
Энэ жил аймгийн сайн малчнаар 16 малчин, тэргүүний фермерээр Хэрлэн сумын 3-р багийн иргэн Нэргүйн Бямбадорж, аймгийн тэргүүний тариаланчаар Хэрлэн сумын 3-р багийн Д.Мөнхцэцэг нар шалгарсан бол. аймгийн сайн малчнаар Баяндун сумын Ч.Оюунбат, Ц.Хүрэлбаатар, Баян-Уул сумын Н.Энхбаатар, Гурванзагал сумын Ч.Батчулуун, Дашбалбар сумын Д.Цэрэнжав, Матад сумын Д.Цэрэндорж, Х.Батжаргал, Сэргэлэн сумын П.Аминзүрх, Д.Сумъяабазар, Хөлөнбуйр сумын Ц.Чулуунбаатар, Д.Эрдэнэтогтох, Хэрлэн сумын Д.Энхбаатар, Цагаан-Овоо сумын Ч-Цоптэрэл.Д.Батсүх.Чулуунхороотсумын Д.Энхцогт, Чойбалсан сумын З.Ганбаатар нар шалгарлаа. Тодорхойлолт нь ирсэн хүмүүсийг АЗДТГ-ын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцэн баталдаг.
Энэжилийншилдэгсумаар Дашбалбар сум тодорч Матад, Хөлөнбуйр, Сэргэлэн, Хэрлэн, Цагаан-Овоо сумд удаалжээ. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагуудаас Нийгмийн даатгалын хэлтэс тэргүүн байр, Татварын хэлтэс, Онцгой байдлын хэлтсүүд хоёрдугаар байр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гуравдугаар байрт орлоо. Мөн Аймгийн "Тэргүүний хамт олон"-оор Хэрлэн сумын 5-р сургууль, Хэрлэн сумын 12-р сургууль, Аймгийн төв номын сангийн хамт олон шалгарсан байна.
Аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдээс оруулж ирсэн саналыг үндэслэн Чойбалсан сумын ахмад уяач Х.Цэрэндорж, Булган сумын ахмад уяач Ж.Алтангэрэл, Хэрлэн сумын уяач Д.Баатар, Чулуунхороот сумын уяач Г.Бадрах нарын 10 хүнд аймгийн "Алдарт уяач" цол олгохоор болсон бол Хэрлэн сумын сурагч Г.Тэмүүжин, Цагаан-Овоо сумын ЕБС-н сурагч Б.Энхбат нар "Мөнгөн хараацай" цолтон боллоо.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=103
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих