"Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр өглөө Нийслэлийн шүүхэд эхэлсэн бөгөөд өдөржин хуралдсан хурал үдэш 22 цагт өндөрлөж, шүүх шийдвэрээ гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс Л.Гансүхэд анхан шатны шүүхээс оноосон 4,6 жилийн хорих ялыг нь хэвээр үлдээсэн байна. Тэдний өмгөөлөгчид Дээд шүүхэд хандана гэдгээ уламжлав. Л.Гансүхийн хувьд шүүх хуралдаа хорих ангиас онлайнаар оролцож бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ажиглагчаар оролцсон юм.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих