"Исламын улс”-ын террористууд Дауны өвчтэй 38 хүүхдийг зэрлэгээр хөнөөсөн гэнэ. Нийгмийн сүлжээ Facebook-ийн "Moсулын нүд" блог Саудын шүүхийн бичиг баримтад үндэслэн Дауны хам шинж болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хороосон тухай бичжээ.
Алан хядагчдын гарт гурван сар илүү хугацаанд ийм өвчтэй 38 хүүхэд амь насаа алдсан нь тодорхой байгаа гэнэ. Хүүхдүүдийг хөнөөхдөө амьсгалыг боогдуулах аюултай тусгай хорыг ашигласан байна.
Аллага Сирийн нутаг дэвсгэрээс гадна Иракийн Мосул хотод болжээ. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь орон нутгийн эмэгтэйчүүд гадаадын террористуудын дундаас төрсөн гэж тайлбарлажээ.
М.Баяр
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13255
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих