Монгол эмэгтэй Малайзад дөрвөн удаа буудуулж гэмтсэн хэрэг олны анхаарлыг татаж байна. Энэ сарын 15-ны 17:45 цагийн орчимд Селангор мужийн Пералинг дүүргийн Дамансара хотод байрлах Бандар Ютама дүүрэгт монгол эмэгтэй халдлагад өртсөн юм. Буутай хоёр этгээд мотоциклиосоо 4WD дамжуулалттай жийп машин луу зогсолтгүй гал нээхдээ Малайзын бизнесмэнийг буудах гэсэн боловч монгол эмэгтэй суманд өртөн эмчлүүлж байгаа. Тэгвэл уг эмэгтэйн биеийн байдал дээрдэж сайн байгаа талаар ГХЯ-наас мэдээллээ. Мөн охины гэр бүлийнхэн ГХЯ-ынхантай уулзсан байна. Тэд ГХЯ-ынханд хандаж охины талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийг хэрэгслээр гаргахгүй байхыг хүсч байгаагаа уламжилсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10123
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих