Баянзүрх багийн "Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд
зүгт 40 км/ ойн түймэр гарчээ. Энэ тухай аймгийн Онцгой байдлын газарт
өчигдрийн 18:50 цагт дуудлага өгсөн бөгөөд арван албан хаагч, нэг
автомашинтай, орон нутгийн 29 иргэн, нэг автомашинтай, нийт 39 хүн
түймрийг унтраахаар ажиллаж байна. Харин Өнгөрсөн зургаадугаар сарын
26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны "Итэмийн гол”
гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан.
Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч,
нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Дархан-Уул аймгийн
Онцгой байдлын газраас 20 албан хаагч нийт 78 албан хаагч, дөрвөн техник
хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар
сумын Шинэ булаг багийн "Уушиг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80
км-т/ өчигдөр буюу долоодугаар сарын 20-ны өдөр ой түймэр гарсныг тус
аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашинтайгаар
түймрийг унтраасан. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн
"Өлөнт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60, сумын төвөөс урд зүгт
40 км-т/ долоодугаар сарын 19-ний өдөр гарсан түймрийг өчигдрийн
байдлаар цурамд оруулаад байгаа аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10632
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих