Сүүлийн жилүүдэд иргэдийн дуу хоолойг сонсож тэдэнд тулгамдаж буй аливаа асуудлыг хүлээн авдаг төрийн болон төрийн бус байгууллага олноор байгуулагдах болсон. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, түүний хэрэгжилтэнд хяналт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төрийн байгууллага бол Хүний Эрхийн Үндэсний комисс юм. Энэ онд 21 аймагт салбар нэгжээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд Дорнод аймагт Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын ахлах мэргэжилтэнээр М.Нямсүрэн томилогдон ажиллаж эхлээд байна.
Тэрээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль Олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих чиг үүргийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж, иргэн таны хуулиар олгогдсон буюу баталгаажсан эрх эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд ХЭҮК-ийн ахлах мэргэжилтэнд хандаж гомдол гаргаж болно. Мөн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
ХЭҮК-ын ажлын албаны Дорнод аймаг дахь ахлах мэргэжилтэн аймгийн ИТХ-ын хурлын байрны 1 давхарт үйл ажиллагаагаа явуулж байна.
Холбоо барих утас: 70582122, 98489880
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих