Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас энэ хавар80 хувиар тооцвол 15.5 сая төл хүлээн авна хэмээн мэдэгдлээ. Улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар 19.4 сая хээлтэгч мал тоолуулсан байна.
Улсын хэмжээн дэх мэдээгээр 8.475 сая эх мал төллөж, 8.4 сая төл мал бойжиж байгаа бөгөөд 22.6 мянган ботго, 53.6 мянган унага, 170.9 мянган тугал, 4.37 сая хурга, 3.82 сая ишиг хүлээн авснаар төл бойжилт 99.7 хувьтай гарах аж. Оны эхний нийт хээлтэгчийн 43.8 хувь төллөсөн байгаа бол авбал зохих төлийн 54.5 хувийг хүлээн аваад байгааг ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраасмэдээллээ. Мал төллөлт Ховд аймагт 81.1 хувь, Баян-Өлгийд 71.2 хувь, Дундговьд 57.8,Өвөрхангайд 53.9, Говсүмбэрт 53.6 хувь, Увс аймагт 52.2 хувьтай бусад аймгуудад 50.0 хувь хүрэхгүй байгаа аж. Малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 60 мянгад хүрчээ. Энэ нь нийт малын 0.1 хувийг эзэлж буй юм.Малын зүй бус хорогдол өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 220 мянгаар бага гарсан байна.
Б.Заяа МОНЦАМЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих