Дорнод аймагт сүүийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчин ихсэхийн хэрээр залуужжээ. Саяхан аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгээс сумдаараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ авчээ. Хамгийн ноцтой нь хоёр сумаас насанд хүрээгүй буюу 13-настай охидоос халдварт тэмбүү өвчин илэрсэн байна. Аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд бэлгийн замын халдварт өвчинтэй чадах ядахаараа тэмцэж байгаа ч төсөвлөгдсөн хөрөнгө мөнгө хүрэхгүйгээс болж тодорхой ахисан үр дүн үзүүлж чадахгүй байгаа билээ. Тус аймагт БЗХӨ улсын дунджаас 2,5 дахин их байгаа гэсэн судалгаа бий. Энэ асуудалд ЭМЯ анхаарлаа хандуулахгүй бол хувьсгалын үеийн "улаан тариа”-ны цаг удахгүй нь.
Н.Мөнхсайхан
dnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12190
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих