Учир нь монголчууд төлж дийлшгүй өрөнд баригдсан талаар олон улсын судалгааны байгууллагууд төдийгүй улстөрчид өөрсдөө ам нээх болгондоо шогшрох боллоо. Мөн дахин зээл авах нь дампууралд хөтлөх талаар хийрхэх болов. Улмаар Грек, Африкийн буурай орнуудтай дөрөө харшуулах хар зөгнөлийг бид өөрсдөө өөгшүүлэв. Гэхдээ тэр өдөр арай л ирээгүй байна. Тиймээс дампуурал зарлахаасаа өмнө хэрхэхийг хэн ч хэлсэнгүй, хоосон улстөржилтөөр өдөр хоногийг аргацаах жишээтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн эргэн төлөлтийг хэрхэх талаар гарц дэвшүүлэх нь бодит ажил хийж байгаагаасаа олон аж. Магадгүй, манай улсын төсвийг хзд нугалчихсан зээлийг нэг буянтан гарч ирээд дарж өгөх, эсвэл 2011 оны адил суперцикл "амилж” их мөнгө орж ирнэ гэдэгт найдан сууж болох. Энэ тохиолдолд Монгол Улс жинхэнэ утгаараа дампуурна. Учир нь гадаад зах зээлийн төлөв тийм боломж зээлийн эргэн төлөлтөөс өмнө ирэхгүйг харуулж байна. Тэгвэл Монгол Улсад дахин зээл авахаас өөр сонголт үлдсэн үү. "Чингис”, "Самурай” бондын эргэн төлөлт 2017 оноос шат дараатай эхэлнэ. Тодруулбал, Засгийн газрын өөрийн зээл, мөн баталгаа бүхий гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваарийг дунд хугацаанд авч үзвал 2017 онд 580, 2018 онд 661.2 сая ам.долларын томоохон төлбөрүүд хүлээж буй. Улмаар ойрын жилүүдэд 1.6 тэрбум ам.долларын эргэн төлөлт тулгарна. Энэ хэмжээний мөнгө өнөөгийн Монголд байхгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр зээлийн үйлчилгээний төлбөрүүд нь Монголбанкны гадаад валютын нөөцөөс их байгаа тул дахин санхүүжүүлж, санхүүжилтийн нөхцөлийг өөрчлөх магадлал өндөр байна. Төв банк өөрөө Засгийн газартай дүйцэхүйц зээптэй сууж байгаа. Монголбанк гурван жилийн өмнө анхны 71 сая ам.доллартай тэнцэх валютыг солилцсон. Одоогийн байдлаар хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний своп хийсэн нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг хүчээр барьж буй гол эх үүсвэр юм. Тэгвэл гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон, валютын албан нөөц буурсан зэрэг нь зээлээс өөр гарц үлдээсэнгүй. Сангийн яамныхан ч Засгийн газрын гадаад зэалийн төлбөрийг дотоод эх үүсвэрээр гүйцэтгэх боломжгүй хүлээн зөвшөөрсөн бөгөөд зээлийг дахин санхүүжүүлэх, хугацааг сунгах арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх шаардлагатай гэж үзсэн. Ингэхдээ дахин зээл авах замаар ойрын хоёр жилийн эргэн төлөлтийг 2025, 2027 он буюу урт хугацаанд шилжүүлэх эхний ээлжийн тооцоог танилцуулжээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар Монгол Улс 21.4 тэрбум ам.долларын (43 их наяд төгрөг) гадаад зээлтэй байгааг Монголбанк мэдээлсэн. Энэ нь ДНБ-ийг хоёр нугалах дайны мөнгө бөгөөд энэ онд гурван хувийн өсөлт үзүүлэх төлөв ажиглагдсан манай эдийн засаг 23 их наяд төгрөгийн үнэлгээтэй байна. Улмаар Засгийн газрын зээл 3.5, Төвбанкных 2.2 тэрбум ам.доллар байгаа бол хадгаламжийн байгууллагуудынх 1.8, бусад салбар 3.4, компани хоорондын зээл 10.4 тэрбум ам.доллар байгаа аж. Ингэхдээ Засгийн газрын баталгаа бүхий зээллэгийг бусад салбарууд гэсэн ангилалд оруулсан байна. Харин Засгийн газрын нэр дээр бичигдэх учиртай эрчим хүч, төмөр зам, уул уурхайн салбарын зээлийг Өрийн удирдлагын хуулиар хасч тооцсон. Одоогоор эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг уг салбарууцын гадаад өр хэдий хэмжээний валютаар тоологдох нь тодорхойгүй. Энэ нь зээлийг тодорхой харагдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тиймээс дахин санхүүжилт хийхэд гарч болох хүндрэлийг ч мэргэжилтнүүд тооцсон байна. Тухайлбал, эргэн төлөлтийн хугацаа ойртох тусам дахин санхүүжилтийн зардал нэмэгдэж, зохицуулалтын арга хэмжээ авах боломж багасах магадлалтай. Энэ тохиолдолд дахин санхүүжилт хийх нөхцөлд хүүний төвшин өндөр болно. Мөн гадаад зээллэг хийх, эсхүл гадаадын шууд хөрөнгө оруулалтын огцом нэмэгдүүлээгүй тохиолдолд Монголбанкинд хадгалагдаж буй 1.4 тэрбум ам.долларын нөөцийг шавхаж, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал алдагдах аж. Тиймээс өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг аль болох хурдан даван туулъя гэвэл зээл авч байж л асуудльп' шийднэ. Тэгээд ч зээлийн эргэн төлөлтийн хугацаа хараахан тулчихаагүй байгаа. Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн зээлийн хэмжээг ДНБ-д харьцуулсан харьцаа энэ оны III улирлын байдлаар 47.9 хувьтай байна. Энэ асуудлыг нэг тийш шийдвэрлэх хэрэгтэй байгааг УИХ-ын гишүүд хэлж буй. Ялангуяа бондуудын эргэн төлөлт тулах өдрөөс өмнө авч хэрэгжүүлэх арга хэмжээ их байна. Өөрөөр хэлбэл, бондын зээл хугацаа нь тулж, өр болоход жил гаруйхны хугацаа үлдлээ. Зээл нь төлж чадахгүй тохиолдолд өр болдог. Тэр цагт Монгол Улс Грекийнхээс хүчтэй дампуурал зарлах болно. Түүнээс өмнө өрөөс айж, зээлээс зугтаасаар байхуу. Б.МЯГМАРДОРЖ
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих