УИХ-ын сонгууль ойртож, "тойрогтой, тойроггүй буузнууд жигнүүр дотроо чихэлдэх” болжээ. Нийгэмд эзлэх улс төрчдийн чансаагаараа зах зэргэлдээ Увс, Ховд, Завханаас хавьгүй сул дорой Говь-Алтайчуудыг 2016-2020 онд хэн төлөөлөх нь тодорхойгүй боловч өнөөх Ц.Дашдорж, Ж.Энхбаяр, Б.Ариунсан нараас гадна шинэ шинэ хүмүүсийн нэр дуулдаж магадгүй байна.
Арван таван толгойтой Ардчилсан намын хувьд МоАХ фракцын Л.Пүрэвсүрэн, МҮДН фракцын Ж.Амарсанаа, Алтан гадас фракцын Ц.Оюундарь нар "би явна, би явна” хэмээн хөлөө жийлцэж байгаа бол Аймгийн Засаг дарга, олон түмнээ "ус”-ны О.Амгаланбаатар гэгдэх болсон нөхөр ч хотынхноос өрсөх бодолтой байгаа гэнэ.
Тэгвэл саяхнаас МАН-ын УИХ дахь бүлгийн дэд дарга, тэрбумтан Нямтайширын Номтойбаяр өвөг дээдсийнхээ нутгийг сонирхох болжээ. Бүр "Хантайширын нурууны тахилга” ч зохион байгуулж магадгүй гэх яриа гаргаад авсан байна. Өмнөх сонгуулиар Дорнод аймгаас сонгогдсон Н.Номтойбаярын хувьд өвөө, эмээ нь Сэлэнгэ, Сүхбаатарын хүмүүс боловч дээд гарвал нь Говь-Алтайн Ханташирын нуруу, Сүхийн голоор нутагтай байсан талаар түүний аав саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа ам нээсэн байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих