Жолоодох эрхийн үнэмлэхийг хэвлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын6-наас хойш зогсонги байдалд орсонтой холбогдуулан иргэдээс гомдол олноор ирэх болжээ. Энэ талаар Лицензийн төвийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Пүрэвдоржоос тодрууллаа.
-Шинэ жолооч болон жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдийн үнэмлэхийг хэвлэхгүй байгаа нь ямар шалтгаантай юм бэ?
-Өмнө нь жолооны үнэм лэх төрийн нууцад хамаардаг байсан. Тухайн үед нийслэлийн Замын цаг даагийн газар"Смарт солюшн” компанитай хамтран ажиллаж, жолооны үнэмлэхийн бэлдэцийг хэвлэдэг байсан учраас шууд худалдан авалт хийдэг байв. Харин одоо Лицензийн төв хариуцан ажиллаж байна. Тагнуулын ерөнхий газраас жолооны үнэмлэхийг саяхан улсын нууцаас гаргаж, байгууллагын нууцад шилжүүлсэн. Тий-мээс жолооны үнэмлэх хэвлэх компанийг сонгон шалгаруулахаар шинээр тендер зарласан байгаа.
-Хэчнээн иргэн жолооны үнэмлэх хэвлүүлэх захиалга өгсөн бэ. Хэзээнээс авах боломж бүрдэх вэ?
-Одоогоор18 мянга ор-чим үнэмлэхийн материал цугларсан байна. Жолооны үнэмлэхийг шинээр хэв-лэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ. Тэгэхээр наймдугаар сараас иргэдийн гарт очиж эхэлнэ гэсэн үг. Ажлын ачаалал ч ихэснэ. Бид жолооны эрхийн үнэмлэхийг олгох ажлыг түргэн шуурхай зохион байгуулахад анхаарч уртасгасан цаг, амралтын өдөр ч ажиллах зэргээр зохицуулалт хийж байна.
-Жолооны үнэмлэх хэвлэхэд нийт хэдэн төгрөг шаардлагатай вэ?
-Нэг тэрбум 300 сая төгрөгөөр жолоодох эрхийн 230 мянган үнэмлэхийг хэвлэнэ.
С.Ичинхорлоо
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих