БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН
ЧАМДАА БИ ХАЙРГҮЙ
БАЙХЫН АРГАГҮЙ
Уул бууралтахад ухаарч хамт байлаа,
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа,
Найр, хайрын дунд уярч хамт байлаа,
Нас насны хөлд улирч хамт байлаа,
Чамдаа би хайргүй байхын аргагүй.
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа,
Өлгий, живх хоёр оёход инээж хамт байлаа,
Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа,
Үхэхгүй юм шиг хоёулаа ургаж хамт байлаа,
Чамдаа би хайргүй байхын аргагүй.
Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа,
Од харваж унахад эрж хамт байлаа,
Дэргэд чинь байгаа мөртлөө зүүдэлж хамт байлаа,
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа,

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12035
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих