Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг одоогоос (өчигдөр) яг 28 хоногийн өмнө шийдвэрлэж байсан. Үүнээс хойш ам.долларын ханш суларч, төгрөг чангарч сайныг дохиолж эхэлсэн. Тодруулбал, тавдугаар сарын 19-нд буюу Оюутолгойн бүтээн байгуулалт үргэлжлэх мэдээ гарсан өдөр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1940 төгрөгтэй тэнцэж байсан бол, аажмаар суларч, сарын сүүлч гэхэд 1914 рүү орсон. Ийнхүү цаашид ч ханш нь буурсаар, зургадугаар сарын 13-15-нд жилийн доод төвшиндөө хүрч 1862 төгрөгтэй тэнцэв. Ийнхүү зургадугаар сарын эхний хоёр долоо хоногийн турш бууралттай байсан ам.долларын ханш сүүлийн хоёр өдрийн турш 20 төгрөгөөр өслөө. Тодруулбал, Монголбанкны зарласан ханшаар ам.доллар өнгөрсөн мягмар гарагт 1872, өчигдрийн байдлаар 1882 төгрөгөөр арилжаалагдаж байна. Ийнхүү сар орчим бууралтгай байсан ам.долларын ханш ахин өсч эхэллээ.
Өөрөөр хэлбэл, Оюутолгойн эерэг нөлөө ханшыг сар орчим л тогтоон барилаа. Харин валют арилжааны төвуүдээр 1895-1999 төгрөгөөр зарагдаж байна. Дашрамд дурдахад, еврогийн зарах ханш долоо хоногийн дотор 40 орчим төгрөгөөр өсч, 2150 төгрөггэй тэнцжээ. Юанийн хувьд сүүлийн нэг сарын турш ханш тогтвортой буюу 307-310 төгрөгг хэлбэлзэж байна. Хэдийгээр Оюутолгой төслийн эерэг мессеж ханшид сайнаар нөлөөлсөн ч манай эдийн засгийн нөхцөл сайжраагүй байгааг сануулах мэт ийнхүү хөдөлгөөнд орлоо. Энэтхэг, Арабаас орж ирэх хөнгөлөлттэй зээл, цаашлаад Оюутолгойн үйл ажиллагаа хэзээ эхлэх, Тавантолгойн төсөл дээр тохиролцоонд хүрэх эсэхээс ханшийн өөрчлөлт хамаарахаар байгааг шинжээчид хэлж байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих