргэлж шунал тачаангуй нийлэгчдийн авьяас муу
Өчүүхэн олзонд баясагчдын хишиг муу
ДӨРВӨН ДЭЛГЭРЭХ АЛЬ БУИ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Төгс оюунтны ёсыг эдлэгчдийн сайн алдар дэлгэрэх
Тэнэг мунхагийн журмыг дагагчдын муу нэр дэлгэрэх
Тэмцэн бусдыг хөнөөгчдийн хэл ам дэлгэрэх
Тэмдэгтэй сайн явагчдын цог учрал дэлгэрэх
ДӨРВӨН БУУРАХ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Хэнээс хэтэрхий сайрхагчдын омог хүчин буурах
Хэтэрхий муу санагчдын өмөг садан буурах
Хөмсөг гуаг эдлэгчдийн эд таваар буурах
Хэрэггүй үйлд дурлагчдын энэ хойд буурах
ДӨРВӨН ОЛОН АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Хайрлах тэтгэх санаатанд нөхөр садан олон
Харгис муу санаатанд өшөөтөн дайсан олон
Ханан цадагч сэтгэлтэнд эд таваар олон
Хазгайгүй тогтоох оюунтны сурах эрдэм олон
ДӨРВӨН ЦӨӨХӨН АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Хорлох санаа бясалгагчдад янаг нөхөр цөөхөн
Хорт санааг тэвчигчдэд өшөөтөн дайсан цөөхөн
Хомголзох шунахай сэтгэлтэнд эд мал цөөхөн
Ховдоглох санаа ихэдвээс олз ашиг цөөхөн
ДӨРВӨН УДААН АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Шилдэг дээд оюунтны гомдох нь удаан
Шударга төв сэтгэлтний баясах нь удаан
Шулуун сайн зантны хилэгнэх нь удаан
IIIим сайн тэтгэмжтэний үнэрхэх нь удаан
ДӨРВӨН ТҮРГЭН АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Гэмгүй цагаан сэтгэлтний сануулах нь түргэн
Гэнэн зөөлөн бодлоготны хууртах нь түргэн
Гэтэмж муу санаатны хорлох нь түргэн
Хэтэрхий хорлогчдын үхэх нь түргэн
ДӨРВӨН ҮНЭН АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Зөв мөрийг заан таниулах багшийн сайн ач үнэн
Зөөн хурааснаа хайргүй эдлүүлэх эцэг эхийн өршөөл үнэн
Зөөлөн авираар тустай үгийг өгүүлэгч ах дүүгийн хайр үнэн
Зүдэх цагт тус хүргэгч сайн нөхрийн тэтгэмж үнэн
ДӨРВӨН ХУДАЛ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Дэмий нүүр харж өргөгчдийн хүндлэл худал
Дэлгэр цагт олноор хурагч амраг садны хэлхээ худал
Дийлэнхдээ суралцах багш үгүй тэнэгчдийн ном сурах худал
Дэнсэлгэж элдэвээр омогдсон нөхөр зарцын хайрлах худал
ДӨРВӨН АМАР АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Олонд тус хүргэгчдийн бие амар
Осол муу явдлыг тэвчигчдийн санаа амар
Олз гарз үл бодогчдын эдлэл амар
Онц зөөлнөөр шударга явагчдын явдал амар
ДӨРВӨН ЗОВИУР АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Судлуулавч үл авах муу шавийн багш зовиур
Сургавч үл авах хэрцгий ардын ноён зовиур
Сонсовч үл авах муу хөвгүүний эцэг зовиур
Сонживч үл цээрлэх муу эмийн эр зовиур
ДӨРВӨН ҮЛ ТАСРАХ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Өрсөх санаа агуулагчийн уур хилэн үл тасрах
Өслөх сэтгэл өвөрлөгчдийн хорлох сэтгэл үл тасрах
Өөрийн эд идээг хайрлагчдын хэрүүл тэмцэл үл тасрах
Өнөд нөхөрлөн үл чадагчдын баясах гомдох үл тасрах
ДӨРВӨН ҮЛ ТООЦОХ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Энэ бие хойдын хэргийг үл бодогч, эд танг баялагт үл тооцох
Эрдэм үгүй бөгөөд авах гээхийг үл мэдэгчийг цэцэнд үл тооцох
Эгнэгт бусдын дэмжлэгээр сайрхагчдыг баялагт үл тооцох
Эрэлхэг чадал үгүй муу эрийг гавшгайд үл тооцох
ДӨРВӨН АВАХ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Бат чин зоригоор номын амтыг авах
Бахдах сайхан үгсээр олон мэргэдийн эрдмийг авах
Баясгалант сайхан царайгаар олон улсын дурыг авах
Байх эд таваараар цагийн жаргалыг авах
ДӨРВӨН ГЭЭХ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Атгаг буруу увдисыг заагч багшийг гээлтэй
Ачийн хариуд хор хүргэгч чивэлт садныг гээлтэй
Алгасангуй явдалд оруулагч хилэнцэт нөхрийг гээлтэй
Алдар нэрийг гутаагч муу нэрийг гээлтэй
ДӨРВӨН ТУСТАЙ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Хольцонгуй орныг гийгүүлэхийн тул тоолсон бурхны зарлигийг бясалгаваас тустай
Хойтод мэргэжихийн тул хичээн боловсруулан сурваас тустай
Хорсох тэмцэх хөнөөх нь сөнөхгүй түймэр тул гээвээс тустай
Хонжих, ашиглах, олзлох нь гүйцэшгүй тул тэвчвээс тустай
ДӨРВӨН ЗӨВ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Сайн нөхрийн үг ширүүн боловч хүлээж авах нь зөв
Санаа муутын үг зөөлөн боловч сэрэмжлэх нь зөв
Санасан үйлээ туурвил үгүй мэргэдээс асуух нь зөв
Саруул дээдсийн өршөөл ачлалыг хариулъя гэх нь зөв
ДӨРВӨН БУРУУ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Хэнд ч үйлдсэн ач үгүй бөгөөд үнэрхэх нь буруу
Хэтэрхий сайн мэдэл үгүй бөгөөд дэмий л цэцэрхэх бүруу
Хэнээс ч дор бөгөөд ямагт хүчирхэх буруу
Хэмжээтэй хэдэн малтай бөгөөд гэнэт баярхах буруу
ДӨРВӨН ХУРАХ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Аврал гурван эрдэнийг тахиваас сайн буян хурах
Амьтны амийг аварваас насны хишиг хурах
Ачит эцэг эхээ хүндэлвээс амар жаргал хурах
Адаг доордсыг асарваас аугаа хүчин хурах
ДӨРВӨН ТАРХАХ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Буянд бус үйлэнд дурлаваас амар жаргал тархах
Буянт сайн үйлэнд хичээвээс буруу мөр тархах
Бусдын эд таваарт шунаваас баян хишиг тархах
Буруу санаатантай нөхөрлөвөөс сайн явдал тархах
ДӨРВӨН ХАТУУ АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Эзлэн зовоогч ноёдын зориг хатуу
Эетэй үг үл хэлэгчийн ам хатуу
Эцгийн орон барьсан шивэгчний гар хатуу
Эрээ эзэлсэн эхнэрийн царай хатуу
ДӨРВӨН ЗӨӨЛӨН АЛЬ БУЙ ХЭМЭЭБЭЭСҮҮ
Төр ёсыг дагагч ноёдын зориг зөөлөн
Төвшин шударгыг баригчдын эе зөөлөн
Төрөлхийн муу санаатны ая зөөлөн
Төвшин үгүй муу явдалт эхнэрийн хэл зөөлөн
"Орчлонгийн сав шимийн дуулал" эмхтгэлээс