Энэ сарын 19-25-ны хооронд Улаанбаатар хотноо Сагсан бөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом-2015″ А зэрэглэлийн тэмцээн болох гэж байна. Өнгөрөгч 8-р сард уг тэмцээний Б зэрэглэлийн тоглолтууд явагдаж дууссан бөгөөд Үндэсний супер лигийн шилдэг тоглогчид аймаг бүрийн өмсгөлийг өмсөж тоглох юм байна.
Одоогоор манай аймгийн багт МУГТ Б.Наранбаатар, Инчёний Азийн наадмын аварга боксчин Отгондалай нар багтаж тоглохоор болоод байна. Мөн Монголын үндэсний сагсан бөмбөгийн супер лигийн шилдэг баг болох "Танан импекс” компанийн дэргэдэх "Дорнод танан гарьд” баг манай аймгаар овоглодог. Тус багийн шилдэг тоглогчид ч Дорнодын өмсгөлтөйгөөр Үндсэний цомд оролцох бололтой.
эх сурвалж: www.dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих