
Чингис хаан дэлхийг дайлахдаа 150 мянган маш хатуу сахилга баттай омголон зоригт морьт цэрэгтэй байсан бол үр удам нь шарын шашны нөлөөнд орсоныхоо дараа 100 гаруй ламтай болжээ. Үүнийг арслан барс байгаад шалз, хачигны хэмжээнд очсонтой зүйрлүүлж болно. Агуу их, гүн ухаанч Буддын шашин Монголд жинхэнэ утгаараа гэгээрүүлж бус, харин ч балайруулж түгэн дэлгэрсэн гэдэгтэй маргах аргагүй. Үгүй байлаа ч гэсэн, ямартай ч 100 мянга гаруй Монгол эмэгтэйд нөхөр олдохгүй "хэцүүхэн" л байсан байж таарна. Харин энэ "зах зээлийг" соргогоор ажигласан бас л 100 мянга гаруй худалдаачин, тариачин Хятадууд орж ирэн 1960 аад онтой золгосныг Ю.Цэдэнбал хүчлэн гаргасан үнэн түүх бий. Мэдээж тэдний бүгдийнх нь биш ч, тодорхой хэмжээний эрлийз хурлийзууд Монголд бий болж, өнөөдөр ч үр удам нь бидний дунд амьдарсаар, улс орныг удирдсаар л яваа гэдэг... Улсын нийт хүн амын 1% тай тэнцэх хэмжээний нэг үндэстэн цагаачлан орж ирвээс тухайн улс орны үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг бол тухайн үед 12% орчим байж.
Гэтэл Ардын Хувьсгал мандаж улмаар 100 мянгын ламынхаа 20 гаруй мянгыг буудан хороож, бусдыг нь хар болгосон, хожим нь Монголд оршин сууж байсан бүх Хятадуудыг албадан гаргасан. Лам, хар нийлсэн 30 мянган хүнээ хэлмэгдүүлсэн ч, энэ аймшигт үйлдлийн үр дүнд залбирахаас өөр чадалгүй болтлоо ноомойрсон үндэстний сэтгэхүй сэрсэн нь үнэн билээ. Гэмгүй олон мянган лам нарыг буудсан нь аймшигтай харгислал гэлээ ч, цаана нь байсан 80 мянган эрчүүд "үүргээ гүйцэтгэж" 70 жилийн дотор 800 мянгаас 3 сая болтлоо өсөв.
Харийн дарангуйллаас бүрэн ангижрав.
Өвчнийг бурхны номоор биш, боловсронгуй эмнэлгээр эмчилдэг болж хүн амын дундаж наслалт 32 байснаас 68 болж гайхалтай өсөв.
Дайнд ялав.
Бусдад дайн зарлаж, дэлхийн дайнд оролцов.
Тусгаар тогтнолоо зарлав.
НҮБ -д элсэв.
Үйлдвэр завод байгуулав.
Хөгжлийн замд оров.
Сансарт хүнээ нисгэв.
Ардчилсан хувьсгалыг байгуулав.
Олон "Толгойнуудыг" ашиглаж эхлэв.
Өнөөдөр гэхдээ ард түмэн сэтгэл дундуур байна.
70 жил Монголыг хөтөлсөн социализм буруу байгаагүй, 20 гаран жил Монголыг хөтөлсөн Ардчилал ч буруу байгаагүй.
Энэ хоёр хоёулаа эцэсдээ л утгаа алдлаа.
МОНГОЛ ХҮНД ТУЙЛШРАЛ ЗОХИХГҮЙ. ҮРГЭЛЖИЙН ХӨДӨЛГӨӨН ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ ҮНДЭСТНИЙ ОНЦЛОГ. ҮГҮЙ БОЛ МӨХНӨ...

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11034
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих