Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Аймгийн ИТХ-д Ардчилсан намаас жагсаалтаар сонгогдсон Төлөөлөгч Д.Ганцогт өнөөдөр Аймгийн ИТХ-ын ажлын албан дээр согтуу ирж агсам тавьж танхайрчээ. Тэрээр ИТХ-ын ажилтан Г-г толгой тус газар нь хоёр удаа цохиж, боон унагаад төмөр сейф мөргүүлснийхээ дараа хашхирч орилон гарч явсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан Дорнод аймгийн Цагдаагийн газраас Д.Ганцогтыг саатуулан шалгаж байгаа аж.
Төлөөлөгч Д.Ганцогтыг Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч байх эрхийг нь түдгэлзүүлээд байгаа. Түүний одоогийн хашиж буй албан тушаал нь төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагчийн хаших ёстой ажил байсаар байтал, Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д заасан хориглох заалтыг зөрчин Аймгийн Засаг Дарга тус албан тушаалд Улс төрийн албан тушаалтай уг хүнийг томилоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хуулийн 15.1.8: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглосон байдаг. Тэгэхээр аль ч утгаараа энэ хүн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн эрх нь түдгэлзсэн харагдаж байна. Аймгийн Засаг Дарга М.Бадамсүрэн Төрийн албаны тухай хууль, Төрийн ёс зүйг уландаа дэвсэлсэн Д.Ганцогтыг эцсээ хүртэл хамгаалж, албан тушаалд нь байлгасаар байгаа нь тун хачирхалтай.
эх сурвалж: www.dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих