Ирэх наймдугаар сард тохиох Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн
ажлын хүрээнд "Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн
зүгээс Батлан хамгаалах яамтай хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа.
Энэхүү уулзалтанд ойг тэмдэглэн өнгөрүүлэх салбар комиссын нарийн
бичгийн дарга, хурандаа Ө.Батмөнх, комиссын гишүүн, хурандаа Г.Золзаяа,
"Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1 дүгээр орлогч дарга, "Халх голын
ялалтын 75 жил”-ийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга
И.А.Домбровский, "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн орлогч дарга
Ю.Нямжаргал нар оролцож, ажлын төлөвлөгөөгөө тодотгон, хамтран зохион
байгуулах үйл ажиллагааныхаа чиглэлээр харилцан ярилцсан юм.
"Улаанбаатар төмөр зам”-ынхан удахгүй Монгол цэргийн музейтэй хамтран
төмөр замын хойд болон урд чиглэлд "Дайчин тугийн аян” зохион
байгуулахаас гадна 2013 онд байгуулсан "Маршалын вагон музей”-гээ ирэх 6
дугаар сарын 06-ны өдрөөс нийтэд дэлгэн үзүүлэх талаар энэ үеэр
тохиролцлоо.
Мөн Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг угтан Монгол цэргийн
дайчин уламжлалыг сурталчилах, хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзлийг
төлөвшүүлэх зорилгоор Монгол цэргийн музей, Г.К.Жуковын гэр музейг бүх
ажилчиддаа үзүүлэх, сурталчлах гурван сарын аян эхлүүлэх гэж байгаагаа
дуулгалаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих