Аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсээс Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад ашиглагдаж буй цусны даралтын аппаратуудыг баталгаажуулж эхэлжээ. Одоогоор Бүсийн оношлогоо эмчилгээний төв, аймгийн төвийн Ягаан цээнэ өрхийн эмнэлгийн 3 салбар, Мянган жаргалан өрхийн эмнэлэг, Асралт үйлс өрхийн эмнэлгийн нийт 60 гаруй цусны даралтын манометрийг эталон төхөөрөмжөөр шалгаж баталгаажуулалтад хамруулсан байна. Ажлын явцад 10 гаруй багаж хэрэгсэл шаардлага хангахгүй гэж гарчээ.
Цусны даралтын багаж хэрэгсэл нь "Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн дагуу заавал баталгаажуулах шаардлагатай хэрэгслийн жагсаалтад багтдаг юм байна. Цаашид хувийн хэвшлийн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн цусны даралтын манометрүүдийг, температур, автоклавны манометрүүдийг баталгаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих