Сүүлийн үед Ургац хураалтын 90 хувиа алдчихсан, өвөлжилтийн бэлтгэл мөн Халхгол сумаас Хятад иргэд хадлангаа бэлтгэж байна гэсэн мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр... Гэвч гандан буудаггүй эрхэм салбарын сайд маань ард иргэдийнхээ тархийг угаах ажлаа л хийхээс биш цаг үеийн байдалтай танилцаад доривтой шийдвэр гаргаад явж байгаа нь төдийлөн дуулдахгүй нь харамсалтай.
Харин нь түүний голлон анхаараад байгаа зүйл нь ХАЛХГОЛЫН ЧӨЛӨӨТ БҮС л болоод байна. Арга ч үгүй биз дээ гадны хөрөнгө оруулалт ороод ирвэл бас чөлөөт бүсийн газар олголт нэрийдлээр халаасандаа овоо хэдэн төгрөг хийгээд амжих юм болохоор уйгагүй зүтгэж яваа сурагтай. Энэ халаасалсан мөнгө ирэх сонгуулиар иргэдийн саналыг худалдаж авахад овоо НЭМЭР болно л доо. Тиймдээ Халхгол сум руу аяны жолоо сунгаж газар дээр нь очиж үзэхээр явсан ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад зугтаад ирсэн сурагтай.
|
улсуудад их хэмжээний мах экспортлох боломж бүрдэнэ. Хэрвээ ийм ажил хийгдэхгүй бол монгол малын мах зарагдахгүйг гэх юм.
Үнэндээ аль ч улс орон ард иргэдийнхээ эрүүл хүнсэнд анхаарллаа хандуулдаг. Гэтэл халдварт өвчин бусад газар гарах бол хамаагүй зөвхөн Чөлөөт бүсийн эргэн тойронд гарахгүй байвал Монгол улс махны экспортоо өргөжүүлээд явах боломжтой болох юм гэнэ. Хэн энэ үлгэрт итгэх юм бол.
Халхголын 500 мянган га газар өнөөдөр дээдсийн зарилгийг зөрчсөн төрийн, МӨНГӨНИЙ ХЭНЭЭТЭЙ НӨХДИЙН уршгаар гадныхны мэдэлд очих гээд байгаа ойлгох ухаан энэ салбарын сайд Р.Бурмаад алга л байна. Харин ч мөнгөөо таглуулсан нүд, олон мянган доллараар бөөлжих амныхаа хэрээр хаа таарсан газраа Халхголын чөлөөт бүсийн тухай БУРСААР явна.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих