Сүүлийн үед хүмүүс амьтад ихээр тэжээх болсон, Үүнийг дагаад мал
эмнэлгййн хэрэгцээ ч ихээр нэмэгдэж байгаа билээ. Тэгвэл энэ төрлийн
үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг нийслэлийн хэмжээнд дүүрэг тус бүр дээр нэг
байдаг бол хувийн хэвшлийн зургаан эмнэлэг байдаг ажээ. Ингээд XI
хороололд байрлах "Жонон" амьтны эмнэлгийг сурвалжиллаа. 10:00 цагийн
үед тус эмнэлэг дээр очиход хөл хөдөлгөөн бага байсан бөгөөд тус
эмнэлгийн ерөнхий эмч Б.Алтансүх уриалгахан угтлаа.
Энэ үед
үйлчлүүлэгч байхгүй байсан учир эмчтэй хэсэг ярилцаж суух хооронд эхний
үйлчлүүлэгч орж ирэв. Үйлчлүүлэгч ахтөмөр сараалжин хайрцагт жижигхэн
гөлөг хийжээ. Эхээсээ мэндлээд 28 хонож байгаа "немц"-ын гөлөг ажээ.
Алтансүх эмч згээ л нялх хүүхэд үзэж байгаа мэт их л болгоомжтой хандан,
чагнуураар чагнаж үзлэг хийв. Тэрээр хордлого авсан ажээ. Энэ үеэр эзэн
нь ч энэхүү оноштой санал нэгдэв.
Учир нь гөлөг тос уусан
гэнэ. Эмч хордлого тайлах шингэн залгаж, бас тамир тэнхээ сэргээх
эмчилгээ хийхээр боллоо. Үйлчлүүлж буй хижээл насны ах сонирхлынхоо
дагуу нохой үржүүлдэг бололтой. Тэрээр хэлэхдээ "Манайд амьтад хэвтэж
эмчлүүлэх эмнэлэг болон буудал байхгүй нь хэцүү. Энэ талын үйлчилгээг
сайжруулах хэрэгтэй. Хятад улс болон гадаадын ихэнх оронд энэ төрлийн
үйлчилгээ маш сайн хөгжсөн байдаг. Цаашдаа амьтдын нэгдсэн цогц эмнэлэг
байгуулах шаардлага байгаа" хэмээн ярилаа. "Жонон"-д эмчилгээ хийлгэх
хоногийн төлбөрль 10-25 мянга,, вакцин 18 мянга байдаг бол туулга
амьтдын жингээсээ хамаараад 1500-6000 төгрөгийн үнэтэй байдаг ажээ.
Харин
мэс засал 120-180 мянган төгрегийн хооронд хийгддэг гэнэ. Тус эмнэлэг
нь үзлэгийн нэг ерөө болон мэс заслын өрөөнүүдтэй. Амьтан ирэхэд эмч
хүлээн аваад "Мөнхжингийн хоёр настай муур" гэх мэт нэр өгөөд карт
нээдэг байна. Нэг ёсондоо өвчний түүх. Малын эмч нар тухайн амьтны жинг
үзэж, үзлэг хийгээд тус картан дээр "тэдэн сарын тэдэнд ирсэн, хоолондоо
сайн"хэмээн бичдэгбайна. "Жонон" амьтны эмнэлэг үүдээ нээгээд 14 жил
өнгөрчээ. Энэ хугацаанд уг эмнэлэг нэлээдгүй үйлчлүүлэгчтэй бас гэрээтэй
байгууллага олонтой болжээ.
Энд нохой, муур, усан гахай, туулай,
яст мэлхий зэргийн тэжээмэл амьтдыг үзэжэмчилдэг. Эл эмнэлгийн
үйлчлүүлэгчийн дийлэнх буюу 80 хувь нь нохой, муур эзэлдэг байна.
"Жонон" эмнэлэг ажлын долоон өдөртэй. Төрж чадахгүй байгаа халуурсан,
ханиалгасан бэртсэн гээд өдөрт доод тал нь 20-иод амьтан ирдэг байна.
Ачаалал ихтэй өдөр үйлчлүүлэгчид 40 хүрэх нь бий аж. "Таван настай
хашааны нохой, вакцин, туулгад хамрагдаж байгаагүй, амнаас нь хөөстэй
цагаан шүлс гоожоод, хамраас нь цустай нус гарч байна. Амьсгал авахдаа
хүндрэлтэй хэржигнүүртэй байна" хэмээн антибиотик бичиж өгөөд тав хоног
уулгаад бие нь сайжрахгүй бол эргээд ирээрэй" хэмээгээд явуулав. Мөн гэр
хорооллын байнга уяаатай байдаг нохой уяанаасаа тавигдаж машинд
дайруулжээ. Эмч үзлэг хийж дуусаад хөлийг нь гипсдэв. "Жонон" эмнэлэгт
ирэх амьтад хавар, намартаа ихэсдэг бол зуны энэхүү сард арай багасдаг
гэнэ. Нохойнд вакцин, туулга хийгээгүйгээс болж хонь, үхэрт "эргүү"
өвчин тусдаг бол хүмүүст цагаан хорхой, элэгний бэтэг зэрэг өвчин тусах
аюултай байдаг ажээ. Ерөнхий эмчийн хэлж байгаагаар гэрийн тэжээмэл
болон гаднаас авч байгаа нохой, муурыг байнга мал эмнэлэгийн хяналтад
байлгаж, жил бүр гудрагаас сэргийлэх вакцин хийлгэж байх хэрэгтэй.
Мөн
нохойнд өвчний шинж тэмдэг илэрвэл мал эмнэлэгт яаралтай мэдэгдэж,
өвчтэй нохойг тусгаарлаж, эрүүлийг нь вакцинжуулах хэрэгтэй. Түүнчлэн
нохойн хэвтрийг байнга цэвэрлэж 3-5 хувийн креолины уусмалаар ариутгаж
байх хэрэгтэй хэмээн зөвлөж байлаа. Вакцин нь нохой болон муурыг
халдварт өвчнөөс хамгаалах үйлчилгээтэй бэлдмэл юм. Вакцинийг нохойд
эхээс төрснөөс хойш 45 хоногийн дараагаас 21 хоногийн давтамжтай гурван
удаа, түүнээс хойш жилд нэг удаа тогтмол 7-8 жил хийлгэх шаардлагатай
гэнэ. Вакцинд хамрагдсанаар гудрага, парвовирус, элэгний халдвар,
короновирус, галзуу гэх мэт олон өвчнөөс сэргийлдэг гэлээ. "Жонон"
эмнэлэг энэ мэт олон амьтдын амь насыг аварч чадсан гэнэ.
Тухайлбал, хордлогонд орж шулуун гэдэс нь эргэсэн нохойнд хагалгаа хийж
амьдрал бэлгэлсэн бол саяхан халаасанд багтдаг жижигхэн нохойноос
шүдэнзний хайрцган чинээ хоёр гөлөг амжилттай гарган авчээ. Энэ хооронд
олон амьтад ирсэн байлаа. Наранмандах ахын "Хаске" үйлдвэрийн нохойнд
үзлэг хийлгэхээр иржээ. Онош нь мөн л хордлого гэлээ. Түүний дараа
"Доби" нэртэй банхар таван төрлийн өвчний эсрэг вакцинд хамрагдсан бол
"Спанель" үйлдвэрийн нохой чихэндээ цэвэрлэгээ хийлгээд амжив. Мөн үүний
дараагаар "Бэби" нэртэй муур вакцинд хамрагдаж, таван сартай Добермэн
нохой чих тайруулах мэс ажилбар хийлгэлээ. Дээрх нохой нь хэтэрхий том
чихтэйгээсээ болоод сонсох мэдрэмж муутай учир мэс ажилбар хийлгэдэг
гэлээ. Үүний дараагаар нэг айлын гурван нохой гэдсэнд байгаа шимэгч
хорхойгоо устгаж, тарга тээвэр авах зорилт тавин вакциндаа иржээ. Энэ
мэт "Жонон"-г зорих, цаашлаад эзэндээ халдвар өгөхгүй гэсэн зорилт тавин
ирэх бяцхан амьтдын цуваа тасарсангүй.
Манайхан витаминлаг гээд
яст мэлхийг буруу тэжээдэг. Түүнээс болоод хуяг нь зөөлрөөд хагардаг
гэнэ. Энэ төрлийн маш олон яст мэлхий ирж байсан бөгөөд тэднийг
цэвэрлэж, эрдэст витаминаар нөхөх эмчилгээ хийдэг гэнэ. Энэ хооронд цаад
эмнэлэгт байрлах нэг өрөөний үүдээр шагайн харвал сав, өндгөвчөө
авахуулах мэс засалд орсон муур ааш муутайхан хэвтэж байв.Эм муур ороо
нь орохоор маш их дуу авиа гаргадаг байна. Ялангуяа шөнийн цагаар их
орилдог ажээ. Тиймээс эзэд нь үржүүлэх сонирхолгүй бол муурныхаа сав,
өндгөвчийг авахуулдаг байна. Тэгээд эцэст нь хэлэхдээ "Амьтдын өвчилж
гол шалтгаануудын нэг нь буруу хооллолт. Нохойг л гэхэд манайхны зарим
нь гэрийнхээ гадна уяад хоолныхоо үлдэгдэл, угаадсаар хооллоод байдаг.
Тэгээд чанасан яс өгдөг.
Гэтэл нохой маань сул тавихаар хамаагүй
зүйл идчихдэг. Их чанаж болгосон яс том, томоороо бутраад унадаг. Гэтэл
нохой бүгдийг нь залгичихдаг. Тэдгээр яснууд 12 нугалаа гэдэс рүү орж,
түгжрэл үүсгэдэг. Тиймээсясыгтүүхийгээр нь өгөх хэрэгтэй хэмээн ярьж
байлаа. Тэрээр хүмүүст хандаж хэлэхэд тэднийг чин сэтгэлээсээ хайрлаж
чадахгүй бол амьтдыг анхнаасаа тэжээх хэрэггүй хэмээн зөвлөнө лээ.
Хурдан морины эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэд цөөнгүй байдаг
Монголчууд
эрт цагаас эхлэн эрийн гурван наадмыг эрхэмлэн наадсаар ирэхдээ уг
наадмаа ямагт хурдан морьдын уралдаанаар эхэлдэг заншилтай. Ийнхүү
хурдан морь уяач, сонирхогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж уралдах морьдын
тоо өсч, түүний хэрээр сүүлийн жилүүдэд адууны янз бүрийн өвчин
эмгэгүүд тохиолдох болжээ. Ийнхүү "Жонон" эмнэлэгтэй гэрээтэй адуун
сүрэг, хурдан морьдоо үзүүлдэг олон байгууллага байдаг гэнэ. Тэдэнд очиж
үзлэг оношлогоо хийдэг ажээ. Адуунд тохиолддог олон өвчин байдаг бөгөөд
сэрвээний салст хэтэвчийн үрэвсэл, гүрээний судасны үрэвсэл, сэрвээний
гэмтлийн хаван, ивэрхий түгжрэл, ташаа ууцны ясны хоорондын үе сунах,
шууны яс хугарах, шилбэний яс хугарах, бронхит, уушиг, гуурсан хоолойн
үрэвсэл, гэдэс ороолцолдох гээд маш олон өвчин эмгэг байдаг гэнэ. Эднийг
эмчилж үйлчилдэг тухайгаа ч энэ үеэр дуулгалаа. Мөн хурдны морийг
уралдаанд бэлтгэхийн тулд "хөлс" авдаг, түүнээс болоод шингэнээ
алддагаас судсаар нь шингэн нөхдөг тухай ч хэлж байлаа.
М.ЯНЖИНЛХАМ /НИЙСЛЭЛ ТАЙМС/