ШӨХТГ-т иргэдээс худалдан авсан орон сууцнаас нь м.кв дутуу байгаа талаар гомдол их ирсэн. Иймээс тус газраас барилгын компаниудад өнгөрсөн оны 10 дугаар сараас хяналт шалгалтыг хийх болсон. Харин хяналт шалгалтаар барилгын ажил үйлчилгээ эрхлэгч компаниудын худалдан борлуулсан орон сууцны талбайн гэрээнд тусгасан хэмжээндээ хүрэхгүй байгаа зөрчил илэрсэн.
Уг зөрчил нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт /MNS-6058-2009/-ыг тус тус зөрчсэн гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ.
Ихээхэн зөрчилтэй ААН
"Тайгам алтай” зөрчилтэй стандартаар
хэмжилт хийх саналыг ШӨХТГ-т тавьжээ
Тайгам алтай ХХК-д хэрэглэгчдийн хохирлыг барагдуулах талаар удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй, хэрэглэгчдийн хохирлыг барагдуулахгүй байсан тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3 дах заалтыг үндэслэн 10 сая төгрөгний торгууль ногдуулсан боловч "Тайгам алтай” ХХК-ийн хүсэлтээр ХУД-ийн шүүгч н.Тунгалагсайханы шийдвэрээр хүчингүй болгоод байна. Мөн "Тайгам алтай” ХХК-ийн зүгээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хүчингүй болгуулахаар Захиргааны анхан шатны болон Давж заалдах шатны шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлагыг хэвээр үлдээгээд байна. ШӨХТГ-аас "Тайгам алтай” ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8 дахь заалтын дагуу 62 шийтгэвэрийн хуудсаар 59 сая төгрөгний торгууль ногдуулжээ.
БХБЯ, МХЕГ, ХЭАХНҮХ-той хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсгийн зүгээс "Тайгам алтай” ХХК-ний удирдлагууд болон хэрэглэгчидтэй гурван талт уулзалт зохион байгуулсаны дүнд хамтарсан хэмжилт хийж зөрүүтэй гарсан тохиолдолд хохирлыг барагдуулахаар тохиролцсон гэвч "Тайгам-Алтай” ХХК-ний зүгээс стандартын бусаар өөрсдийн байр сууриа хамгаалсан байдлаар тухайн хэмжилтийг хийх санал ирүүлсэн тул манай зүгээс тус саналаас татгалзсан.
МД ТОФ ХХК зөрчлөө хүлээн
зөвшөөрөхгүй байна
МД ТОФ ХХК нь зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрэглэгчийн хохирлыг барагдуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч шаардлага биелүүлээгүй, зөрчлийг арилгаагүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т заасны дагуу 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Тус компанийн зүгээс уг торгуулийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлээд байна.
"Тектоник”-ийнхон 23 хэрэглэгчийн
хохирлыг барагдуулсанаа мэдэгдэв
Тектоник ХХК нь удаа дараа хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэж зөрчлийг арилгах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч зөрчлийг шийдвэрлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т заасныг үндэслэн 10 000 000 төгрөгийн торгууль ногдуулсан.
Хяналт шалгалтын явцад 23 хэрэглэгчийн хохирлыг барагдуулж, тохиролцсон талаар албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу хэрэглэгчтэй хэрхэн тохиролцож шийдвэрлэсэн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэхийг шаардаад байна.
Талбайн зөрүү төлбөрийн
50 хувийг л барагдуулъя гэжээ
Иргэн Ч.Сүрэнцэцэг: БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан барилга дээр хэрэглэгчийн гомдлын дагуу 3 талт уулзалт зохион байгуулжээ. Уулзалтаар:
Ч.Сүрэнцэцэг: Дахин хэмжилт хийж нягтлаад зөрүү талбайн төлбөрийн 50 хувийгг 2014 оны 07 дугаар сараас барагдуулах санал тавьж хэрэглэгчтэй тохиролцох хүсэлт тавьсан
Хэрэглэгчид: Дахин хэмжилт хийхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхэд хандахаар болсон. Иймд иргэн Ч.Сүрэнцэцэгт Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-т заасныг үндэслэн 10 000 000 төгрөгийн торгууль ногдуулжээ.
Гэрээнд байрны талбайн
хэмжээг заагаагүй байжээ
Хан Хур Холдинг ХХК компанитай холбоотой хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдлийг ШӨХТГ-аас судлаад орон сууц худалдан борлуулах гэрээнд байрны талбайн хэмжээг заагаагүй бөгөөд гэрээний 2.2-т "Захиалагчийн захиалсан орон сууц нь нийт ……….. төгрөгийн нэрлэсэн үнэтэй. Энэхүү нэрлэсэн үнэ нь тухайн байрны талбайн хэмжээтэй ямар нэгэн байдлаар уялдаагүй бөгөөд харин байрны өрөөний тоо, байршил, давхарын онцлогоос хамаарч тогтоосон үнэ болно” гэж заасан бөгөөд ижил загварын байрыг төлбөр төлөлтөөс хамаараад хэд хэдэн сонголттой үнээр худалдаалсан байгаа нь нэрлэсэн үнээр зарсан болох нь тогтоогдсон байна. Иймд "Хан хур холдинг” ХХК-тай холбоотой м.кв-ын зөрүүтэй гомдлыг шийдвэрлэх боломжгүй байгаа гэнэ.
Тус компани нь СӨХ болон ашиглалтыг хууль бусаар эрхэлж байсныг заавар зөвлөгөө өгч зөрчлийг арилгуулахаар шаардан арилгуулж эхэлсэн.
Хяналт шалгалттай холбоотойгоор өнөөдрийн байдлаар:
Ирүүлсэн өргөдөл | Холбогдолтой ААН | Нийт хохирлын хэмжээ | Барагдуулсан хохирол | ||
Хохирлоо барагдуулсан ААН | Хэрэглэгчийн тоо | Хохирлын хэмжээ | |||
604 | 58 | 3 306 233 188 | 27 | 70 гаруй | 1 021 431 931 |
Мөн БХБЯ, МХЕГ, ХЭАХНҮХ-той хамтран тухайн салбарын хууль тогтоомж, гэрээний хэрэгжилт, хууль эрх зүйн орчин зэргийг судалж санал боловсруулж ажиллаж байна.
Өргөдлийн тоогоор үзвэл:
ААН-ийн нэр | Өргөдлийн тоо | Эзлэх хувь | Хохирлын хэмжээ | |
Тайгам алтай ХХК | 213 | 35,3% | 775 921 847 | 23,5% |
МД ТОФ ХХК | 124 | 20,5% | 644 582 082 | 19,5% |
Тектоник ХХК | 39 | 6,5% | 628 367 627 | 19% |
Сүрэнцэцэг | 17 | 2,8% | 180 287 200 | 5,5% |
Бусад | 176 | 34,9% | 1 071 487 514 | 32,5% |
Нийт | 604 | 100% | 3 300 646 270 | 100% |
Иймээс дээрх зөрчлүүдийг арилгуулыхан тулд БХБЯ, ШӨХТГ-аас "Тайгам алтай” ХХК, "МД ТОФ” ХХК, "Тектоник”-ний хамтарсан хэмжилтийг тодорхой хэдэн айлуудад түүвэрчилэн хийхээр төлөвлөөд хуваарь гаргажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих