Хаврын урин дулаан улирал эхэлж байгаатай холбогдуулан бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулах ажлын удирдамж боловсруулан сумын Засаг даргаар батлуулж холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сурталчлан танилцуулж улмаар 2014 оны 03 дугаар сарын 21-ны өдөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж, ажиллаж амьдарч буй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг хамарсан "Бүх нийтийн хог цэвэрлэгээ” зохион байгууллаа.
Уг ажилд бүх айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагууд өөрийн эзэмшлийн талбай, хашааны ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж улмаар албан байгууллагууд Засаг даргын удирдамжаар баталсан хуваарийн дагуу зургаан хэсгийн нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэж хог хаягдлыг бөөгнүүлж ажилласан. Дээрх ажилд 1 автомашин 2 ачигч, 1 жолооч ажиллаж нийт 15 тн хог хаягдлыг тээвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хаясан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих