- Хутагт чи илүү юү, бурханы шашин илүү юу хэмээн асуухад гэгээн юуны учир тийн асуув гэхэд хаан, чиний доор ганжуур байна гэхэд Богд цочсон мэт болж миний суудал доор юуны учир бурханы зарлигийг оруулав хэмээгээд үзвэл ганжуурын судар цөм бичиггүй хоосон цаас болсон байв. Хаан хутагтаас чи суудал дээр суухаасаа өмнө гараараа хүрэхэд барьж байсан гялалзсан тунгалаг юм тэр юу байсан хэмээхэд гэгээн мөнөөх шилийг гаргаж ирвэл хаан надад өгөгтүн гэхэд хаанд өгвөөс хаан авч үзээд толгойдоо хүргээд бурханы зарлиг бүхэн хураагдсан гайхамшигтай шүтээн үүнийг хутагтын ачаар олж авлаа хэмээгээд эрхэм нандин шүтээнийхээ нэгэн болгон залжээ.
Нэгэн өдөр Манжийн хаан өндөр гэгээнийг хамтдаа энгийн байдлаар ордоны гадуур дотуур явъя гээд хамт явж байтал нэгэн газар олон хүн цугларан бахйыг хараад очвол тэнд эгэл хүнээс гурав дахинтом биетэй нэгэн өндөр цагаан хүн зогсож байхыг үзээд хаан тэр хүн хаанаас ирэв гэхэд бараа бологсод нь энэ хүнийг далайгаас барьж иржээ гэв.
Хаан олон хэл мэддэг хүнийг илгээж тэр хүнтэй яриулах гэж үзсэн боловч тэр хүний хэлийг мэдсэнгүй. Хаан гэгээнд хандан хутагт таярилцаж үзнэ үү гэхэд богд тэр хүнээс хэдэн үг асуутал тэр хүн гэгээнд сөгдөн би усны хүн байна. Далайд явж байтал эндэхийн хүмүүс бариж авчирлаа хэмээв. Хаан чи энд суухгүй юу хэмээн гэгээнээр дамжууланасуулгавал тэр хүн миний эцэг эх маш хөгшин бөгөөд надаас өөр хүүхэдгүй учир би буцахгүй бол тэд нар маань амьдрах аргагүй. Намайг буцаан явуулна уу гэв.
Хаан, чиний нутагт юугаар хооллож амьдардаг вэ гэхэд манай нутагт зун ногоо жимс, өвөл загас иддэг гэхэд хаан тэр хүнд цагаан будаа, жимс зэргийг их хэмжээгээр өгч буцаан явуулав. Хаан өндөр гэгээнийг амьтан бүрийн хэл мэддэг чухам бурхан мөн хэмээн магтжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих