Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж өргөн баригдсан "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм.
Халх голд "Чөлөөт бүс” байгуулагдсанаар хөдөө аж ахуйн хорио цээр, технологийн онцгой дэглэм тогтоож тус салбарын хөгжил шинэ шатанд гарч, газар эзэмшихтэй холбоотой замбараагүй байдал цэгцрэнэ.
Мөн энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, тухайн салбарын ДНБ-д эзлэх хувь нэмэгдэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих