Алан хядагч "Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөрийн хянаж байгаа газар нутагтаа цаашид хэрхэн өөрийн гэсэн улс байгуулах тухай старатеги болсон 24 хуудас төлөвлөгөөг "The Guardian” сонин нийтэлсэн байна. Энэ баримт бичигт зэвсэгт бүлэглэлийнхний дотоод байгууламж, зарчмыг үндсэндээ тунхагласан гэнэ.
"Лалын улс” зэвсэгт бүлэглэл 2014 оны зургадугаар сард Ирак, Сирийн нутагт "халифат”- аа тунхагласан. Юун түрүү харьяат иргэдийнхээ биеэ авч явах байдлыг биеэ ил гаргасан хувцас өмсөхөөс эхлүүлээд цагаа үрж тагтаа үржүүлэхийг хүртэл бүхнийг хориглосон байна.
Баримт бичигт дурдсанаар бол зэвсэгт дайчид төрийн байгууламжаа "халифат”-аа тунхагласны дараа зохион байгуулж бүрдүүлэх гэнэ. Энэ баримт бичигт бас боловсролын тогтолцоо, суртал нэвтрүүлэг, олон улсын харилцаа, газрын тос, байгалийн хийн худалдаанд тавих хяналтын тухай оруулжээ.
Энд алт, газрын тос, байгалийн хий олборлоход хувийн хөрөнгө оруулалтыг хориглох ч улс түүхий эд худалдан авч боловруулах эрхтэй байх гэнэ. Мөн туршлагатай дайчдын сургуулилах болон хүүхдүүдийг бэлтгэх цэргийн баазын нэгдсэн сүлжээ байгуулах юм байна.

Энэ баримт бичгээс үзэхэд алан хядагч байгууллагын эсрэг ажиллагаа явуулж байгаа барууны эвслийн өмнө нэлээд том асуудал гарч ирж байна хэмээн The Guardian бичсэн байна. Энэ нь "зүгээр нэг байлдааны ажиллагаа биш”, Лалын улс нь зэвсэгт дайчдынхаа тоогоор ч биш асар том” хэрэг гэнэ. "Хэрэв барууныхан "Лалын улс”-ыг сэтгэцийн гажигтай дээрэмчид гэж үзэж байгаа бол асар том алдаа” гэж АНУ-ын чөлөөнд байгаа генерал Стэнли Маккристал тайлбарласан байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13169
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих