Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж буй "Малчдын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд "Залуу малчдад зориулсан аж ахуй эрхлэлт”-ийн сургалт өчигдөр Чойбалсан хотноо эхэллээ.
Уг сургалтад 14 сумын 57 малчин залуу хамрагдаж байна. Малчдад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мал болон тоног төхөөрөмж худалдан авах, мал аж ахуй менежмент, мал эмнэлэг, үржлийн мэдлэг олгох сургалт, дадлагын дэмжлэг авч байгаа бөгөөд Хэнтий аймгийн Дадал суманд үхрийн фермерийн аж ахуйтай танилцаж туршлага судлах юм. Мөн энэ үеэр Монгол фермер коллежийн захирал доктор Б.Сүхээ урилгаар ирж орчин үеийн фермер, хоршооны чиглэлээр хичээл зааж зөвлөгөө өгөх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих