Түүхээс суралцах нь :
1850-д онд Пруссийн парламент хүнд сонголтын өмнө ирэв.
Асуудал юунд байв гэвэл Пруссийн эрх баригчид олон жижиг улсыг нэгтгэж Прусс тэргүүтэй Нэгдсэн Герман улсыг байгуулах сонирхол агуулж байсан бол энэ их хүсэлийг нь хүчирхэг хөрш болох Австри улс чөдөрлөж байв. Ийм учир үндсэндээ тийм ч хүчирхэг бус Пруссийн эрх баригчидын өмнө хоёрхон сонголт байв : Нэг эсвэл хүчирхэг Австричуудтай эв эеийг баримталж дайн дажинаас зайлсхийх, эсвэл Герман улсыг салангид байлгасаар ирсэн, сул дорой болгосон Австри улсын эсрэг босон тэмцэж, дайн зарлах явдал байв.
Хунтайж Виллиам нь парламентын гишүүдийн дийлэнхитэй нь ижил бодолтой байсан ба дайн өдөөхийг дэмжиж байв.
Харин дайныг эсэргүүцэж байсан хүмүүс нь түүний эцэг Хаан 4-р Виллиам болон түүний дэргэдэх сайдууд. Тэд Австричуудыг аргадан, эв найрамдалыг санал болгож байлаа.
35 настай, эх оронч, омгорхог, үнэнч шудрага депутатуудын нэг нь Отто Вон Бисмарк. Түүний ганц мөрөөдөл нь Нэгдсэн Герман улсыг байгуулах ба, германчуудыг хувааж, салангид олон жил байлгасан Австричуудын уналтыг нүдээр үзэх. Цэргийн хүний хувьд, тэрээр дайн тулааныг нэр алдарын оргил гэж боддог нэгэн байв. Чухам энэ л хүн улс хоорондын зөрчилдөөний асуудалыг, яриа хэлэлцээр, янз бүрийн тохиролцоо бус зөвхөн цус л бүрэн шийднэ гэдэг зэрлэг боловч оносон үгийг хэлсэн юм.
Гэвч Омголон эх оронч, цэрэг дайны алдар цууд дурлагч Бисмарк нь парламентын индэр дээр өөрийн хэлсэн үгээрээ бүгдийн гайхшралыг төрүүлсэн юм. Тэрээр энэхүү дайныг эрс эсэргүүцсэн ба бүр Австрийн засгийн газарын үйл ажиллагааг хамгаалж, тэднийг магтсан үг хэлэв. Ийм утгатай үг хэлсэн нь түүний хүсэл мөрөөдөл, зорилгоос тэс ондоо . Яагаад ингэв?
Зарим депүтатууд Бисмаркыг буруушааж байсан бол, зарим нь Бисмаркыг дэмжиж саналаа буцааж, ингээд эцэс сүүлд нь хааны тал ялж, дайны тухай асуудал нэг мөр шийдэгджээ. Дайн цуцлагдав.
Энэ явдлын дараа өөрийг нь дэмжиж, депутатуудын бодолыг эргүүлсэн Бисмаркийг Хаан 4-р Виллиам Зөвлөлийн сайдуудынхаа нэг болтол хэргэм зэрэг ахиулжээ. Энэ суурин дээр Бисмарк нээх удсангүй, хэдэн жилийн дараа Пруссийн ерөнхий сайд болтолоо дэвшсэн байна.
Эрх мэдэлтний суудалд очсон Бисмарк харин одоо л өөрийн залуурдаж буй улсаа Австрийн эсрэг дайнд улс орноо удирдаж Нэгдсэн Герман улсыг байгуулан мөрөөдлөө биелүүлжээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14049
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих