Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Доронд аймгийн ХГБХХэлтсээс 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөрийн 09:00 цагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 13 сумдын ЕБС-ийн 12 дугаар ангийн 193 төгсөгчдөд зориулан Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн төгсөгчдөд хандан бүрэн дунд боловсролыг эзэмшин амжилттай төгсч байгаад баяр хүргэж, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга А.Нансалмаа, Боловсролын газрын дарга О.Байгалмаа нар ил захидал, баавгайтай чихрийн хамт гардуулан, анги удирдсан багшид баяр хүргэж, дурсгалын зураг авхууллаа.
Мөн ЭЕШ-аар 800 оноо авсан Цагаан-овоо сумын 12а ангийн сурагч Н.Баярцэцэг, Баян-Уул сумын 12а ангийн сурагч Б.Болор нарт батламж гардуулав. "БИД НЭГ ҮЕИЙН-90 ТӨГСӨГЧИД” МУБИС-д суралцах урилгыг Хэрлэн сумын 1-р сургуулийн 12в ангийн сурагч С.Хонгорзул, Баян-Уул сумын 12а ангийн сурагч Г.Баяндүүрэн, Баяндун сумын 12а ангийн сурагч Ж.Мөнхнасан нарт гардууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих