Төвбанкнаас нэгэн сонирхолтой судалгааг гаргажээ. Сүүлийн жилүүдэд монголчууд, гадаад, дотоодоор аялж, зугаалах нь ихэссэн. Монголчууд гадагшаа аялахдаа ихэнх нь БНХАУ, БНСУ, Япон, Тайланд, Энэтхэг, Сингапур, Катар гэсэн Азийн орнуудыг зорьдог аж. Мөн гадаадад аялагчдын дийлэнх нь 30-39 насныхан юм байна.
Судалгаанаас харахад гадаадад аяласан монгол жуулчдын 44 хувь нь амралт, аялал жуулчлалын, 32 хувь нь бизнесийн болон албан томилолтоор, 12 хувь нь эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнд орох зорилготойгоор хилийн чанадыг зорьсон байна.
Түүнчлэн аялагчдын 13 хувь нь жуулчлалын компаниар дамжуулан, 87 хувь нь өөрөө аялалаа зохион байгуулсан бөгөөд дундаж дүнгээр гадаадад зорчих хугацаандаа хийсэн төлбөр тооцооны 81 хувийг бэлэн мөнгөөр, 19 хувийг карт ашиглан гүйцэтгэдэг гэсэн дүгнэлт гарчээ.. Гадаадад аялж буй Монгол жуулчид аялсан улс бүрийнхээ хувьд ялгаатай зардал гаргадаг бөгөөд энэхүү судалгааны үр дүнд дунджаар 1622 ам.доллар зарцуулж байна.
Тодруулбал, АНУ, Канад улсад аялсан жуулчид хамгийн их, ОХУ- д аялагчид хамгийн бага зардал гаргасан байна. Манай улсаас ОХУ-д аялагчдын ихэнхи нь Буриад улс руу Байгаль нуур үзэх, Итгэлт Хамбад бараалхах зорилгоор явдаг нь компаниудаас авсан судалгаанд дурдагджээ. Иймээс тус улсад зарцуулах дундаж зардал бусад улстай харьцуулбал харьцангуй бага дүнтэй гарчээ.
Цаашлаад БНХАУ-д аялагчдын дундаж зардлыг Замын-Үүд боомтоор болон онгоцоор аялсан гэж хоёр ангилан тооцоолсон аж. Гадаадад аялагчдын зарцуулах дундаж зардлын хэмжээ нь аялах хугацаанаасаа хамааран харилцан адилгүй байдаг. Жуулчлах зорилгоор аялсан иргэд өөрийн аялалын зардлын дийлэнхи буюу 30 орчим хувийг дэлгүүрээс худалдаа хийхэд зарцуулдаг байна. Харин БНСУ-д жуулчлах зорилгоор зорчсон иргэд зардлынхаа 56 хувийг эрүүл мэндийн үзлэгт, АНУ, Канад улсад аялагчид зардлынхаа 40 хувийг зочид буудлын төлбөрт төлдөг гэсэн сонирхолтой үр дүн гарчээ.
Мөн жуулчдын 80-аас дээш хувь нь өөрөө аялалаа зохион байгуулдаг бөгөөд аялах үедээ төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр хийдэг. Зардлынхаа хамгийн өндөр буюу 30 орчим хувийг дэлгүүрийн худалдаанд, харин БНСУ-д зорчих иргэд дийлэнхи хувийг эрүүл мэндийн үзлэгт зарцуулдаг гэсэн дүн гарсан байна.
Г.ТУУЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих