Сэтгүүлч залуу Дорнодын мянгат малчин Довдон гуайгаас ярилцлага авчээ.
-Нэг ямаа хэдэн грамм ноолуур өгдөг вэ?-Хар нь уу, улаан нь уу?-Хар нь?
-Хар нь таван зуу, хүү минь.
-Улан нь?
-Улаан нь бас таван зуу.
-За тэгвэл нэг ямаа хэдэн литр сүү өгдөг вэ?
-Хар нь уу, улаан нь уу?
-Хар нь?
-Хар нь гурван литр-г өгдөг юм аа.
-Аа., улаан нь?
-Улаан нь бас гурван литрийг өгдөг.
-Адилхан л байсан юм бол юундаа "Хар нь уу, улан нь уу" гэж толгой эргүүлээд байага юм бэ?
-Хар нь миний ямаа байгаа юм аа, хүү минь.
-Аа за. Улаан нь тэгээд хэнийх юм?
-Улаан нь бас минийх ээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=125
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих