Шинэ оны анхны удирдах ажилтны шуурхай хуралдаанаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан-Баян-Уул-Ульхан боомт чиглэлийн олон улсын чанартай автозамын цасанд боогдсон хэсгийг нэн даруйд нь хөрөнгө, хүч гаргаж нээхийг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Авто тээврийн Үндэсний төвийн Дорнод салбар, хяналт тавьж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгон өглөө. Тус замын Чойбалсан хотоос хойш 30 орчим километр дахь хэсэгт намрын түймрийн цурам ихтэйгээс хэд хэдэн удаагийн шуурганд цасан бүрхүүл тогтож, шуурснаар сайжруулсан засмал замын 20 гаруй км газар битүүрэн боогдож автомашинаар зорчиход хүндрэлтэй болж, төв замаасаа гарч орж, цасанд суух зэргээр зорчиход ихээхэн хүндрэл гараад байгаа билээ.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13658
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих